Д.Нарантунгалаг: Гэрлэх ёслолын ордонд өдөрт 40-65 хос хуримладаг 

2017-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ш.ОЮУНЖАРГАЛ Өнөөдөр намрын дунд сарын шинийн 15, нөгөөдөр шинийн 17-ны билэгт сайн өдөр тохиож байна. Монголчууд энэ өдрүүдийг асуултгүй сайн  өдөр хэмээн билэгшээн хурим найр товлож ирсэн. Энэ өдрүүдэд хэдэн хос гал голомтоо бадрааж байгаа талаар  Гэрлэх ёслолын ордоны зохион байгуулагч Д.Нарантунгалагаас тодруулав. -Намрын дунд сарын шинийн 15, 17-ны билэгт сайн өдрүүдэд Хуримын ордны ачаалал нэмэгдсэн үү. Хэчнээн хос хуримлахаар бүртгүүлэв?  -Гэрлэх ёслолын ордонд  амралтын болон ажлын, билэгт сайн өдрөөс хамааран өдөрт 40-65 хос хуримаа хийж,  гал голомтоо бадраадаг. Өнөөдөр ачаалал их байна. Шөнө 01:00 цагаас эхлэн гэрлэх ёслолын ажиллагаа эхэлсэн. Шинийн 17-нд ачаалал их байх төлөвтэй байна. -Гэрлэх ёслолын ордонд хуримын ёслол хийхийн тулд  хосууд юу мэдсэн байх ёстой вэ? -Гэрлэх ёслолын ордон  Монгол түмний гал, голомтыг бадраан хуримын ёслолын үйл ажиллагааг эрхлэх үндсэн зорилготойгоор 1976 оны зургадугаарын сарын 14-нд байгуулагдсан. Хосууд хуримлах ёслолын өмнө харъяа дүүрэг дээрээ гэрлэлтээ баталгаажуулсан байх шаардлагатай.  Ёслол эхлэхээс 30 минутын өмнө гэрч болох хоёр бэргэнтэйгээ ирнэ. Ёслолд оролцох зочдын тоо дээд тал нь 40-өөс илүүгүй байна. -Үйлчилгээний үнэ тариф хэд орчим байгаа вэ? -Хуримын ёслолын үйлчилгээний төлбөр ажлын болон ажлын бус цагаар буюу амралтын өдрөөс шалтгаалан 769000-869000 төгрөгийн хооронд байдаг. Балжинням, Дашням давхцсан өдөр буюу намрын дунд сарын шинийн 17, намрын адаг сарын шинийн 3-ны билэгт сайн өдрүүдэд 1276000 төгрөг байдаг. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12