
Ч.ЗОТОЛ
Үндэсний аюулгүй байдал судалгааны төвөөс “Хоёр дахь 60 тэрбумын эзэн хэн бэ” сэдвээр хэвлэлийн хурал хийж, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өглөө. Сонгуулийн өмнө олон нийтэд ил болж хүн бүхэн мэддэг “60 тэрбумын хэрэг” бол сүүлийн 20 гаруй жил Монголын төрөөр тоглосон нам дамнасан гэмт бүлэглэл зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ард түмний сонгох, сонгогдох эрхэд ноцтой халдаж МОНГОЛ ХҮН -ийг хамгаалан, үйлчлэх үүрэгтэй төрийн албан тушаалыг 10,000,000 - 1,000,000,000 төгрөгөөр үнэлсэн хууль зөрчсөн үйлдэл илчлэгдэж түүхэнд “60 тэрбумын хэрэг” гэж тэмдэглэгдэн үлдсэн. Энэ гутамшигт гэмт үйлдлийн чимээ шуугиан намжаагүй байтал дараагийн 60 тэрбумын асуудал сөхөгдөж байгаа нь энэ юм. Энэ нь Төрийн эрх барих дээд байгууллагын хууль тогтоох эрх мэдэлд нөлөөлж, зөвхөн өөрсөдөдөө ашигтай хууль, тогтоол батлуулах зэргээр төрийн эрх барих дээд байгууллагыг өөртөө ашиглаж байгаа УИХ-ын гишүүн асан Ц.Дашдоржид холбогдох гэмт үйлдэл юм. Өөртөө хууль захиалж батлуулаад тамхины импортын татварт тавхан хувийг төлдөг болж хөнгөлөлт эдэлсэн. Яагаад ийм хөнгөлөлт эдлэв гэдгийг судлахад үндэсний үйлдвэрлэгч гэдгээр давуу эрх эдэлжээ. Ямар тохиолдолд үндэсний үйлдвэрлэгч болдог вэ гэвэл, түүхий эдийнхээ 75 хувийг өөрөө үйлдвэрлэдэг байх ёстой. Гэтэл “Монгол тамхи Со” компаниын 70 хувь нь Хятадынх, дээр нь түүхий эд бэлдэцээ бүгдийг урдаас оруулж ирж, тамхиа угсарч ороодог. Тэр нь чанар муутай, хүний биед хортой. Өнөөдөр эдийн засаг хямарснаар хүмүүс үнэтэй, сайн чанарын тамхи авч чадахгүй болж Ц.Дашдоржийн “Монгол Тамхи СО” компанийн үйлдвэрлэсэн тамхи руу хошуурч байна. Тэдний үйлдвэрлэл хүрээгээ улам тэлж байна. Монголчуудын дунд сүүлийн жилүүдэд уушгины өвчлөл, цусаар дамжсан хүнд хэлбэрийн өвчнүүд их гарч байна. Тамхи татаад шууд хүний уушги, цус руу орж байдаг. 100 хувь Хятадаас хараат тамхины үйлдвэрийн чанаргүй тамхи цаашид ямар ч хор хохирол дагуулж болзошгүй. “Монгол Тамхи Со” компанийн хувьд зөвхөн татварын зөрүүгээр л гэхэд энэ жил 17 тэрбум төгрөгийн ашиг олжээ. “Монгол Тамхи Со”-ийн гурван жилд татварт төлөөгүй мөнгө нь нийтдээ 60 тэрбум болж байна. гэж хэвлэлийн хурлыг зохион байгуулагчид онцлон тэмдэглэлээ. Тэдний дэлгэсэн баримтыг хүргэе.
БАРИМТ 1:
Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн байсан хүн өөрийн эзэмшилд байх тамхины үйлдвэрийг татвараас чөлөөлснөөр ирэх гурван жилийн дотор 60 тэрбум төгрөгийг татвараас бултуулах хуулийн заалт оруулж батлуулсан байна.
Энэхүү үйлдвэрийн эзэн болох Ц. Дашдорж нь гурван ч удаа УИХ-д сууж, удаа дараа сайдын сэнтийд заларч бялуу байнга хүртэх болоод удаж байгаа билээ. Тэрээр 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан Засгийн газарт ч сайдаар ажиллаж байсан бөгөөд 2017.04.14 өдрийн УИХ-ын 27 тоот тогтоолыг албан тушаалаа урвуулан ашиглаж батлуулсан байна. Энэхүү тогтоолын дагуу түүний компани үндэсний үйлдвэрлэгч гэсэн халхавчаар 5% бусад импортлогчид 30%-ийн гаалийн албан татвар төлөх ёстой болсон юм. Үндэсний үйлдвэрлэгч гэх “Монгол Тамхи Со” ХХК үнэн хэрэгтээ дотооддоо үйлдвэрлэл явуулж байгаа эсэх нь маш эргэлзээтэй. Уг компани Хятадын 70 %-ийн (Шань Ши мужийн тамхины компани 60 хувь, Шунь янгийн тамхины үйлдвэр 10%) хөрөнгө оруулалттай.
Энд гол асуудал нь Тамхины хяналтын тухай хуулийн 4 дүгээр зүйл - Тамхины талаар төрөөс баримтлах бодлогыг ноцтой зөрчсөн баримтыг дурдаж байна. Хуулийн “4.1.6 тамхи үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд урамшуулал, татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байх; 4.1.7 тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тамхи үйлдвэрлэгчтэй өмчийн хэлбэр харгалзахгүй адил тэгш хандах;” гэж заасныг өнгөрсөн Засгийн газар шууд зөрчсөн энэ үйлдэл нь давуу байдлыг хууль бусаар бий болгож, зах зээлээ тэлж, монополь эрх тогтоон гааль, мэргэжилийн хяналт, төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалд нөлөөлж (хээл хахууль, хэвлэл мэдээлэлийг худалдаж авах, нийгмийн бүхий л давхаргад нөлөөлөх гэх мэт) байгаа нь албан тушаалаа ашигласан авилагалы ноцтой гэмт хэрэг гэдгийг харуулж байгаа тул ЦАГ АЛДАЛГҮЙ ТАСЛАН ЗОГСООХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА.
Тэрээр зөвхөн 2017 онд энэ бүхний зөруү болох 17 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан нь баримтаар нотлогдож байна. Тэгвэл тэрх “ жилээр тооцож үзэхэд 60 тэрбум байтугай төгрөгийн гэмт үйлдэл бий болох нөхцөл байдал үүсээд байна
БАРИМТ2:
Монгол Улсад 600,000 гаруй хүн тамхий хамааралтай байдаг бөгөөд төрийн эрх мэдлийг ашиглаж өөртөө давуу, таатай боломжийг бий болгосоноор “Монгол Тамхи Со” ХХК-ний Ц. Дашдорж 270,000 хэрэглэгчийг өөрийн болгож амжсан байна. Ц. Дашдорж тамхинаас хэдэн төгрөгний орлого олдог вэ? “Монгол Тамхи Со” ХХК 6 төрлийн янжуур тамхиараа монголын зах зээлийн 45 хувь буюу 270,000 гаран хэрэглэгчтэй хэдийнээ болж амжсан байна. ТАМХИ нь хүнсний бүтээдэхүүний төрөлд тооцогддог бөгөөд эрүүл аюулгүй байдлыг чандлан сахих нь Хүнсний аюулгүй байдал хурцаар яригдаж байгаа энэ цаг үед ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ салшгүй холбоотой юм. Энэ компани гарал үүсэл тодорхой бус түүхий эдээр тамхи үйлдвэрлэж МОНГОЛ ХҮН-ий эрүүл мэнд, сэтгэц, нөхөн үржихүйд шууд нөлөөлж болохуйц байдалыг бий болгоод байна.
ДЭЭРХ БАРИМТАНД ТҮШИГЛЭН ДҮГНЭЛТ ХИЙЕ :
Ц. ДАШДОРЖ НЬ : МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ
- Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал;
- нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдал;
- эдийн засгийн аюулгүй байдал;
- хүн ам, удмын сангийн аюулгүй байдал;
- хүнсний аюулгүй байдал ноцтойгоор зөрчиж байгаа нь бидний явуулсан судалгаа, цуглуулсан бариматаар батлагдаж байгаа учраас