Ногоон нам: Сонгогчдынхоо итгэлээр тоглож буй  Ардын нам тар, УИХ-аа ч тараа

2017-10-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч  “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийж,  УИХ, Их хуралд 65 суудалтай МАН-д шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Ногоон нам шаардлагадаа: “Улс эх орны өмнө тулгарч буй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, төр засгийн тогтвортой үйл ажиллагааг хангах үндсэн үүрэгтэй УИХ, түүний гишүүд та бүхэн ард түмний өмнө хүлээсэн үүргээ умартан, монгол төрийн үйл ажиллагааг  гацааж, талцан хуваагдаж, төр, ард түмнээ үл хүндэтгэн, УИХ-ыг хэрүүл маргааны талбар болгож, өтрд итгэх итгэлийг алдагдуулж байгаа тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн дагуу УИХ-ыг тараах асуудлыг авч хэлэлцэн хэрэгжүүлэхийг та бүхнээс олон түмэн, сонгогч, дэмжигчдийн нэрийн өмнөөс шаардаж байгаа болно. Хэрэв энэ шаардлагын хариуг хуулийн дагуу бичгээр ирүүлээгүй тохиолдолд бусад улс төрийн хүчин болон нийт ард түмнээ уриалан дахин сонгууль явуулах ажлыг эхлүүлэх болно” гэсэн байна. Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй  25 улс төрийн хүчин бий. Парламентад суудалтай гурван нам бий. Тэгвэл Монголын Ногоон нам яагаад шаардлага хүргүүлэх шийдэлд хүрсэн бэ гэвэл, УИХ-ын түвшинд өрнөж буй хэрүүл, маргаан хэтийдсэн. Ард түмэн УИХ-ын дотоод үйл ажиллагааг сонирхохоос залхаж, ажил хэрэгч мэтгэлцээн явагдахгүй бие биеэ доромжлох, гүтгэх бохир орчин үүссэн тул шийдвэр гаргах чадваргүй гэж үзэж байна. УИХ-д олонхийн суудал авсан МАН хуваагдсан. УИХ-ын тухай хуулиар гишүүн нь Их хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох үүрэгтэй. Гэтэл МАН-ын 65 гишүүн, 32, 33-аар хуваагдаж, Ерөнхий сайдын тнахимыг батлах асуудлыг гацаах шинжтэй, тэр нь удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна. Энэ нь олон улсад Монгол Улсыг муухай харагдуулж байна. Тухайлбал, Японы NHK” телевиз Шинзо Абэгийн доод танхимаа тарааж, сонгууль зарласан тухай  мэдээг саяхан  харуулсан. Намынх нь 14 гишүүн намаасаа гарч, өөр намд орж намынхаа нэр хүндийг унагаасан учраас сонгогчдын итгэлийг хүндэтгэх үүднээс намаас тарааж, дахин сонгууль зарлах уриалга гаргасан. Шинзо Абэгийн энэ алхмын хажуугаар Монголын улс төрийн орчныг үзүүлж байна. Түүндээ Монголын Ерөнхий сайд байсан хүн нь сул удирдлага, авлигаас болж огцорч байна. Хажууд нь байсан Шадар сайд нь Засгийн газрыг өвлөж аваад цааш үргэлжлүүлэх гэж байна. Түүний өмнө хоёр асуудал гацаанд байна. Эхнийх нь эдийн засгийн байдал, нөгөөх нь намынх нь дотор хагарал газар авсан. Үүнийг яаж шийдэх нь хэзээ ч биелэшгүй харагдаж байна” гэж харуулж байх жишээтэй. Иймд улс төрийн хүчнүүд дүгнэлт хийх ёстой. Улс орны, ард түмнийхээ  төлөө  ажиллах ёстой гэж Ногоон намаас мэдэгдсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12