Онцлох сурвалжлага: Хүүхдүүд Энэтхэгийн соёлтой танилцлаа

2017-10-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН БНЭУ-ын Элчин сайдын яам хүүхдийн инээд хөөрөөр дүүрэн байлаа. Монгол дахь Англи сургуулийн хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ болж, хүүхдүүдэд Энэтхэгийн уламжлалыг харуулсан анимэйшныг англи хэл, “Энэтхэгийн нэг өдөр” гэсэн богино хэмжээний киног монгол хэл дээр үзүүлж, хоёр улсын удирдагч нарын уулзалтыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхуулж, үндэснийхээ зуушаар дайлсан юм. Энэ үеэр БНЭУ-ын Элчин сайдын яамны II нарийн бичгийн дарга Рави Шанкер Гоел “Монгол дахь Англи сургууль Энэтхэгийн талаар хичээл үзсэн байгаа. Энэ хичээлийнхээ дагуу сургуулийн удирдлагуудаас “Энэтхэгийн Элчин сайдын яаманд хандаж, богино хэмжээний танилцах аяллыг хийх боломжтой юу” гэсэн хүсэлтийг манай Элчин сайд дуртай хүлээж авсан. Өнөөдөр манай арга хэмжээнд 54 хүүхэд ирсэн байна. Монгол, Энэтхэг улс буддын шашинд үндэслэсэн 1000 жилийн түүхтэй орон. Монголчууд Энэтхэг оронг сайн мэддэг. Гэхдээ хүүхэд, залуучууд Энэтхэгийн талаар бага мэдээлэлтэй болов уу гэж бодож байна. Соёлын арга хэмжээний хувьд Энэтхэг, Монгол нэлээд өргөн хүрээний харилцаатай. 2015 онд Энэтхэгийн наадмыг Монголд зохион байгуулсан. Монголын 800 гаруй лам Энэтхэгт сурч байгаа. Энэтхэгийн Засгийн газраас жил бүр Монгол оюутнуудад бакалавр, доктор, магистрын зэрэгт суралцах 100 хувийн тэтгэлэг олгодог. Мөн төрийн албан хаагчдад тэдний чадавхийг бэхжүүлэхэд зориулсан 200 гаруй тэтгэлэг, богино хэмжээний сургалтын тэтгэлгийг олгодог. Энэтхэгт ирснээр манай улсын соёлтой танилцаж байгаа гэж бодож байна. Энэтхэг киноны бүжиг Монгод түгээмэл байдаг. Ялангуяа, Монголын хүүхдийн ордон 21 дэх жилдээ “Ганга мөрний уянга” Энэтхэг бүжгийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээнд 21 аймгаас хүүхдүүд ирж оролцдог. Энэ бас соёлын нэг томоохон арга хэмжээ юм” гэв. Монгол дахь Англи сургуулийн 3с ангийн сурагч М.Цэлмүүн: Хүмүүс нь дандаа хөл нүцгэн явдаг -Манай ангийнхан Энэтхэгийн Чимбаколи хотын талаар үзэж байгаа. Тэндэхийн хүмүүс дандаа хөл нүцгэн явж, сандал хэрэглэдэггүй газар суудаг нь их сонин санагдсан. Мөн дэвтэр байдаггүй болохоор шалан дээр бичдэг юм билээ. Бас Энэтхэг улсын талаар олон юм үзэж байгаа. Өнөөдөр БНЭУ-ын Элчин сайдын яамны үйл ажиллагаатай танилцаж байна. 3б ангийн сурагч Г.Улсболд: Энэтхэгийн хотыг нь Шинэ Дели гэдэг -Энэтхэг улс нь Азид оршдог. Манайх Энэтхэгийн Чимбаколи тосгоны талаар үзэж байгаа. Энэ тосгоны хүүхдүүд жижиг сургуульд явдаг, зарим нь тосгондоо амьдардаг, зарим нь ойд амьдардаг гэсэн. Энэтхэг хүүхдүүд халуун ногоотой хоол, будаа их иддэг. Энэтхэгийн хотыг нь Шинэ Дели гэдэг. Манайхтай адилхан бурхантай юм билээ. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12