Танилц: Улаанбаатарын ОНЦЛОХ номын сангууд

2017-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Манай улсад 1000 гаруй номын сан байдаг бөгөөд тэдгээрийн 256 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Ингэхдээ нийтийн найм, их, дээд сургуулийн 102, Ерөнхий боловсролын сургуулийн 96, тусгай байгууллагын харъяалалтай 33 номын сан байдаг юм байна. Энэ удаад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй номын сангуудын талаарх мэдээллийг хүргэе. "Монголын үндэсний номын сан" Монголын үндэсний номын сан буюу бидний хэлж зашснаар Төв номын сан нь 18-аас дээш насны иргэдэд үйлчилдэг. Уншлагын таван танхим болон үнэт ховор номын музейтэй. Нэг дор 300 гаруй уншигчдад үйлчлэх хүчин чадалтай. Фонддоо гурван сая гаруй номтой. Гэрээр ном олгодоггүй. Уншигчийн картыг 6000 төгрөгөөр нээлгэнэ. Ажлын таван өдөр өглөө 09:00-17:00 цагийн хооронд ажилладаг бөгөөд 15:00 цагаас хойш ном олгодоггүй. Мөн “Эрдэм шинжилгээний уншлагын танхимтай. Тус танхимаар магистраас дээш зэрэгтэй хүмүүс үйлчлүүлэх боломжтой. "Хүүхдийн номын өргөө" Бага ангийн (1-5 анги) хүүхдүүдэд зориулсан танхим, дунд ангийн (6-9 анги) сурагчдад зориулсан танхим, ахлах ангийн (10-12 анги) сурагчдад зориулсан танхимтай. Сандаа 5000-6000 ном, товхимолтой. Бага ангийн хүүхдүүдэд ном уншуулахаас гадна үндэсний тоглоом наадгай тоглуулдаг. Мөн кино цаг, зохиогчтой уулзах уулзалтыг тогтмол явуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэн ажилладаг бөгөөд 250-300 сонсдог номтой. Уншигчдад үнэ төлбөргүй үйлчилдэг гэдгээ онцлог. Ажлын цагаар ажилладаг ба ням гарагт амардаг. "Хүүхдийн номын ордон" Арав хүртэлх насны хүүхдийн “Их мэдэх”, 11-16 насны хүүхдүүдэд зориулсан “Мөрөөдөл”, ахлах ангийн сурагчид болон насанд хүрэгчдэд зориулсан “Боловсрол хөгжил”, Герман, Өрнө дахины, Дорно дахины гэсэн уншлагын танхимтай. 250 уншигчид зэрэг үйлчлэх боломжтой. Уншлагын үнэмлэхийг хүүхэд 2000, оюутан 3000 төгрөгөөр нээлгэнэ. Ажлын цагаар ажилладаг. "Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын сан" Эрх зүй, нийгэм, улс төрийн ном, товхимол, судалгааны ажлууд төвлөрдөг. Уншлагын танхимаар 25 хүртэлх хүнд зэрэг үйлчлэх боломжтой. Бакалаврын ангийн оюутнууд жилийн 45 мянган төгрөг, магистр буюу түүнээс дээш төвшний оюутнууд улирлын 15 мянга төгрөгөөр уншигчийн карт нээлгэнэ. Ажлын өдрүүдэд ажлын цагаар ажиллана. "Тусгаар тогтнолын ордны номын сан" Анх байгууллагын дэргэдэх номын сан болон байгуулагдаж байсан. Одоогоор нийтийн номын сан хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Уншлагын нэг танхимтай. Нийгмийн чиглэлийн номтой. Амралтын өдрүүдээр амардаг. Уншигчийн картыг 3000 төгрөгөөр нээлгэдэг байна. "Нийслэлийн номын сан" Д.Нацагдоржийн нэрэмжит Нийслэлийн номын сан нь төв номын сангаас гадна Чингэлтэй, Хан-Уул, БЗД, СХД-т дөрвөн салбартай. Цахим уншлага, тогтмол хэвлэл, эко уншлага, уран зохиол, гүн ухаан, хэл шинжлэлийн “А” танхим, нийгэм түүх, техник, боловсрол судлалын “Б” танхим, “Хүүхдийн уншлагын танхим”, “Гэр бүлийн уншлагын танхим”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх танхим”, “Америкийн соёл мэдээллийн төв” зэрэг танхимуудаар уншигчдад үйлчилдэг. Өвлийн улиралд өдөр бүр ажилладаг. 500 гаруй мянган номтой бөгөөд жилд давхардсан тоогоор 60 гаруй мянган уншигчид үйлчилдэг. Төв салбар нэг дор 310-350, бусад салбар 150 хүртэлх хүнд зэрэг үйлчилнэ. Тус номын сангийн уншигчийн картыг хүүхэд 3000, том хүн 5000 төгрөгөөр нээлгэх боломжтой. Тус номын сангийн “Америк соёл мэдээллийн төв”-ийн танхимд англи хэл дээрх ном, сэтгүүл, кино, үнэ төлбөргүй интернэт, iPad kindle цахим ном уншигч, multi media lab-аар үйлчлүүлж англи хэлний мэдлэгээ сайжруулах боломжтой. Мөн долоо хоног бүр хөтөлбөрийн дагуу англи хэл дээр тоглоом тоглож, кино үдэш, лекц, англи хэлний ярианы болон номын клубуудын уулзалт зохион байгуулагддаг. "Бяцхан мэргэд" “Viva city”-д байрлах тус номын сан нь үүд хаалгаа нээгээд хоёр жил болж байна. Энэхүү номын сан нь бүх насныханд үйлчилдэг бөгөөд нэг дор 25 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Сандаа 4000-5000 номтой. Мянган төгрөг төлөөд хоёр цаг хүртэлх хугацаанд үйлчлүүлж болно. Мөн 15000 төгрөг төлөөд сарын хугацаанд хүссэн үедээ уншлагын танхимаар үйлчлүүлэх боломжтой байна. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12