Баянзүрхийг бужигнуулсан гурвалжин буюу Ц.Сандуйгийн хүн Э.Болорчулуун, Э.Болорчулууны хүн Д.Бат-Ундрах

2017-10-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
П.МАНДАХ Баянзүрх дүүрэг 340 орчим мянган хүн амтай. Гэтэл тус дүүргийн Газрын албаны үйл ажиллагаа доголдоод багагүй хугацааг өнгөрөөсөн юм. Газрын албаны дарга нь тамгаа авч алга болоод иргэд газрын асуудлаа шийдүүлж чадахгүй байна гэх мэдээлэл өнгөрсөн оны сүүлчээс эхлээд хэвлэлээр цацагдах болсон. Тэгвэл саяхан Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Д.Бат-Ундрах ажилдаа очжээ. Нийслэлийн Засаг дарга Су.Батболд “...Д.Бат-Ундрахаар асуудлаа шийдүүлж ажлыг нь хийлгэ” гэж тус дүүргийн удирдлагуудад үүрэг өгсөн байна. Ингээд ажил нь явж буй бололтой юм. Гэвч Газрын албаны дарга өрөөндөө орж ажиллаж чадахгүй байгаа аж. Түүнийг ажлаа хаяад явчихсан хойгуур шүүх, цагдаагийн асуудал босч албан өрөөг нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас лацадчихсан гэнэ. Энэ яахав, одоо зүг чигээ олж, иргэдийг чирэгдүүлж хүндрүүлэхгүй л бол болоо. Гэхдээ хэлэхгшй өнгөрч боломгүй нэг асуудал байна. Тэр юу гэвэл дүүргийн ИТХ-ын маргаан шүүхээр явж, засаглал тодорхойгүй болохтой зэрэгцэн Газрын алба улстөрийн шинжтэй шантааж хийж эхэлсэн байж магадгүй байгаа юм. Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт хэд хоногийн “...2016 оны арваннэгдүгээр сард Орон нутгийн сонгууль болсон. Үүний дараа Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун Баянзүрх дүүргийн Газрын албаны даргаар Д.Бат-Ундрах гэдэг хүнийг томилсон.Гэтэл энэ томилгоо нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.2.8-д “Дүүргийн Газрын албаны даргыг нийслэлийн Газрын албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлнө’’ гэсэн заалтыг зөрчиж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд халдаж хууль зөрчсөн томилгоог Нийслэлийн Газрын албаны дарга хийсэн гэсэн үг. Хамгийн гол нь Э.Болорчулуун гэдэг даргын томилсон хүн дүүргийн Засаг дарга, тэр байтугай дүүргийн ИТХ-ыг үл ойшоож хамтран ажиллаагүй. Дүүргийн удирдлагыг үл тоолоо гэхэд иргэдийнхээ эрх ашгийг дээдэлж, 2017 оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлуулах ёстой байсан. Гэтэл иргэдийн төлөө нэг ч ажил хийгээгүй. Өнгөрсөн хугацаанд буюу 2016 оны арваннэгдүгээр сараас 2017 оны зургадугаар сар хүртэлх хугацаанд дүүргийн Засаг дарга захирамж гаргахгүй байгаа мэтээр олон зуун иргэнийг хохироосон. Гэтэл Газрын албанаас орж ирүүлсэн бүх захирамжийг дүүргийн Засаг дарга тухай бүрт нь баталгаажуулсан байдаг. Хуулиараа дүүрэг ч, нийслэл ч тэр тухайн жилийнхээ төлөвлөгөөг батлуулдаг ёстой. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлуулахгүй байх нь тухайн алба ямар ажил хийх нь тодорхой бус байна гэсэн үг. Хичнээн хүнд газрыг нь өмчлүүлэх, хэдэн иргэнд газар эзэмшүүлэх, ямар зориулалтаар  ашиглуулах, худалдах гээд бүх асуудал нь тодорхой болох ёстой байдаг. Гэтэл энэ хүн зүгээр л цалин аваад, суудал бөглөөд суусан байгаа юм.Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Баянзүрх дүүргийн Газрын албанд иргэдээс маш олон өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсэн. Үүнийг шийдвэрлэж чадаагүй учраас дүүргийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд өмнөх Газрын албаны даргыг чөлөөлж, дараагийн Газрын албаны даргыг томилсон. Шинэ дарга томилогдоод сарын хугацаанд ажиллахдаа хагас жилийн хугацаанд өрнөсөн бүх асуудлыг гаргаж ирсэн. Яг одоо Газрын албанд иргэдийн 300 орчим өргөдөл байна. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн болон иргэдийн 60 хувь нь гэр хороололд амьдардаг. Газрын маш их зөрчил, маргаантай байдаг. Гэтэл иргэний асуудлуудыг шийдвэрлэх гэж ажиллах ёстой байтал эсрэгээрээ нэг ч асуудал шийдвэрлэхгүй хагас жил болсон. Би Баянзүрх дүүргийн Газрын албаны даргыг авах гээд ингэж улайраад байгааг ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гэж харж байгаа. Өмнө нь Нийслэлийн Газрын албаны даргаар Ц.Сандуйг ажиллаж байхад Э.Болорчулуун түүний удирдлага дор ажилладаг байсан. Э.Болорчулуун сүүлд Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны даргаар мөн 2016 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд Нийслэлийн сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар ажилласан. Ингээд МАН-ын төлөө ажилласан учраас түүнийг Нийслэлийн Газрын албаны даргаар тавьсан. Тэгэхээр энэ Газрын алба гэдэг байгууллага том ашиг сонирхлын сүлжээнд орчихсон байгаа биз. Энэ хүмүүс хууль зөрчиж буй үйлдлээ мэргэжлээрээ гурваас дээш жил ажилласан туршлагатай хүнийг авч ажиллуулах ёстой гэсэн хуулийн заалтаар хаацайлж байгаа юм.   Э.Болорчулуун дарга өөрөө 2012 онд Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны даргаар дүүргийн Засаг даргын захирамжаар томилогдож байсан хүн. Тэгэхээр томилгооны асуудлыг хамгийн сайн мэдэх хүн. Гэтэл ашиг сонирхлоосоо болоод хууль зөрчсөн үйлдэл хийгээд байна уу даа л гэж үзэж байна. Өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа бүх хүн хуулийг дээдэлж, хуулийн дор ажилладаг. Гэтэл Э.Болорчулуун гэдэг хүнд Газрын албаны тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хууль огт үйлчлэхгүй байна. Хамгийн ихээр анхаарал татаж байгаа нь энэ хүн өнөөдөр хууль зөрчсөнөө хуулиар хамгаалуулж байна. Энд нэг л юм үнэн. Дүүргийн Газрын албаны даргыг дүүргийн Засаг дарга томилно гээд заачихсан байгаа. Тэгэхээр бид хуулийнхаа дагуу л явах ёстой. Түүнээс биш дүүргийн Газрын албаны даргыг Нийслэлийн Газрын албаны дарга томилно гэж нэг ширхэг үг, өгүүлбэр ч алга. Энэ хууль зөрчиж байгаа асуудлаар бид хууль хяналтын байгууллагад хандсан. Нэг жишээ хэлье. 2010 онд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу Баянмонгол, Кристалл, Олимп хотхон орчмын хэсгийг шинээр байгуулсан. Тэнд уг нь Улсын хамгаалалтад байдаг Ундны усны хамгаалалтын бүс байсан. Гэтэл өндөр өртөгтэй бүхэл бүтэн шинэ хот тэнд бий болчихсон байна шүү дээ. Улсын хамгаалалтын бүс газарт иргэд өөрсдөө суурьшихгүй нь ойлгомжтой. Тэгэхээр тухайн үеийн Газрын албаны дарга нартай холбоотой нь мэдээж. Мөн Дүнжингаравын замыг Улиастайн гүүртэй холбосон шинэ замтай болсон. Энэ бол хувь хүн, ямар нэгэн компанийн хийсэн ажил огтоос биш. Татвар төлөгчдийн мөнгөөр, Улсын төсвөөр хийсэн дэд бүтэц, авто замын ажил шүү дээ. Гэтэл зам дагасан олон сая ам.долларын үнэ хүрэх газар олон жилийн өмнө хотын Засаг дарга байсан М.Энхболд, тухайн үеийн Газрын албаны дарга Ц.Сандуй тэргүүтэй хүмүүсийн эзэмшилд байдаг. Газрын албыг сүлжээ болгосон энэ хүмүүс хотын А зэрэглэлийн бүсийг сонгоод улсаас дэд бүтцийгнь хийлгүүлээд үнэтэй болохоор нь барилгын компаниудад зардаг. Тиймээс л Ц.Сандуй өөрийнхөө гар хөл болсон Э.Болорчулууныг, Э.Болорчулуун нь дотны хүн болох Д.Бат-Ундрахыг тавьж байгаа юм болов уу гэж хардаж байгаа юм” гэж ярьж байсан юм. Тиймээс Баянзүрх дүүргийн удирдлагууд дүүрэгт нь болоод буй бужигнааныг Ц.Сандуйгийн хүн Э.Болорчулуун, түүний хүн Д.Бат-Ундрах нартай холбоотой хэмээн үзэж буй бололтой юм. Гэхдээ Ц.Сандуй ажлаа өгөөд явчихсан. Гэвч түүний хүн Э.Болорчулууны өмнүүр Су.Батболд дарга орж эрхээ хэрэгжүүлж чадахгүй л байгаа бололтой. Д.Бат-Ундрахаар л ажлаа хийлгэнэ гэж үүрэгдсэнд Баянзүрх дүүргийнхэн тун дургүй байгаа бололтой. Тэдэнд улстөржилт бус төрийн ажил хэвийн, тасралтгүй явах нь чухал байна хэмээж байв. Эх сурвалж: www.polit.mn
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04