На.Сүхбаатар: Хуримын ёслолд салах, нийлэх тухай, эсвэл гансарсан үгтэй дуу дуулдаггүй

2017-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦЭРЭННЭМЭХ  Налгар намар айлчилж,  найр хуримын сар үргэлжилж байгаатай холбогдуулан МУБИС-ийн ТНУС-ийн багш , дэд профессор  На.Сүхбаатарыг “Polit-ийн нэг өдөр” булангийн зочноор урьж монголчуудын хуримын зан үйл, ёс уламжлалын талаар ярилцлаа. -Монголчуудын хуримлах зан үйл, соёл уламжлал ямар байв? -Хурим бол монголчуудын талаар биеэ даасан том соёл юм. Нийт монголчуудын хуримын зан үйл бол нийтлэг хэв шинжтэй.  Тэр хэв шинж нь хуримыг өрх гэр бүлийг шинээр үүсгэж байгаа том зан үйл төрийн ёслол гэж үздэг. Айл гэр ч гэсэн хуримын зан үйлийг төрт ёсны зан үйл гэж үздэг. Тийм учраас хурим эхлэлтэй төгсгөлтэй, тогтсон дүрэмтэй байдаг. Жишээ нь, “Монголын нууц товчоо”-нд  Амбагай хаан охиноо өөрөө хүргэж явж байгаад Татаруудад баригдаад улмаар Алтан улсад алагдсан. Тэгэхдээ үүнээс хойш миний хойч үе хуримын зан үйлэнд аав нь охиноо хүргэж өгдөг зан үйлийг тэвчээрэй гэж хэлсэн. Тэгтэл 900 жилийн өмнө хэлсэн тэр үг одоо болтол монголчуудын дунд байна. Хуриман дээр охиноо хүргэж өгөхөд аав нь оролцдоггүй зан үйл ч гэдэг юм уу. Ингээд үзэх юм бол хурим нь эртнээс тогтсон нэг жаягаар нэг хэв заншил дотор хөгжөөд ирсэн зүйл л дээ. 100-аад жилийн өмнөх монголчуудын хуримын зан үйл яаж өөрчлөгдөв гэж ойлгоод хариулах юи бол маш их өөрчдөгдөж байгаа. монголчуудад бол нийтлэгдүү хуримын гурван  зан үйл байдаг. -Тухайлбал? -Хуримын өмнөх зан үйл, хурим, хуримын дараах зан үйл гэж бий.  Хуримын өмнөх зан үйл маш их хариуцлагатай. Энэ бол шинэ гэр бүл үүсгэхдээ хүүгийн талаас охиноо, бэр хүнээ сонгож авах зан үйл. Энэ зан үйлийг эргээд харахад тийм их шат дараалалтай адармаатай тийм хэцүү байсан. Тэр зан үйл одоо бараг хадаглагдаж үлдээгүй. Одоо тэндээс зөвхөн сүй хадаг тавих л ёс үлдсэн байна. Энэ сүй хадаг тавихаас өмнө хэд хэдэн зан үйл байсан. Тэр нь охины талд очиж мэдээлэл өгдөг. Охины тал хүргэний талаа судалдаг. Энэ том зан үйл одоо хаягдсан байна. Дараа нь зөвшөөрч байгаа тухай асуудал ярилцдаг очдог  уулздаг.  Гурав  дахь нь бол албан ёсоор сүй хадагаа тавьдаг. Энийг халимаг Монгол хуримын өмнөх гурван удаагын архи барилт гэдэг. Бид бол хотжилтыг дагаад олон хуримын зан үйл ахар товчлоглсон, ёс төдий болсон. Дэлхий нийтийн жишиг дагасан болоод байна. Энэ зан үйл өөрөө нүсэр тэр хүмүүсийн сэтгэл санаанд гүн шингэсэн утгатай явагдаж байж тэрнээс гарах  үр дүн нь тийм байх ёстой.  Дараа нь хуримын дараах зан үйл гэж байдаг. Энэ нь айлын эхнэр болоод явбал жил төрхөмдөө буцдаггүй. Дараа жил бороо орсоны дараа гэртээ харьж болдог. -Эрт дээр үеийн хуримын зан үйлээс өнөөдөр  мартагдсан зан үйл юу байна вэ? -Хуримын зан үйл дотор жижиг зүйлүүд алга болсон байна. Жишээ нь, хуримыг тогтоосон хүний хэмжээнд хийдэг байсан зан үйл алга болсон байна. Хурим гэдэг бол анд найз нөхдөөсөө илүү яг тэр хүний өөрийн авгын тал, нагацын тал яг ураг садан утасан хэлхээ болсон тэр хүмүүсийн хооронд болдог зан үйл. Найз нөхөд нь тэнд гэрч болно уу гэхээс тэнд гол зочид биш. Үүнийг тун сайн ойлгох хэрэгтэй. Нэг ёсны худ үгүй хурим үгүй гэж манай Монголчууд ярьдаг.  Яагаад гэвэл хүүгийн тал хуримаа хийж байхад ураг садан бүх хүмүүс оролцоно. Ингэж байж бүхэл бүтэн систем ажиллах ёстой. Энэ систем нь алдагдсан байна. Мөн  эхийн сүүний хариулага гэдэг сайхан ёс, тэр ээжийгээ  хүндэтгэдэг зан үйл алга болсон байна. Охины ээжээс охиндоо, мөн хүргэний ээжээс  бэрдээ өгдөг тэр алтан сургаалиуд алга болсон байна. -Хуриманд тогтсон ёсоор дуулдаг дуу алга болсон байна. Хурим нйарыг ямар дуугаар эхлүүлэх ёстой вэ? -Өнөөдөр дур дураараа дуу дуулж байх шиг байна. Нэг хуриманд очиход тэнд дуулж байсан дуу баруун монгол дуу салах нийлэхийн тухай дуу байсан. Нэг зохиолын дуучин ирээд гансарсан үтэй дуу дуулдаг. Хуучин уртын дууны утга ааваа магтсан, ээжээ магтсан, эзэн төрөө магтсан, дуунууд байдаг. Найрын дууны утга нь одоо бэлгээ өгөх цаг болсон байна,найр тарах цаг болсон байна гэдгийг илэрхийлдэг.  Гэхдээ энэ нь хувьсан өөрчлөгдөж болох ч ёс төдий ч гэсэн заавал үлдэх ёстой гэдгийг би хэлэх гэсэн юм. -Үндэстэн ястны хуримын зан үйлийн ялгаа юу вэ? -Ер нь нийт монголчуудын хуримын зан үйл адилхан. Нарийн заагласан ялгаа байхгүй. Гэхдээ нэгэнд нь байхгүй зүйл нөгөөд нь өөр зүйлээр орлогдсон байдаг. Зарим нь бол зан үйлээ мартсанаас болоод зан үйлийн ялгаа их гэдэг. -Монголчууд хэтэрхий хотжоод гадаад улс орныг дуурайгаад байна. Хуримлах зан үйлээ мартаад байна л даа. Ер нь энэ зан үйлээс дээр үеэс өвлөгдөж ирсэн зан үйл байгаа юу? -Ер нь нийгэм бол шинэчлэгдэж өөрчлөгдөөд явж л байх ёстой. Гэхдээ өвөг дээдсийн заасан сургасан зан үйлийг ямар нэг хэмжээгээр авч үлдэх л ёстой. Хурим гэдэг нь нийгмийн том цогц арга хэмжээ. Нийгмийн хөгжилийн нийгмийн амьдралын зан үйлийн маш салшгүй хэсэг. Тэгэхээр тэрэнд авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй байна. -Уламжлагдаж ирсэн зан үйлээс цаашдаа залуучуудад мартагдуулахгүй өвлүүлээсэй,  хадгалж үлдээсэй гэсэн ямар зан үйл байна вэ? -Залуучууд хурим найр болсны дараа өөр өөр орчинд хүмүүжсэн гэдгээ л сайн мэдэж байх ёстой. Эхнэрээ ч хүндэлдэг нөхрөө ч хүндэлдэг, байх хэрэгтэй. Хүлээцтэй байх хэрэгтэй. Түүнээс гадна дөрвөн аав ээжийн залгамж халаа гэдгээ сайн ойлгож, хүний үргэлжлэл гэдгээ сайн мэдэх ёстой гэдгээ анхаарч явах учиртай. Эх сурвалж: www.polit.mn
О.Цогтгэрэл: 110 сая доллар, 20 сая доллар, Бортээгийн нүүрсний хулгайн хэрэг хаачсан бэ, эрх баригчид аа

О.Цогтгэрэл: 110 сая доллар, 20 сая доллар, Бортээгийн нүүрсний хулгайн хэрэг хаачсан бэ, эрх баригчид аа

3 цаг 57 мин
Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өө

11 цаг 11 мин
З.Мэндсайхан: Тогтолцооны шинэчлэлт хийснээр төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чанарт том өөрчлөлт гарна

Татварын багц хуулийн шинэчлэл УИХ-аар хэлэлцэгдэж буй энэ үед төсвийн бодлого, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, томоохон төслүүдийн хэрэгжилт, тэтгэврийн шинэчлэл зэрэг асуудлаар Сангийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.

11 цаг 11 мин
Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

23 цаг 53 мин
Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

Өчигдөр 16 цаг 25 мин
Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

Өчигдөр 13 цаг 16 мин
Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно

Аюулгүй байдлын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Г.Лувсанжамц: Хууль гарснаар асуудал шууд шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал байна

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
”Эрх чөлөөний алтан үзэг”-ийг Газын зурваст ажиллаж байгаа мэргэжлийн гэрэл зураг, видео сэтгүүлчдэд олгов

Дэлхийн мэдээ нийтлэгчдийн нийгэмлэгийн (WAN-IFRA) жил бүр олгодог "Эрх чөлөөний

Уржигдар 16 цаг 57 мин
Хятад, Хойд Солонгосын удирдагчид долоон жилийн дараа Пхеньянд уулзлаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин долоон жилийн дараа 2026 оны зургадугаар сарын 8, 9-нд БНАСАУ-д анх удаа төрийн а

Уржигдар 15 цаг 59 мин