“Монголын нууц товчоо” зурагт ном уншигчдад очлоо

2017-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ш.ОЮУНЖАРГАЛ “Монголын нууц товчоо-Түгээмэл эх”  зурагт ном Япон хэл дээр хэвлэгдэн гарлаа. Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд “Монголын нууц товчоо - Түгээмэл эх” зурагт номыг “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангаас Японы нэрт судлаач Ш.Озавагийн орчуулгаар япон хэл дээр бэлтгэн гарасан нь энэ юм.  Энэхүү ном нь кино үзэж буй мэт бодит мэдрэмж төрүүлж, уншигчдыг түүхэн үйл явдал, орчин дунд хөтлөн оруулах зорилготой аж. Зураач Р.Батцэнгэл өөрийн уран сангаас номын чимэглэлийг хийснээр  агуулгыг уншигчдад ойлгомжтой болгожээ. “Манай сан Монголын нууц товчоог дэлхийд түгээе” гэсэн зорилготой тэр зорилгоороо нэрлэгдсэн сан.  “Монголын нууц товчоо” бол Монголын түүх соёлын нэвтэрхий толь гэж нэрлэгддэг. Монгол хүн бүр мэддэг, Монголын дотоод, гадаад сурталчилгаанд хамгийн түрүүнд барьж явах ёстой сурвалж. Дотор нь бүх зүйл багтчихсан байдаг. Ахуй соёл, аж төрөх ёс түүхтэй холбоотой нэн ялангуяа Их Монгол Улс гээд манай төрт улсын 2010 зүйлийн түүхийн хамгийн чухал хэсгийг  өгүүлсэн  байдаг. Тийм учраас “Монголын нууц товчоо”-гоор дамжуулж дэлхий дахинд соёлыг  сурталчлах зорилготой. Энэ нь  миний бүтээсэн гурав   дахь “Монголын нууц товчоо” юм. Энэ удаагийн гаргаад байгаа зурагт номыг  2008 онд эхлүүлж байсан, явсаар байгаад найман  жилийнхээ ойн дээр дуусч уншигчдад хүрлээ. Хамгийн түрүүнд англи хэл дээр орчуулагдаж гарсан, дараа нь  Хятад, Япон,Солонгос,Унгар  зэрэг долоон орны  хэл дээр хэвлэгдэж гараад байгаа” гэж  номын  зураач Р.Батцэнгэл хэллээ. Одоогоор “Монголын нууц товчоо - Түгээмэл эх” ном монгол, англи, орос, солонгос, хятад, унгар, япон хэлээр болон босоо монгол бичгээр хэвлэгдсэн нь гадаад, дотоодын уншигчдын сонирхлыг олон талаараа татаж өндөр үнэлэлт авч байна. “Монголын Нууц товчоог дэлхийд түгээе” сан нь цаашид тус номыг герман, франц, испани зэрэг дэлхийн түгээмэл хэлээр орчуулж, Монголын түүх соёлыг дэлхийн олон улсад түгээхээр зорин ажиллаж байна гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12