Мексикийн газар хөдлөлт олон хүний аминд хүрэв

2017-09-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

Мексикт болсон газар хөдлөлтийн улмаас ерөнхий боловсролын сургуульд хүүхэд, том хүн нийлсэн 26 хүн амиа алдлаа хэмээн Засгийн газраас нь мэдээлэв. 7.1 магнитудын хүчтэй аймшигт газар хөдлөлт тус улсад хамгийн багадаа 230 хүний аминд хүрсэн хэмээн мэргэжилтнүүд тооцоолж байна. Учир нь энэ гамшиг улсын төв хэсэгт болсон юм.

Аврагчид нурангин дундаас иргэдийг аврах ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж байна. Сургуулийн нурангин дундаас нэгэн охин амьд олдсон нь хүмүүсийн итгэл найдварыг нэмэгдүүлж, аврах ажиллагааг улам эрчимжүүлжээ.

Улсын хэмжээнд олон арван барилга байшин нурсны дотор сүмд байсан хүмүүс ч амиа алдсан байна. Нялх хүүхэдтэй гэр бүлүүд гэрийнхээ гадаа, гудамжинд унтаж таарсан байжээ. Ерөнхийлөгч Энрику Пена Ниета энэ гамшгийн дараа гурав хоногийн гашуудал зарлаад байна. Тус улсын нийслэлд олон хүний аминд хүрсэн газар хөдлөлтөөс хойш 32 жилийн дараа дахин ийм гамшиг тохиож байгаа юм. Энэ сарын эхээр Мексикийн зүүн бүсэд 8.1 магнитудын чичиргээ болсны улмаас хамгийн багадаа 90 хүн нас барсан билээ.

Мексикийн өмнөд Коапа дүүрэгт орших ерөнхий боловсролын сургууль Энрику Ребсамен гамшигт өртсөн юм. Боловсролын сайд Ауриелио Нуногийн хэлж буйгаар 11 хүнийг аварсан бөгөөд хоёр хүүхэд, нэг том хүнийг хайж байгаа юм байна. Орон нутгийн мэдээллийн хэрэгслийн дамжуулж буйгаар амиа алдагдсдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Мексикийн “Миленио” сонинд дурдсанаар армийн болон усан цэргийн 500 бие бүрэлдэхүүн, 200 гаруй цагдаа нийлсэн баг газар хөдлөлтийн талбайд ажиллаж байна.  Гамшгийн улмаас хамгийн багадаа 209 сургууль ямар нэг хэмжээгээр хохирол амсаад байгаа юм байна.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12