С.Амарсайхан НИТХ-ын дарга болоод ийм ажлуудыг хийх нээ

2017-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

П.МАНДАХ

НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн ажлаа өгөх тухай өргөдлийг НИТХ-ын төлөөлөгчид маргааш хэлэлцэнэ. Эх сурвалжийн мэдээллээр өргөдлийг нь хүлээж аваад, Ц.Сандуйг явуулах бололтой. Харин түүний оронд НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы нэр яригдаж байна. Түүнтэй өрсөлдөх хүний нэр дуулдахгүй байна. Тэгэхээр С.Амарсайхан НИТХ-ын дарга болох магадлал өндөр гэсэн үг.

Харин сонгуулийн хариуцлага хүлээгээд огцорч байгаа Ц.Сандуйгийн оронд С.Амарсайхан болоод чанарын ямар өөрчлөлт гарах вэ гэдэг нь чухал байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ нь дан ганц НИТХ дахь МАН-ын бүлэг, цаашилбал НИТХ-ын асуудал биш. Нийслэлийн бүх иргэдэд хамаатай болж таарна.

Тэгэхээр С.Амарсайхан чухам ямар ажил амжуулах вэ гэдгийг нийслэлийнхэн сониррхох нь мэдээж. Тэгвэл С.Амарсайхан гуравхан хоногийн өмнө нэгэн хэвлэлд яг юунд зорьж Ц.Сандуйд хариуцлага тооцож байгаа талаар ярьсан байна.

Түүний ярианаас НИТХ-ын дарга болоод юу амжуулахыг сийрүүлэв. Тэрээр “...Буцалж, өрнөж байх ёстой нийслэлийн ажил үндсэндээ зогсонги байдалд ороод байна. Өнгөрсөн 5 сараас хойш хурлын тэргүүлэгчид цаашлаад ээлжит болон ээлжит бус хурлуудын аль нь ч хуралдсангүй, асуудал шийдсэнгүй. Тэр хэрээр Хурлаар хэлэлцэж шийдвэрлэгдсэн байх ёстой асар олон ажил шийдлээ, эзнээ хүлээсээр байна. Ийм учраас Хурлыг хуралдуулъя гэсэн шаардлага тавьж байгаа.

....Өнөөдөр НИТХ-ын удирдлага, зохион байгуулалтын зарчим алдагдсан, цаашлаад нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан гүйцэтгэх эрх үүрэг бүхий хурал хийгээд гүйцэтгэх удирдлагуудын хоорондын ажлын уялдаа холбоо байхгүй байна. Асуудал эрхэлсэн дарга нарын эрх, үүргийн хувиарлалт оновчтой бус, гүйцэтгэл хангалтгүй албан тушаалтны албаны болоод хувийн ёс зүйн асуудал даамжирсан зэрэг нь нийслэлд засаглалын хямрал үүсгэх хэмжээнд хүргэх гэж байгааг нуух шаардлагагүй.

... Аз жаргалтай гэдэг нэр өгч, хэдэн замын уулзвар засаад, гутлаа андуурч өмсдөг хүүхэд шиг нэг өдөр зүүн эргүүлэхгүй гээд дараа өдөр нь болиулснаар аз жаргалтай хот болчихдог юм биш. Нийслэлийн асуудалд ингэж сэтгэлийн хөөрлөөр хөндөж, гадны орныг сохроор дуурайж болохгүй л дээ. Бид түгжрэл бохирдол нь туйлдаа хүрсэн хот нэртэй хорт талбар биш иргэд оршин суугчид бүх талаараа амар амгалан, хүн амьдархад зориулсан хотыг л утгаар нь хөгжүүлэхэд ухаанаа зарах ёстой. Түүнээс аль эрт, эсвэл маш түргэн шийдчих худаг ус, гэрэл чийдэн, зам талбай гээд ахуйн асуудалтайгаа зууралдаад, хэдэн дарга нар нь асуудлаа хамтарч шийдэхгүй бие биенээсээ илүү тодрох гээд буруу шоудаад түүгээрээ зорилгоо хязгаарлаад байж болохгүй. Илүү өргөн хүрээнд харах, төлөвлөх хэрэгтэй байна. Өнгөрсөн онд НИТХ-аар бидний хэлэлцэж баталсан бодлого төлөвлөгөө, хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжих боломжтой. Гэхдээ дахин сайтар судлах, нягтлах, хэрэгцээ шаардлага, ач холбогдол, үр өгөөж болон өнөөгийн хөрөнгө, санхүүгийн нөөц боломж, ирээдүйн үр өгөөжтэй нь уялдуулан эргэж харах, хэлэлцэж шийдвэрлэх олон асуудал байгаа. Хамгийн гол нь бид цаашид нийслэлийн засаглалийн чадавхи, эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилго, бодлогыг өөрсдийн дотоод нөөц бололцоо, сул ба давуу талууд, эерэг сөрөг зүйлүүд, гадаад дотоод хүчин зүйлүүдтэйгээ хэрхэн уялдуулан тооцож яаж оновчтой тодорхойлох, хэрэгжүүлэх, яавал урт хугацаанд үр өгөөжийг нь тогтвортой хүртэх вэ гэдэгт л анхаарч, нухацтай хандах ёстой. Өөрөөр хэлбэл, Нэг хот, нийтлэг эрх ашиг, нэгдсэн бодлого төлөвлөлт, оновчтой хэрэгжүүлэлт, бодитой үр дүн гэсэн зарчмыг баримталж цаг алдалгүй ажиллах шаардлага байна” гэсэн юм. Мөн тэрээр “...Зарим нь албан тушаалыг ажил биш эрх мэдэл, асуудлын шийдэл биш өөрт л оногдсон боломж гэж хараад тэр агуулгаар асуудалд хандаж байгаа нь өнөөгийн өөрөөсгөл ойлголтыг бий болгоод байна. Арга ч үгүй л дээ. Дарга даамал болсон хүмүүсийн дийлэнх нь хэн нэгний амьдралд ирдэг явдаг улс төр, эрх мэдэл, албан тушаалд мансуурч, эмээл хазааргүй давхиад байгаа учраас л бид өөдлөхгүй бас итгэхгүй байна. Иргэн хүн хотоо ямар байгаасай гэж хүсдэг тэр хүсэл, хүлээлт бусад иргэд бас төлөөлөгчдийн л нэгэн адил надад бий. Тиймээс нийслэлийн ажил гацахгүй, саатахгүй, хэн нэгэн хүний хувийн эсвэл албаны эрх ашиг, сонирхолоос ангид явах нь чухал. ...Ц.Сандуй өргөдлөө өгсөн сургаар янз бүрийн мэдээлэл гарч, олон хүнийг энэ албан тушаалд очих гэж байна гэж санаатай, санаандгүй ярьж, бичиж байгаа. Энд зөвхөн Амарсайханы тухай яригдаагүй. Тэгэхээр над дээр анхаарал хандуулах шаардлагагүй. Хэн нэгэн хүн хүссэн эс хүссэний зоргоор шийдчихдэг ч асуудал биш. Хэн болохыг намын удирдлага, НИТХ дахь намын бүлгийн 34 гишүүн, 45 төлөөлөгчийн олонхи хамтарч шийдэнэ. Миний хувьд хотын ажил, амьдралын юу нь болж бас юу нь болохгүй байна гэдийг ялгахтайгаа болсон, иргэд юу хүсдэг, тэдэнд юу амалснаа ч байнга санадаг, ажил урагшлах ёстой, хурдтай мөн шийдэлтэй ажиллах ёстой гэдэг байр суурьтай явдаг олон төлөөлөгчдийн л нэг. Албан тушаалаар амьдралаа сайжруулах шаардлага надад байхгүйгээс хойш ажил явуулж, асуудал шийдэхэд оролцож болно биз дээ” гэсэн юм. Эндээс үзэхэд С.Амарсайханыг НИТХ-ын даргын албан тушаалд төлөөлөгчид нь дэмжвэл “...Үгүй” гэж цааргалахгүй, ямар ажлыг хэрхэн хийхээ хэдийнэ төлөвлөсөн бололтой.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12