Монголын Зохиолчдын Эвлэлийн XVI Бага чуулган боллоо

2017-10-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ш. Оюунжаргал Монголын зохиолчдын ээлжит чуулган өнөөдөр Хүүхдийн Урлан бүтээх төвд эхэллээ. Энэ хурлаар  зохиолчдын байгууллага удирдлагаа сонгох, утга зохиолын уламжлал, шинэчлэл зэрэг олон асуудлыг хэлэлцдэг. Зохиолч, яруу найрагчдын байр суурийг сонирхлоо.   Ж.Баяржаргал: Зохиол, зохиолч хоёрыг үнэлэх хэрэгтэй /МЗЭ-ийн шагналт, яруу найрагч/ -Утга  зохиолын салбар, зохиолчдод  аль түвшинд яаж урам, дэм өгөх вэ? -Уран зохиолын том том тэмцээн уралдаан болдог.  Тэр уралдаанд оролцогчдоор дамжуулаад уран зохиолын чанарт өөрчлөлт хөдөлгөөн орж байгаа гэсэн үг зөв шүүвэл. Харин буруу шүүвэл ер нь тэгээд зохиогчдынхоо эрхийг хамгаалах, уран зохиолын өөрийнх нь  төрхийг нийгэмдээ хүн арддаа төрийн өмнө ч гэсэн харуулах хэрэгтэй. Юмаа хийх нөхцөл байх хэрэгтэй. Хийж байгаа юмын бас үнэлэх хэрэгтэй: Тэд нь нийгэмдээ ямар оролцоотой тус дэмтэй гэдгийн мэдэгдэх хэрэгтэй. Б.Догмид:  Монголын зохиолчид дэлхийн утга зохиолд дээгүүр ордог /Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьат зүтгэлтэн/ -Монголын зохиолчдийн Их хурал бол цаг үетэй уралдан шинэ шинэ түүхийг дархалж,  Монголын хөгжлийн хөтөч хөдөлгүүр болж явсан,   оюун санааны их хөрөнгө оруулалт хийдэг ард түмэн, соён гэгээрүүлэхийн гайхамшигтай хурал болдог. Зохиолчдын Их хуралын байж байгаа байдал бол эрх чөлөөт, чөлөөт сэтгэлгээтэй хүмүүс суусан гэдэг нь эргэн тойронд хэлж ярьж байгаагаас харагдаж байна. Өнөөдөр төр, засгаас зохиолчдод хандаж нэг төгрөгний төсөв өгдөггүй ч гэсэн өөрсдийн өчүүхэн зүрх сэтгэлийн дуудлагаар энэ сайхан зохиолоо бичээд хөрөнгөө гаргаад номоо хэвлүүлээд ард түмнийхээ гар дээр тавьж байгаа энэ үед зохиолч хүн жаргал эдэлдэг гэдэг. Аливаа улс орны хөгжлийг зохиолчид, уран бүтээлчдээр нь дүгнэж үздэг. Монголын зохиолчид дэлхийн зохиолчдын  альхан талд нь явж байна вэ гэвэл шүлэг найраглалаараа Монголчууд  дээгүүр ордог. Гэхдээ Монголын ахуй сэтгэхүй хоёр бол маш өвөрмөц учраас гадаадын хүн хараад ойлгох судлаад мэднэ гэсэн юм байхгүй. Тийм учраас Монголын үгийн сан маш их бөгөөд баялаг олон сайхан үгтэй олон хуувилбартай байдаг учраас тэр бүгдийг гадагшаа орчуулж чаддаггүй. Энэ онд дэлхийн 40 гаруй орноос 200 зохиолч  ирж том  чуулга уулзалт болж бидний зохиол бүтээлийг гадагшаа хэвлэхээр авч явлаа. Энэ бүхэн зохиолчдын өөрсдийнх нь хичээл зүтгэл. Зохиолч хүнд үзэг цаас хоёр л байвал өөрийнх нь бичих юм нь толгойд нь явдаг учраас хэнээс ч хараат бус бөгөөд хэнийг ч гуйж  явдаггүйгээрээ давуу талтай. Өнөөдөр энд Монголын оюуны сор болсон олон сайхан хүн ирсэн байна: энэ хуралын үр дүн хэзээ хаана гардаг вэ гэвэл зохиолчдын эцсийн бүтээгдэхүүн зохиолоо бичээд хүмүүсийн гар дээр очсон хойно л гардаг гэж хэлж болно.   Л.Сарантуяа: Монголын зохиолчид дөрвөн  жилд нэг удаа чуулдаг МЗЭ-ийн шагналт, зохиолч/ -Зохиолчид энэ Их хурлаас  удирдах зөвлөлөө сонгодог,  ийм уламжлалтай. Монголын зохиолчдын энэ удаагийн Их хурал хөл хөдөлгөөн ихтэй, гишүүд олноор оролцож  байна. Энэ удаад бид утга зохиолын чиг хандлага, Монголын зохиолчдын эвлэл гэдэг энэ асар том, олон хүнтэй олон  жилийн түүхтэй төрийн бус байгууллага цаашид хэрхэн явах,  мөн өмнөх дөрвөн  жилд хэрхэн явж байсан бэ гэдгийг дүгнэн ярилцах яг тэр торгон мөч дээр ирээд байна. Өнөөдөр зохиолчид маань уран бүтээлээрээ дамжуулж олонд  хүрэх тэр бүх гарц боломжууд дээр Зохиолчдын эвлэл хэрхэн ажиллаж байна вэ, зохиолчдын зохиол бүтээл, тэдэнд дэмжлэг оролцоо олгох гэх мэт зохиолчтой холбоотой залуу хүний уран бүтээлийг дэмжсэн ямар ажлууд явагдаж байна вэ гэдэг олон зүйлийг ярих хэрэгтэй байх гэж бодож байна. Зохиолчдын эвлэл энэ олон жилийн түүхтэй энэ арвин баялаг намтартай тийм газар, цаашид энэ эвлэлийг чухам хэний гарт  өгч, цаашид хэрхэн яаж явах вэ гэдгийг бид нар энэ хурлаар тодорхойлох учиртай.   Ч.Ууганбаяр: Залуусын дуу хоолой дутагдаж байна /Монголын залуу үе зохиолчдын эвлэлийн дарга/ -Монголын Зохиолчдын Эвлэлийн XVI  Бага чуулган болж байна. 88 жилийн түүхтэй Монголын ууган байгууллага хуалаа хийж байна.  Дөрвөн  жилд нэг удаа хуралдаж Монголын зохиолчдын эвлэлийн үйл ажиллагаа болон зохиолчдын тулгамдаж буй асуудалын талаар ярилцдаг. Манай зохиолчдын эвлэлийн удирдлах зөвлөл,  хэвлэлийн зөвлөл яг одоо тайлангаа тавиад сууж байна. Монголын залуу зохиолчдын нэгдэл, тэр дундаа манай залуу үеийн уран бүтээлч яруу найрагч, зохиолч бид нар энэ удаагийн  Их  хуралд өргөн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Бид  энэ хурлаар Монголын зохиолчдын эвлэлийн утга зохиолын ертөнцөд шинэчлэл хэрэгтэй байна. Залуучуудын дуу хоолой дутагдаж байна гэдэг талаар бид нар идэвхтэй оролцож байгаа. Манай залуучууд Зохиолчдын эвлэлтэй хамтран мөн ахмад зохиолчтой хамтран зохион байгуулдаг, мөн үүнийгээ өргөжүүлэх тал дээр залуучуул дуу хоолойгоо нэгтгэн яг одоо  бага хуралд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Монголын яруу найргийн түүх Монголын зохиолчдын эвлэл маш том түүхтэй. 90 гаран  жил бид  түүхээ бичээд явж байна. Тэрний нэг түүхэн өдөр нь өнөөдөр манай Зохиолчдын эвлэлийн их хурал болж байна. Дөрвөн  жилд нэг удаа зохиолчид хуралддаг. Тэгээд удирдлага, гүйцэтгэх захиралаа, бага чуулга энэ тэрээ зохион байгуулдаг юм. Манай энэ их хуралын онцлог юу вэ гэвэл дүрмэндээ нэг хэдхэн онцлог хийнэ. Тэгээд удирдах зөвлөл гишүүдээ солино. Хамгийн гол нь бидний хэлэлцсэн нэг юм бий. Дүрэмдээ өөрчлөлт оруулъя, дүрмийнхээ дагуу утга зохиол руугаа орьё,  ингэж шинэчлэлээ хийе гэж бодож байна. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12