ТАНД И-БАРИМТ ХЭВЛЭХЭД АСУУДАЛ ТУЛГАРЧ БАЙНА УУ?

2017-09-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Манай улсад ихэнх хүмүүс, үндсэн ажлынхаа хажуугаар бизнес эрхэлж худалдаа, үйлчилгээний жижигхэн лангуу, дэлгүүр ажиллуулж орлого олдог бол зарим нь зөвхөн түрээсэлж буй лангуу, эрхэлж буй худалдаа наймаанаасаа орлого олж, гэр бүлээ тэжээдэг иргэд их. Иймэрхүү худалдаа наймаа эрхэлж байгаа иргэдийн хувьд ямар ч хэмжээний орлого олсон бай түүнийгээ улсад тайлагнах, иргэдэд авсан бараа, бүтээгдэхүүнийх нь баримтыг хэвлэж өгөх хуулийн шаардлага ихэнх газарт тулгардаг.

Тэгвэл E-Barimt гэж юу вэ? Заавал хэвлэж өгөх шаардлагатай юу?

Үйлчлүүлэгчдийн шаарддаг E-BARIMT буюу Төлбөрийн баримт гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох:

-Он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар,

-Албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр хаяг, татвар төлөгчийн дугаар,

-Худалдаа хийсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ

-Төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг хэлдэг.

Иргэдийн хүсдэг НӨАТ-ын хоёр хувийн урамшуулалт, тусгай дугаарлалт бүхий тохирлын сугалаанд хамрагдах төлбөрийн баримтыг хэвлэж өгөхийн тулд дараах технологийн болоод техникийн зүйлүүдийг бэлтгэсэн байх ёстой. Үүнд:

-Борлуулалтын кассын програм хангамж

-Кассын тоног төхөөрөмж

-Баримт хэвлэх принтер

-Интернэт холболт гэх мэт

Үүгээр ч зогсохгүй эдгээр тоног төхөөрөмж нь тусгай үзүүлэлт санах ойн багтаамж мөн кассын систем нь монгол улсын стандартын шаардлагыг хангасан байх ёстой гэж заасан байдаг. Энэ мэт олон шаардлага гардаг нь татвар төлөгч худалдаа үйлчилгээ эрхлэгч ААН, иргэдэд төвөгтэй санагддагаас баримт хэвлэх төхөөрөмж тэр болгон авч чаддаггүй тохиолдол их.

Ихэнх ААН-ын хэрэглэж байгаа хэвлэх тоног төхөөрөмж нь:

-Маш үнэтэй,

-Тог болон интернэтгүй үед баримт хэвлэгдэхгүй

-Ихэнх хүмүүст үүнийг ашиглах техникийн мэдлэг дутдаг, богино хугацаанд сурахад хэцүү

-Техникийн саатал гарах магадлал ихтэй, овор хэмжээ том

-Худалдаалж байгаа бараа үйлчилгээ, наймаанаас шалтгаалаад бүх газарт ашиглахад тохиромжгүй гэх мэт олон сул талтай.

Тэгвэл бид заавал тэрхүү том нүсэр, үнэтэй тоног төхөөрөмжийг ашиглах шаардлагатай гэж үү?

Илүү хялбар шийдэл бидэнд байхгүй гэж үү?

Энэхүү худалдаа, наймаа эрхлэгчдийн авч ашиглахыг хүсдэггүй тоног төхөөрөмжийн дутагдалтай талыг шийдсэн гар утасны хялбар аппликейшн болон зөөврийн жижиг, авсаархан баримт хэвлэгч байдаг гэдгийг та мэдэх үү ???

Манай программ хангамж хөгжүүлэгчид хэрэглэхэд илүү хялбар, гар утасны аппликейшныг жижиг баримт хэвлэгч төхөөрөмжтэй хосолж хэрэглэж болохоор бүтээжээ. Энэхүү аппликейшн нь:

-Үнэ хямд хэн ч, хаана ч ашиглаж болохуйц

-Өдөр тутмын болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд томоохон худалдаа наймаа явуулдаг байгууллагууд, үйлчилгээний газрууд, жижиг түц, дэлгүүр, лангуу, томоохон захууд гээд хаана ч ашиглах боломжтой.

-Баримт хэвлэх тусгай том тоног төхөөрөмж, дэлгэц шаардлагагүй

-Сарын нийт борлуулалт, өдөр тутмын орлого, үйл ажиллагаагаа хянах боломжтой.

Гэх мэт асуудлуудыг шийдэж өгснөөрөө суурин, үнэтэй, овор хэмжээ том, сул тал ихтэй төхөөрөмж заавал авч тавих шаардлагагүй болж, бүх худалдаа, наймаа эрхлэгчид хуулийн дагуу үйл ажиллагаагаа, төвөггүйхэн явуулахад тус болж байна. Та энэхүү гар утасны аппликейшн-ы талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл. 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12