Л.Сугарсайхан: Хорхой өвс, улаан мөөгний бэлдмэл нь элэгний өвчин, харвалт зэрэг олон өвчнийг дээд зэргээр анагаадаг

2017-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Олон улсын эрүүл мэндийн “Фохоу” корпорацийн Чех дэх төлөөлөгчийн газрын тэргүүн Л.Сугарсайхантай ярилцлаа. -Уламжлалт анагаах ухаан, нано технологийн гайхамшигт хослолоор дэлхийд алдаршсан “Фохоу” компанийн бүтээгдэхүүнүүд монголчуудын талархлыг хүлээгээд олон жил болж байна? -Тийм ээ, манай компани Гуандун мужийн Жухай хотод байрладаг. Дэргэдээ судалгаа шинжилгээний маш том хүрээлэнтэй. Энэ хүрээлэнгийн захирлаар Тан Ючжи гэж доктор, профессор, академич хүн ажилладаг. Энэ хүн бол Хятадын удирдагч асан Мао Зэ Дуны хувийн эмчээр бага залуугаас эхэлж маш олон жил ажилласан. Мөн Хойд Солонгосын Ерөнхийлөгч асан Ким Ир Сен, АНУ-ын ерөнхийлөгч Ж.Буш нарын хувийн эмчээр олон жил ажилласан хүн бөгөөд багаараа Нобелийн шагнал хүртсэн. Ийм мундаг хүн манай компанийн бүтээгдэхүүний судалгаа, шинжилгээг хариуцан ажилладаг. Энэ хүний хатуу хяналт дор хорхой өвс, линчжи мөөг, бугын цусан эвэр, хүн орхоодойн найрлагатай бэлдмэл үйлдвэрлэдэг компани л даа. Өөрөө үйлдвэрлэгч. Үйлдвэрлэлийнхээ дэргэд дөрвөн том баазтай. Өөрөө судална, шинжилнэ, үйлдвэрлэнэ, өөрөө түүнийгээ түгээн дэлгэрүүлэх ажлаа бие даан ажилладаг онцлогтой. Монголд үйл ажиллагаагаа явуулаад есөн жил болж байна. -Сүүлийн үед хүмүүс эм, эмийн эмчилгээнээс татгалзаж аль болох уламжлалт эмчилгээ, танг илүүтэй хэрэглэх хандлагатай болж байгаа. Фохоу бэлдмэлүүдийг цэвэр байгалийн бүтээгдэхүүн гэж хэлж болох уу? -Манай бүтээгдэхүүнүүд цэвэр, 100 хувь ургамлын гаралтай. Ууж хэрэглэж эхлээд гурав хоногийн дотор л үйлчилгээгээ үзүүлдэг. Доктор, профессор, академич Тан Ючжи гурав хоногийн дараа л ид шидээ үзүүлэхгүй байгаа бол тэр чинь манай бүтээгдэхүүн биш гэж хэлдэг. Үүнээс үзбэл “Фохоу”-гийн бүтээгдэхүүн ямар чанартай, найдвартайг харуулж байгаа юм. -Хятадын уламжлалт анагаах ухаан, бэлдмэл тан дэлхийд алдартай. Танай бүтээгдэхүүнүүд монгол хүний биед хэр зохимжтой вэ? -Монголчуудын хувьд мах голдуу иддэг. Мах, гурил хоёр нь хүний биед хэрэгтэй эрдэс бодис, амин дэмийг нөхөж өгч чадахаа байсан. Хятадуудыг хараад байхад хооллох бүртээ ширээн дээрээ төрөл бүрийн ногоо тавьдаг. Энэ нь хүний биед ороод энергийг нь тэнцүүлээд өгдөг. Нөгөө хэсэг нь цэвэрлэгээ хийдэг. Хоолыг идээд 24 цагийн дотор боловсруулаад гадагшлуулдаг. Нэг хэсэг хоолоороо авч чадахгүй байгаа эрдэс бодис, амин дэмийг нөхдөг юм байна. Гэтэл бидний иддэг мах, гурил нь тэр гурван үүргийг гүйцэтгэж чаддаггүй. Монгол орны хувьд хөрс шороо маш ихээр ядуурсан. 1970, 1980-аад оны үед худалдаанд байдаг байсан алим ямар сайхан анхилам үнэртэй байлаа даа. Нэг ширхэг байсан ч үнэр нь хурц үнэртдэг байсан. Одоо бол тэр сайхан үнэр нь байхгүй болчихсон. Намайг хүүхэд байхад нэг ширхэг алимнаас өдрийнхөө төмрийн хэрэгцээг авчихдаг байсан юм байна. Гэтэл өнөөдөр 5-7 кг алим идэж байж өдрийн төмрийн хэрэгцээгээ авч байна. Энэ нь юуг харуулж байна гэхээр хөрс маш их ядуурсныг илтгэж байна. Тэр ядуу хөрсөн дээр ургасан ургамал, өвс ногоог мал иддэг. Малаас гарч байгаа түүхий эд, сүү цагаан идээг бид иддэг. Энэ нь ч эрдэс бодисыг хангахгүй байна. 1970-1980 оны үед нэг стакан сүү уухад хоногт авах кальцынхаа хэмжээг авчихдаг байж. Одоо 3-5 литр сүү сууж байж хоногийн хэрэгцээгээ авна гэж байна. Энэ бүхэн чинь эрдэмтдийн судалгаа. Тэгэхээр бид хоол хүнснээсээ хэрэгтэй эрдэс бодис, амин дэмээ авч чадахгүй байгаа учраас ургамлын гаралтай нэмэлт тэжээлийн хэрэглэж байж эрүүл байх нөхцөлөө бүрдүүлэх болсон. Зөвхөн хоолоороо эрүүл мэндээ тэтгэх боломжгүй нөхцөлд бид амьдарч байна. -Манай зах зээл хичнээн нэр төрлийн бэлдмэл, бүтээгдэхүүн нийлүүлж байгаа вэ? -Дотроосоо уудаг 12 бүтээгдэхүүн, гаднаас хэрэглэдэг арав гаруй бүтээгдэхүүнтэй. -Тэдгээр бүтээгдэхүүнүүд дундаас монголчуудын хамгийн их хэрэглэж, таашаадаг нь ямар бэлдмэлүүд байна вэ? -Монголчууд элэгний хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлж байна. Манай бүтээгдэхүүнүүд элэг цөсөнд маш гайхалтай үр дүн өгдөг. Элэгний хорт хавдрын өсөлт, ургалтыг сааруулж байна. В, С вирусийн идэвхижлийг бууруулж байна. “Линчжи”, “Эликсир” гэдэг энерги тэнцвэржүүлдэг хоёр бүтээгдэхүүн бий. Эдгээр бүтээгдэхүүнийг элгээ эрүүлжүүлэхийн тулд уулаа гэхэд ходоодны үйл ажиллагааг давхар сайжруулж өгнө. Мөн бөөрний тамирыг сайжруулж, уушгийг маш гайхалтайгаар цэвэрлэдэг. Бид чинь өвөл нь утаа, зун нь тоос шороон дунд л амьдарч байна шүү дээ. Энэ хоёр бүтээгдэхүүнийг монголчууд ихээр авч хэрэглэдэг. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн үрлийг их хэрэглэдэг. Үтрээнд байгаа бүх бохирдлыг нааш татаж цэвэрлэдэг. Үтрээний бохирдлоос болж миом, кистатай болдог. Эмэгтэйчүүдийн үрэл нь мэс засал хийхгүйгээр маш олон эмэгтэйг эмчилсэн. Энэ үрлийг хэрэглээд олон гэр бүл үр хүүхэдтэй болж байна. Янз бүрийн хоол унд, агаарын бохирдлоос үүдээд эмэгтэйчүүд жирэмсэлж чадахаа байчихсан. Энэ тал дээр эл үрэл үнэхээр гайхамшигтай үр дүн өгч байгаа. Энэ үрлийн талаар сонсоогүй, мэддэггүй эмэгтэйчүүд манайхан дунд байдаггүй байх аа. Эмэгтэйчүүдийн гоо сайхан чинь үтрээтэйгээ холбоотой. Үтрээний бохирдлыг цэвэрлэх тусам эмэгтэй хүний нүүр царай гоё болдог. Дөчин нас хүрээд жижиг үрчлээ үүсч, арьс нь хуурайшдаг. Тэрийг нь энэ үрэл эмчилж, гоо сайханд нь нөлөөлдөг. Эмэгтэйчүүдийн үрэл нь үүнээс гадна аура бүрхүүл, долоо хүрдний энергийг тэнцвэржүүлдэг. Эмэгтэй хүн дороосоо энергиэ цэвэрлэх, энергиэ тэнцвэржүүлэх боломжтой. -Хаврын улиралд хүн биеэ бүрэн цэвэрлэж, эрүүлжүүлэх ёстой. Гэтэл хүмүүс энэ улиралд угаасаа л ядарч, сульддаг, байх ёстой зүйл хэмээн эвлэрчихсэн байх нь элбэг шүү дээ? -Хаврын цагт маш их ядраад байна гэдэг чинь хүний элэг, цөстэй холбоотой. Элэг, цөс өвөлжингөө идсэн хүнд хоолуудыг цэвэрлэж чадахгүй байгаа болохоор ядарчихсан байгаа хэрэг. Энэ хоёр эрхтэн маань модон махбодид харьяалагддаг. Мод, ургамал цэцэглэж, ургаж байгаа энэ үед хүн энергиэ тэнцвэржүүлэх хэрэгтэй. Манай хорхой өвсний бэлдмэлийг уувал маш сайн. Энэ өвс нь алдагдсан энергийг тэнцвэржүүлж өгдөг. Манай бэлдмэлийн 70-80 хувь нь хорхой өвс юм. Ядаргааг тайлж, элэг, цөсний үйл ажиллагааг сайжруулдаг. “Линчжи” бол хорхой өвсний бэлдмэл, “Эликсир” бол улаан мөөг. Энэ хоёр бүтээгдэхүүн хүний энергийг дээд зэргээр тэнцвэржүүлж өгдөг. Хүн энергийн балансаа алдагдсаныг яаж мэдэх вэ гэхээр маш их амархан ядардаг, нойргүйднэ. Мөн газарт юм унагачихаад тэрийгээ авчихаад босохоор нүд харанхуйлаад толгой эргэдэг. Энэ бол энергийн баланс алдагдсаны нэг том шинж. Хүзүү хөших, хөөрөх, хэт тарган байх, хэт туранхай байх. Энэ бүхэн нь энергийн баланс алдагдсаныг илтгэж байгаа юм. Ийм олон зовиур байгаад байхад эмнэлэгт очоод үзүүлээд, шинжилгээ өгөхөөр ямар ч онош гардаггүй. Энэ чинь л энергийн баланс алдагдсаныг хэлээд байгаа юм. Дэлхий дээр энергийн балансыг нөхдөг ганц ургамал байдаг нь хорхой өвс. Орц найрлагыг нь аваад үзэхэд хорхой, өвс гэсэн нэгдлээс бүрдсэн байдаг. Тийм учраас хүний энергийн балансыг гайхалтайгаар тэнцвэржүүлж өгдөг. Манай бүтээгдэхүүнийг дэлхийн 65 орны хүмүүс хэрэглэж байна. Тэрэн дундаа төр засгийн удирдлагууд, нөлөө бүхий хүмүүс нь дээрх бүтээгдэхүүнүүдийг сонгодог. Би энэ бүтээгдэхүүнүүдийг Чех, Швейцарь, Франц гээд дэлхийн олон улсад гаргаж байна. Үр дүн нь өндөр байна. Хүн энергийнхээ балансыг бариад, тэнцвэржүүлээд ирэхээр яадаг вэ гэхээр сэтгэл санаа, бие нь хөнгөрөөд бүх зүйлсийг сайхнаар хүлээж аваад эхэлдэг. Гуниг гутралтай зүйл бодохоо байгаад цаанаасаа л инээмсэглээд байдаг. -Элэгний өвчтэй хүмүүст танай бүтээгдэхүүнүүд хэр үр дүнтэй байна вэ? -Элэгний в, с вирустэй хүмүүс маш ихээр авч хэрэглээд их сайн үр дүн гарч байгаа. Алат асат нь 400 гарчихсан байсан хүний алат, асатны хэмжээ нь хэвийн болж, вирус нь ямар ч идэвхижилгүй болчихсон хүмүүс байна. Сүхбаатар аймагт маш олон хүнд энэ бүтээгдэхүүнээ хэрэглүүлдэг. Тэнд манай салбар бий. Тэндхийн ус бохирдолтой учир элэг, цөсний асуудалтай, хорт хавдартай хүн олон. В, С вирус нь идэвхижилгүй болж, элэг, цөсний асуудлаа шийдэж байгаа хүн Сүхбаатарт олон байна. Элэг, цөс асуудалтай байвал ходоодны үйл ажиллагаа алдагддаг. Манай бүтээгдэхүүнүүд таван махбодийн онол дээр суурилагдаж бүтээгдсэн. Хүн системтэй амьтан. Таны элэг, цөс асуудалтай байвал тэрийгээ дагаад ходоод, зүрх, нойр булчирхайнд асуудал үүсдэг. Нэг эрхтэн л вирустай байвал бусад эрхтэн нь эрүүл байна гэсэн ойлголт байдаггүй. Манай нэг бүтээгдэхүүнийг аваад ганцхан л элгээ цэвэрлэж эрүүлжүүлье гэж бодоод уулаа гэхэд таван махбодь тань тэр чигээрээ, системээрээ эрүүлжинэ. -“Линчжи”, “Эликсир” гэх энэ хоёр бүтээгдэхүүнийг харвасан хүмүүст гайхалтай үр дүн өгч байгаа гэж дууллаа? -Харваснаас болж хөлөө чирэх, нүүр ам нь мурийх зэрэг өөрчлөлт ордог. Энэ чинь тэнцвэр алдагдалт. “Линчжи”, “Эликсир” хоёрыг гурван сар уухад ямар ч харвалттай хүн  харвалт өгсөн шинжгүй болж байгаа. Хоёр удаа харваад сэхээн амьдруулах тасагт хэвтэж, шүлсээ гоожуулаад, ярьж чаддаггүй, маш их хавантай, өдөр болгон даралтны эм уудаг байсан хүн манай бүтээгдэхүүнийг хэрэглээд гайхамшигтай үр дүн гаргаж чадсан. Одоо тэр эмэгтэйг харахад хэн ч харваж байсан хүн гэж мэдэхгүй. Нэг юмаа ярих гэж олон дахин давтдаг байсан бол одоо бодол санаа, яриа нь эмх цэгцтэй болчихсон. 10 кг илүүдэл жингээ хаяад ямар ч хавангүй болчихсон. Энэ удаагийн ярилцлагадаа би “Линчжи”, “Эликсир” гэсэн хоёр гол бүтээгдэхүүнээ л онцолж ярилаа. Та бүхэн энэ хоёр гайхалтай бэлдмэл болон бусад бүтээгдэхүүний талаар сонирхож байвал бидэнтэй холбогдож, ирж уулзвал маш дэлгэрэнгүй танилцуулах болно гэдгийг ярилцлагынхаа төгсгөл хэлье. Холбоо барих утас:95022898, 96588226, 88210268
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04