“Цалин нэмэхгүй бол ажил хаяна”

2017-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БААСАНДЭЛГЭР Багш нар цалингаа нэмүүлэхээр нэгдэж, нэмэхгүй бол ажил хаяна гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл өчигдөр эмч нар Ялалтын талбайд жагсч, Засгийн газарт цалингаа нэмүүлэх шаардлага хүргэлээ. Цагаан өмсгөлөөр жигдэрсэн аймаг, нийслэлийн 50 гаруй байгууллагын 10 мянган эмч, ажилтан энэ тэмцэлд нэгджээ. Тэд “Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн 3.2 дах заалтыг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2018 оны улсын төсөвт нэмж тусган шийдвэрлэх, 13 дах сарын цалинг олгодог болох, жижүүр эмчид нэмэлт цалин өгч, хоолны мөнгийг шийдэж өгөх” гэсэн шаардлагыг Засгийн газарт хүргэв. Хэрэв шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу аравдугаар сарын 23-ны өдрөөс ажил хаялт хийх хүртэл хамтын тэмцлээ үргэлжлүүлэхээ албан ёсоор мэдэгдэж байна. Шаардлагын хариуг аравдугаар сарын 11-ны дотор Монголын эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн холбоонд ирүүлнэ үү гэсэн байв.  Монголын эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар “Сүүлийн үед агаарын бохирдол, хүнс, тэжээлийн хомсдол зэргээс шалтгаалан ард иргэдийн дунд өвчлөл нэмэгдэж, түүнийг дагаад эмч нарын ажлын ачаалал ихэсч, хүнд нөхцөлд ажиллаж байна. Борви бохис хийлгүй, өдөр шөнөгүй ажилдаг хэрнээ 434 мянгаас 660 мянган төгрөгний цалин авч байгаа нь амьдралын наад захын хэрэгцээнд хүрдэггүй. Бид цалингаа нэмүүлэхийн төлөө тууштай тэмцэх болно” гэв. Эрүүл мэндийн салбарын байгууллагуудын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл элэгдэж хуучирсан, хангамж муу, эм тарианы тасалдал, орны тоо хүрдэггүй гэх мэт олон асуудлыг жагсаалд оролцогчид ярьж байсан юм. Хөдөө орон нутгаас ирсэн эмч нарын дунд Говьсүмбэр аймгийн төв эмнэлгийн 20 эмч иржээ. Аймгийн төв эмнэлгийн үйлдвэрчний хорооны дарга С.Энхтуяа “Эмч нарын дуу хоолой болсон, цаг үеээ олсон жагсаал болж байна. Бид цалингаа нэмүүлэхээр тэмцэж байна. Яагаад вэ гэвэл бодит байдал дээр эмч нарын үндсэн цалин 650 мянга, туслах ажилтан 380 мянган төгрөгийн цалин авдаг. Эндээсээ шимтгэл төлдөг. Гэтэл нэг оюутны жилийн сургалтын төлбөр хэд байдаг билээ, мөн нэг өрхөд ажил хийдэг хүн хэд байгаа вэ гээд бодоод үзэхэд бидний цалинг үнэхээр нэмэх шаардлагатай байна. Зээлээс зээлийн хооронд явж байгаа бидний шаардлагыг төр засаг хүлээж авах нь ёстой” гэсэн юм. Эмч нарын цалинг нэмэх нь тийм ч хэцүү биш. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчилж, өндөр албан тушаалд байгаа хүмүүсийг цомхотгоход, өдөрт хийх ёстой ажлаасаа хоёр дахин их ажил нугалдаг эмч нарын цалинг 50 хүртэл хувиар нэмэх боломжтой гэж Үйлдвэрчний эвлэлийн гишүүд хэллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12