Д.Трамп: АНУ үргэлж дэлхийн бүх улс орны найз байх болно

2017-09-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ОЮУНБОЛД 

АНУ-ын  Ерөнхийлөгч Д.Трамп  Нью-Йорк дахь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс  анхны  илтгэлээ тавилаа. Тэрээр “АНУ  агуу тэвчээртэй их хүч чадалтай орон. Гэхдээ өөрийгөө болон холбоотны улсуудаа хамгаалах хэрэгтэй болвол  Хойд Солонгосыг сүйрүүлэхээс өөр сонголт алга”  гэсэн нь  НҮБ-ын чуулган дээр дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэгт хүчний  командлагчийн хувьд нэг улс үндэстнийг устгах талаар дурдсан нь түүний илтгэлийн хамгийн их хачирхалтай  өгүүлбэр байсан юм. Д.Трамп хэрэв Пхеньян  АНУ-ыг цөмийн зэвсгээрээ заналхийлэх бас Гуамын арлыг довтолсон тохиолдолд  өш хонзонгоо авна  гэж сануулсан байна.

Энэ үгээрээ Д.Трамп НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс түүнд авсан хориг арга хэмжээг үл тоож Хойд Солонгос  саяхан цөмийн зэвсгийн туршилт хийж, пуужин  харвасанд бухимдаж байгаагаа илэрхийллээ. Д.Трамп  өнгөрсөн наймдугаар сард  АНУ-ыг дахин заналхийлбэл өш хонзонгоо авна гэж сэрэмжлүүлж байсан. Харин түүний  өнгөрсөн мягмар гаригт тавьсан илтгэлийн дараа  Цагаан ордны  хэвлэлийн төлөөлөгч  өнгөрсөн жил Ерөнхийлөгч асан Барак Обама “Мэдээж хэрэг,бид зэвсгээрээ Хойд Солонгосыг устгаж чадна” гэж хэлж байсныг сануулсан юм. Гэвч Обама энэ  боломжийг үгүйсгэж “хүмүүнлэгийн зардлаас гадна” Хойд Солонгостой зэрэгцэн Өмнөд Солонгос  зэрэг АНУ-ын холбоотнууд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг анхааруулсан юм. Харин түүнээс ялгаатай нь гэвэл Трамп Хойд Солонгосыг(зөвхөн түүний  засгийн  газрыг биш) устгах бол их амархан гэж бүгдэд нь хэлсэн байна. Тэрээр их сайн  илтгэл тавьсан бөгөөд түүнийг өш  хонзонгоо авах талаар ярихад ихэнх тохиолдолд тэгдэг шиг  асуулт асуух боломж олголгүй  гарч явсан байна.  Д.Трамп Николас Мадурогийн  Венесуэлийн Засгийн газрыг  “социалист дэглэмтэй”  гэж  хатуухан хэлсэн юм. Түүний засгийн газрын “зорилго бол ард түмэндээ эрх чөлөөгөө олж авахад нь туслах”  мөн “ардчиллыг сэргээн байгуулах явдал юм” гэж тэрээр тодруулсан байна. АНУ-ын   Ерөнхийлөгч, Николас Мадурог  буруутгаж байгаа ба  Венесуэлд болсон сонгуулийн дараа түүнийг дарангуйлагч гэж дүгнэжээ. Гэхдээ тэрээр цаашид юу төлөвлөж буйгаа тайлбарласангүй. АНУ Николас Мадурогийн  засгийн газрын эсрэг хориг арга хэмжээ авсан. Харин  Д.Трамп  өмнө нь өөрөө Венесуэлд цэргийн үйл ажиллагаа явуулъя гэсэн санал нь АНУ-д дэмжигдээгүй  гэдгийг үгүйсгэсэнгүй. Мөн энэ саналаа НҮБ-д дахин тавиагүй гэж хэлсэн байна. Тэрээр илтгэлээ тавихын өмнөхөн Бразил, Колумби, Панамын  Ерөнхийлөгч болон Аргентинийн дэд ерөнхийлөгч Габриэла Мичетти нартай барьсан оройн зоог барих үеэр Венесуэл улсын байр суурийн тухай хариулт өгөхдөө үгээ их цэнэж байсан  гэж Цагаан ордны  хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.  Д.Трампын НҮБ-д хэлсэн үгийг Венесуэлийн Засгийн газар эсэргүүцсэн байна. Венесуэлийн Гадаад явдлын яамны сайд  Хорхе Арреаза “Д.Трамп анх удаа  энх тайван тогтоох байгууллага НҮБ-д   эв найрамдлын тухай  ярихын оронд дайны  үйл ажиллагааг дэмжих,зарим улсыг устгах тухай болон бидэнд ардчилалын тухай ярьж заахаар ирсэн байна гэж Нью –Йоркийн хэвлэл мэдээлллийнхэнд ярьжээ.

 Д.Трамп НҮБ-д  Ираны талаар үг хэлэхдээ  Тегераны цөмийн зэвсгийн хөтөлбөрийн эсрэг хориг арга хэмжээ  авахын оронд Обама болон бусад улстай хийсэн гэрээг нь шүүмжилжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Кубатай харьцаж байгаагийнхаа адил Ирантай хийсэн энэ гэрээг цуцлахаас зайлсхийсээр байгаа юм Энэ нь Иран улс гэрээгээ сахиж мөрдөх амлалтаа биелүүлж байгааг гэрчилж байна. Гэхдээ аравдугаар сарын 15-наас өмнө гэрээг цуцлах хэрэгтэй. НҮБ-д хэлсэн үгэндээ тэрээр энэ гэрээг өөр хэлбэрээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Д.Трамп “Энэ гэрээ нь АНУ-ын хувьд их шившигтэй явдал. Хамгийн сүүлд сонссон зүйлдээ би итгэж чадахгүй байна,надад итгээрэй” гэж хэлсэн юм. Харин Ираны Ерөнхийлөгч Хассан Рохуани АНУ  гэрээнээс татгалзсаныхаа хариуг их өндөр үнэ цэнээр төлөх болно гэж мэдэгджээ. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон НҮБ-ын Ерөнхий Ассамблейд “Гэрээг цуцалсан нь том  алдаа” гэж хэлсэн байна. Харин Израйлийн ерөнхий сайд Б. Нетаньяху эсрэгээрээ НҮБ-д хэлсэн Д. Трампын үгийг дэмжжээ. Д.Трамп илтгэлийнхээ төгсгөлд хэлэхдээ “АНУ үргэлж дэлхийн бүх улс орны найз байх болно. Ялангуяа холбоотон улсуудынхаа хувьд найз нөхөр нь байна гэжээ.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12