“Аида” дуурийг А.П.Чепурной дахин удирдана  

2017-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА УДБЭТ-ын уран бүтээлчид 55 дахь удаагийн үзвэрээ нээхэд бэлэн болжээ. Тэд энэ удаад дэлхийн алдарт “Аида” дуурийг энэ сарын 7, 8-нд  “Хунт нуур” бүжгэн жүжгийг 14, 15-нд тоглосноор үзэгчидтэйгээ мэндчилэх юм. “Аида” дуурийн хувьд дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигдэж, дуучнаас их хөдөлмөр, хоолойн чадал шаарддаг том бүтээл юм. Энэ дуурийг манай театрын тайзнаа 2010 онд Оросын алдарт удирдаач, найруулагч А.П.Чепурной анх найруулан тавьсан. Тэгвэл долоон жилийн дараа дахин удирдах ажээ. Этиопийн гүнж Аидад гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа дуулах бол Египетийн гүнж Амнерист гоцлол дуучин, Соёлын тэр­гүүний ажилтан Р.Доржхорлоо дуулах юм байна. Харин эдгээр гүнжийн дурлалт залуу Египетийн цэргийн жанжинд гоц­лол дуучин, соёлын тэр­гүүний ажилтан Ч.Түмэндэмбэрэл дуулах аж. Гавьяат жүжигчин, дуучин Б.Эрдэнэтуяа “Аидаг өмнө нь хоёр өдөр нэг баг дуулж байсан түүх байхгүй. Энэ удаад манай баг эхний хоёр өдөр дараалан дуулах хуваарьтай байгаа. Мөн алдарт найруулагчийн тавьсан бүтээлийг долоон жилийн хугацаанд хэрхэн авч явснаа удирдаачдаа шалгуулах хариуцлагатай мөч ирээд байна” гэв. Харин “Хунт нуур” балет илүү шинэлэг баг бүрдүүлснээрээ онцлог юм байна. Дуурийн театр энэ жил 13 шинэ бүжигчинтэй болжээ. Залуусын эрч хүчийг тус балетаас мэдрээрэй гэж Одетта, Оделлияд бүжиглэх залуу бүжигчин О.Анужин онцолсон юм. Үүнээс гадна 2018 онд театрын уран бүтээлчид 55 жилийн ойгоо угтана. Ойн хүрээнд ОХУ, Герман, Япон, Болгар, Итали, БНСУ-ын шилдэг уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийхээр бэлдэж байгаа аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12