Мөрдөн байцаагч нар олон улсын мэргэжилтнүүдтэй туршлага солилцов

2017-09-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.БААСАНДЭЛГЭР

Авлигатай тэмцэх газар, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хамтран “Олон улсын болон үндэсний хэмжээнд авлига, мөнгө угаах явдалтай тэмцэх нь” сургалтыг Авилгатай тэмцэх газрын Олон нийтийн төвд хоёр хоног зохион байгууллаа. Сургалтад прокурорууд, АТГ болон ЦЕГ-ын мөрдөн байцаагч нар, Монголбанкны албан хаагчид оролцож, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Интерпол, Их Британийн Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэргэжилтнүүд сургалтыг явуулж, харилцан туршлага мэдлэгээ солилцлоо. Сургалтын талаар УЕПГ-ын хяналтын прокурор Г.Оюунболд “Шинэ эрүүгийн хууль тогтоомжууд батлагдаад хоёр сарын хугацаа өнгөрөөд байна. Хэрэгжилтийн хувьд дөнгөж эхэлж байгаа учраас хуульч, хууль сахиулагчид, тэр дундаа мөрдөн байцаагч нарыг чадваржуулах шаардлагатай учраас энэ сургалт болж байна. Олон улсад байгаа мөнгө угаах гэмт хэргийн хөрөнгийг яаж олж авах, ямар  байгууллагуудтай харилцах, яаж эрх зүйн туслалцааг харилцан үзүүлэх, интерполтой хэр хурдан хугацаанд мэдээлэл солилцох вэ гэдгийг суралцвал, орчин үеийн эдийн засгийн хэрэг, мөнгө угаах, авлигатай тэмцэх чадвартай болно” гэсэн юм. Сургалтыг Интерполын Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний мэргэжилтэн, ноён Эрнэсто Андрес, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын эдийн засгийн зөвлөх, ноён Роел Жансенс, Их Британийн Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахлах мөрдөн байцаагч, хатагтай Жэнифер Брачнер нар удирдан, чиглүүлжээ. Энэ үеэр ноён Роел Жансенс “Олон улсын хамтын ажиллагаа нь авлигатай тэмцэх үйл хэрэгт маш чухал нөлөөтэй. Хоёр өдрийн турш бид харилцан туршлага судалж, мэдээлэл солилцож, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломжтой болж байна. Мөнгө угаах нь нарийн төвөгтэй бөгөөд, нэг улс дангаараа тэмцээд дийлэхгүй. Олон талын хамтын ажиллагаа, байдаг учраас прокурор, авлигатай тэмцэх болон цагдаа, мөн төв банкны албан хаагчдад энэ сургалтыг зориулж байна” гэж хэллээ.

Сүүлийн өдрүүдэд АТОЗ (Ард түмний онц зөвлөл) АТГ-ын үүдэнд жагсаж, оффшорчдыг барьж илрүүлэхгүй, ажлаа хийхгүй байна гэж жагсах болсон. Оффшорчдыг барихын тулд шууд тэр бүсэд нь очиж, дансыг нь хааж, хорьж цагдахгүй. Тиймээс  оффшор данстай хүмүүстэй хэрхэн тэмцэх сургалтыг санаачлан хэрэгжүүлсэн гэж зохион байгуулагчид хэлж байлаа. 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12