Ч.ТУЛГА
Алдарт “BBC” агентлаг энэ жилийн дэлхийн таван шилдэг дуучны нэгээр тодорсон гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын тухай баримтат нэвтрүүлэг хийжээ. Нэвтрүүлэгт дуучны бага нас болон төгссөн сургуулийн тухай онцлох аж. Зураг авалтын багийнхан дуучны төрсөн нутаг болох Төв аймгийн Баян-Өнжүүл суманд байрлаж, зураг авчээ. Энэ үеэр Г.Ариунбаатарын моринд эрэмгий байдал нь сэтгэл хөдөлгөсөн тухай зураглаач нь ярьжээ. Монгол дуучны тухай нэвтрүүлэг ирэх сард дэлхий нийтэд цацагдах юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин