Ц.Батсайхан: Адууны тамга, эмээлийн  арвин цуглуулгатай ч, надад морь байхгүй

2017-09-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Соёл  судлаач  Ц.Батсайханыг дугаарын зочноор урьж хөөрөлдлөө. Тэрээр адууны эдлэл хэрэглэл, тэр дотроо эмээл, тамганы арвин  цуглуулгатай. Сүүлийн үед  гадаад, дотоодод үзэсгэлэнгээ толилуулсан нь  аялагч, жуулчдын  сонирхлыг татах болжээ.

-Монголчуудын адууны тамга анх хэзээ үүсэв. Ямар хэлбэр, дүрс зонхилдог вэ. Түүнээс таны цуглуулгад хэчнээн нь байна?

-Надад арав гаруй  тамга бий. Адууны тамга газар бүрт тарсан байдаг. Манай аавын адуугаа тамгалж явсан тамга саран хэлбэртэй. Мориныхоо ам руу харуулж дардаг байсан. Ланз, зуузай, зүрхэн, чандмань гээд монголчуудын адуугаа тамгалж ирсэн тамга янз бүрийн хэлбэр, дүрстэй. Ингэхдээ нэг тамган дээр  жаахан юм нэмээд дүрс хэлбэрийг ялимгүй өөрчилж ирсэн  байх жишээтэйТухайлбал, саран тамган дээр жаахан юм нэмээд ширээтэй саран тамга, мөн саран суурьтай зүрхэн тамга, ширээтэй бундан, галтай дэгрээ, галтай зуузай тамга  болчихно. Бас саран тамганы амыг хааш нь харуулж дарсан бэ гэдгээс шалтгаалж нэрлэнэ. Морины ам руу харуулж дарсан, дээш нь харуулж дарсан, хойшоо харуулж  дарсан  гэхчилэн нэрлэнэ. Анх өмчийн харилцаа үүссэн цагаас  тамга бий болсон гэж үздэг. Овгийн тамга бол галын дүрс хэлбэртэйгээр  хадгалагдаж ирсэн байна. Тухайлбал, зоосон дээр ийм дүрс арвин бий. Чингис хааны тамга гэж байна. Өгөөдэй хаан  дэгрээ буюу зуузай тамгыг гаргасан гэж үздэг.

-Эзэн Чингис хаан маань ямар тамга хэрэглэж байсан юм бол?

-Чингис хаан наран буюу онгин тамгыг эдэлж  хэрэглэж байсан гэж судлаачид үздэг. Ер нь монголчууд олон янзын хэлбэр дүрстэй тамга хэрэглэж ирсэн.

-Тамгыг нутаг болгонд бас өөрөөр нэрлэж байна уу?

-Тийм. Тухайлбал, зүүн аймгуудад зуузай гэж нэрлэдэг  тамгыг баруун аймгууд дэгрээ гэж нэрлэдэг.

-Адууны тамгыг их төлөв төмөр ширээж, балбаж хийсэн байдаг. Сүүлийн үед өөрчлөгдөөд байна уу даа?

-Адууг 5000 жилийн өмнөөс гаршуулан тэжээсэн гэж үздэг. Тэгэхээр монголчууд Хүннүгийн үеэс адуугаа тамгалж ирсэн байж таарна. Ингэхдээ  монгол дархчуул адууны тамгыг халуун төмрийн аргаар, ширээж, балбаж хийж ирсэн байдаг. Үе дамжиж ирсэн ийм тамгууд байгаа. Миний цуглуулгад  дан  ийм тамгууд бий.Орчин үеийнх нь голдуу  гагнаастай  байгаа.

-Монгол бичигтэй тамгыг хаанахын ямар хүмүүс хэрэглэж байсан юм бол?

-Раднаа гэсэн бичигтэй адууны тамгыг буриад хүн хэрэглэж байсан юм гэнэ лээ.

-Таны цуглуулгад эмээл хэр олон бэ?

-Монголын үндэстэн ястны онцлогоос шалтгаалсан 10 гаруй төрлийн эмээл байдаг. Миний цуглуулгад 20 гаруй эмээл бий. Газар газрынүндэстэн, ястны онцлогоос хамаарч хийц, гоёл чимэглэл нь өөр. Буриад эмээл гэхэд л маш гоёмсог чимэглэлтэй байдаг. Өвөрмонголд амьдардаг дээд монголчуудын эмээл модны үндсээр хийсэн, хивсэн тохоштой тавиу суудалтай байдаг. Монголд лам хүн эдэлж хэрэглэж байсан ийм хийцийн эмээл миний цуглуулгад бий. Дөрвөдүүд болон халхын зарим сумд эмээлдээ  алтан харганаар хээ тавьж гоёсон байдаг. Эмээлийн хярыг бугын ясаар хийсэн их өвөрмөц хийцтэй. Монголын ноёдын эдэлж хэрэглэж байсан эмээлүүд ихэвчлэн луу сийлсэн байдаг. Миний цуглуулгад 33 луу сийлсэн ийм эмээл бий. Дөрөө нь пааландаж хийсэн маш гоёмсог хийцтэй.

-Сайхан эмээл хийдэг, хийцээрээ алдартай ямар аймаг, сум байна?

-Архангайн Жаргалант сум эмээлийнхээ хийцээр алдартай. Архангайн хийц одоо зах дээр зарж байгаа эмээлийн бараг 80 хувийг эзэлж байгаа. Хийц маш сайнбөх бат байдаг.

-Гоёмсог хийцтэй өөр ямар үндэстэн, ястны эмээл таны цуглуулгад байна?

-Хөвсгөл, Увс аймагт амьдардаг баяд үндэстний  эмээл гоёмсогт орно. Бугын ясаар хярлаж, дээр нь өнгө алаглуулан хээ угалз тавьсан байдаг. Казах үндэстний эмээл ч бас гоёл сайтай. Төмөр дээр мөнгө гүйлгэсэн чимэглэсэн байдаг. Үүнийг монголчууд халиа мөнгөн чимэглэлтэй гэж ярьдаг. Мөн заримд нь  оюу, манаар шигтгээ хийсэн байдаг. Казах эмэгтэйчүүд их уран, эмээлийн тохош, гөлмийг хээ угалзаар чимэглэж оёж хатгасан нь тун донжтойУулархаг нутагт амьдардагтай холбоотой болов уу, казах эмээлийн суудал тавиу, бүүрэгнүүд нь өндөр  байдаг.

-Та түрүүн хаадын тамга, мөн нутаг бүрт өөрөөр нэрлэлэг тухай ярилаа. Орчин үед адууны тамгыг хэрхэн эдэлж хэрэглэж байна вэ. Хүмүүс өөрсдөө зохиож, зарим нь машиныхаа логог хүртэл ашиглаж байх шиг?

-Өөрийн овог, өв уламжлалд тулгуурлан янз бүрийн тамга хийж байна. Бас нэг онцлог нь эрт дээр үед халуун төмрийг галд ширээж, давтаж хийдэг байсан бол орчин үед гагнуураар хэлбэр дүрс гаргаад хийчихэж байна. Хүмүүсийн сонирхол өөр. Машины лого ашиглалаа гэж шүүмжлэх бас хаашаа юм. Хүмүүс өөрсдийн уламжлал, үзэмжээр хандахад юу нь буруу байх вэ. Өөрийн эд хөрөнгийг тамгалж байгаа юм болохоор.

-Гэхдээ лТоёототамгыг хүмүүс ихээхэн шүүмжилдэг. Тэр нь одоо ч хэвээрээ байна?  

-“Тоёото”-гийн авто машин  борлуулдаг ч юм уу, тийм хүн байвал логогоор нь тамгаа хийсэн байж болох л доо.

-Таныг үзэсгэлэнгээ толилуулаач гэсэн урилга, заллага тасардаггүй гэж дуулсан. Хамгийн сүүлд хаана үзэсгэлэнгээ толилуулав?

-Хамгийн сүүлд Туркменийн адууны баярт оролцсон. Маш өвөрмөц баяр хийдэг юм билээ. Туркмен  адуугаа төрийнхөө сүлдэнд залсан улс. Ерөнхийлөгч нь морь тухайн айлын гэр бүлийн нэг гишүүн гэсэн зарлиг гаргасан байдаг. Өөрийнхөө жүчээнд 30 гаруй адуутай гэж дуулсан. Улсынхаа нийслэлд гурван морин тойруулгатай юм байна лээ. Монголчууд ч гэсэн адууг шүтдэг ард түмэн. Гэхдээ Туркменээс жишээ авах зүйл олон санагдсан.

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

2025-06-26
Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

1 цаг 7 мин
Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

1 цаг 10 мин
Хувийн эмзэг мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг чухалчлав

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 19-ний өдөр боллоо. 

Уржигдар 15 цаг 03 мин
Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Уржигдар 14 цаг 23 мин
Чөлөөт сэтгүүлчийн хараат бус индэр “Плюма” платформ

Хараат бус сэтгүүл зүй бол нийгмийн толь юм. Өнөөгийн нийгэмд сэтгүүлч хэн нэгнээ

Уржигдар 06 цаг 00 мин
Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Ерөнхий сайд Г.Занданшатарыг шинэхэн Засгийн газрынхаа бүтцийг УИХ-аар хэлэлцүүлэхт

Уржигдар 06 цаг 00 мин
Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

2025-06-26
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

2025-06-26
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

2025-06-26
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

2025-06-26
Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

1 цаг 7 мин