Э.Эрдэнэжамъян: Ерөнхий сайд нь хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэг юм байгаа биз, нам нь  амлалтаа биелүүл

2017-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.ХЭРЛЭН МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Удирдах зөвлөлийн гишүүн Х.Уламбаяр нар “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал зарлаж,  мэдэгдэл хийлээ. “Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр бол сонгуульд ялсан намын мөрийн хөтөлбөр байдаг. Тэгвэл Засгийн газар мөрийн хөтөлбөрөө биелүүлэхгүй байгаа нь МАН амлалтаасаа буцаж байна гэсэн үг. Нэг ёсондоо залилан, луйвар хийж байгаагаас ялгаагүй. Иймд Ардын намын УИХ, Засгийн газар хэлсэн үгэндээ хүрч, амласан амлалтдаа эзэн байж, иргэдийнхээ цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ боломжтой зүйл. Өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшсэн нэг хүн нь хөнжлийнхөө хэмжээгээр хөлөө жийнэ гэсэн. У.Хүрэлсүхийн хөнжлийн хэмжээ хүрэхгүй байж болно, гэхдээ иргэд, аж ахуй нэгжээс  авч буй татвар, уул уурхайгаас олж буй орлого, бүх л нөхцөл байдлыг авч үзэхэд бүрэн боломж бий гэж бид үзэж байна. ОУВС-г ашиглаж, тогтвортой байх ёстой, төсөв хэмнэх учиртай гэж шалтаг хэлж болохгүй. Жишээ нь, өнөөдөр Үндэсний статитистикийн газар, ЗГХЭГ улсын дундаж цалин 950 мянган төгрөг байна гэсэн аблан ёсны мэдээ гаргасан байгаа. Ийм хэмжээний дундаж цалинтай байгаа улсад нийт багш эмч нар 450 мянган төгрөгийн дундаж цалинтай байж болохгүй. Зөвхөн үүнээс үзэхэд, дунд ангийн математикийн аргачлалаар болоход энэ цалингийнхаа хүрээнд багтаж, багш, эмч нарынхаа цалинг нэмэх хэрэгтэй. Зарим хүн 450 мянган төгрөгийн цалин авч байхад төрийн өндөр албан тушаалтнууд хэт өндөр цалин авч байгаа нь шударга бус. Төрийн өмчит компани, үйлдвэр, банкуудын удирдлага хэт өндөр цалин авч байгаа учраас дундаж цалин 950 мянга гэж тогтоожээ. Тэгвэл цалингийнхаа тэр сан дотор багш, эмч нарынхаа цалинг оруулах хэрэгтэй. Иймээс МАХН багш, эмч нарын цалинг наад зах нь хоёр дахин нэмэх ёстой, ийм боломж бий. Бүх боломж байсаар атал Засгийн газар, эрх баригч МАН хариуцлагаас зугтаж, амласнаасаа бултаж болохгүй. УИХ дахь  АН, МАН-д хандаж Засгийн газар дээрээ асуудлыг авч хэлэлц. Хоёр намын мөрийн хөтөлбөрт эмч, багш нарын цалинг нэмэгдүүлнэ гэж амласан. Амлалтаа биелүүл” гэж  тэд мэдэгдлээ. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12