Элэгний С вирусын нэг курс эмийг үнэгүй өгнө

2017-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН “Хаппи Веритас” төвөөс элэгний С вирусын эмийг курсээр нь үнэгүй олгох болсон талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Маркетинг менежер Н.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ “Манайх үйлчлүүлэгчдийнхээ хүсэл шаардлагаар аян өрнүүлдэг. Энэ удаа элэгний С, В вирусын эмчилгээг гурван сараар нь үнэгүй олгож байгаагаа зарлаж байна. Мөн элэгний В вирусын эмчилгээний эхний гурван сарыг үнэгүй болгож байгаа. Эхэлж ирсэн 500 хүнд үнэ төлбөргүй эмчилгээ хийнэ. Манайх мөн В вирусын дархлааны вакциныг хийж эхэлж байгаагаа дуулгахад таатай байна” гэсэн юм. Харин тус төвийн зөвлөх, гавьяат эмч Н.Чойжамц “Элэгний С вирусыг эмчлэх эмийн бүртгэлийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгээд 2015 оны арванхоёрдугаар сараас эхэлж С вирусын эм Монголд орж ирсэн. С вирусыг эмчлэх таван эм байгаа. Бүгд найрлага, орц, үр дүн нь адилхан. 95-аас дээш хувь нь үр дүнтэй эмүүд орж ирсэн, үр дүн сайтай. Одоогоор Монгол Улсын хэмжээнд 20 гаруй мянган хүн С вирусын эм ууж эдгэрээд байна” гэв. Тус төв С вирусыг эмчлэх эхний гурван сарын эмийг Эрүүл мэндийн даатгалаар үнэгүй олгох урамшуулал зарлаж байна. Мөн В вирустай хүмүүсийн эмчилгээнд зориулж эхний гурван сарын тенофовер эмийг үнэгүй олгоно. Мөн В вирусын вакциныг төв салбар дээрээ хийж эхэлсэн гэв. Энэ вакциныг гурван тун тарьдаг бөгөөд нэг сарын зайтай хоёр дахь нь, таван сарын зайтай гурав дахь тунг нь тарьснаар 15 жилийн дархлаа тогтдог. В-гийн вакцин хийлгэснээр В, Д-гийн халдвар авахгүй юм байна. Хяналтын шинжилгээ нь бүрдсэн хүмүүст эм­чилгээгээ үнэ төлбөргүй хүргэх аж. 2015 оны Эрүүл мэндийн сайдын 186 дугаар тушаалаар С вирусын эмчилгээнд орох хүмүүсийн 11 төрлийн шинжилгээ байдаг ажээ. Энэ шинжилгээг “Хаппи Веритас” оношилгооны төвд хийж байна. Эмчилгээнд орохын тулд энэ шинжилгээнд хамрагдаж болох аж. Мөн В вирусын эмчилгээнд орохын тулд дээрх нэр төрлийн шинжилгээг өгч байж эмчилгээнд орох, үгүйгээ шийдэх аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12