Бичил уурхайчид эко алтаа дэлхийн зах зээлд гаргана

2017-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.МЯГМАРБАЯР

2000 оны их зуднаар гаднаа нэг ч малгүй болж, хүрз жоотуунаас өөр барих юмгүй амжиргаагаа залгуулах  боломжгүй үлдсэн малчид газар доорхи баялаг руугаа дайрч нийгэмд “нинжа” гэж ад шоо үзэгдэж байсан нь саяхан. Тэр үед аймаг бүрээс ажилгүй болсон 10 мянга орчим малчид сайн дураараа алт олборлогчид буюу “нинжа” болж байсан гэсэн тоо баримт бий. Тэд хууль бусаар, алт олборлосноос болж  эмх замбараагүй байдал үүсч, гэмт хэрэг  газар авч, байгаль орчин сүйдэж байв. Эдгээр газрын  нэг нь тухайн үед мал сүргийнхээ 90 хувийг зуданд алдаж 11 мянган иргэн ажилгүй болж байсан Баянхонгор аймаг билээ. Зундаа 10 мянга, өвөлдөө 2 мянган нинжа “газар ухаж” дөрвөн сумыг хамрах 701 мянган га газрыг сүйтгэсэн ажээ. Тэднийг хорьж дийлэхээ больсон аймгийн удирдлагууд хууль журмын хүрээнд зохион байгуулалтад оруулж, ил тод хариуцлагатайгаар алт олборлуулах нь аймаг орон нутаг, улс орны эдийн засагт хувь нэмэр оруулаад зогсохгүй, ажилгүй болсон олон мянган иргэнээ ажлын байртай болгож амжиргааг тогтвортой болгох  л хамгийн зөв гарц гэдэгт санал  нэгджээ.  Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр “Тогтвортой бичил уурхай”-г  Баянхонгор аймагт  хэрэгжүүлэх бодлого барьсан нь үр дүнгээ өгчээ. Улсын хэмжээнд 6500 гаруй бичил уурхайчин байгаа бол Баянхонгор аймагт  11 ТББ, 88 нөхөрлөлийн 900 орчим бичил уурхайчин байна. Бид энэ сарын 15-наас 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “ Хувиараа ашигт малтмал  олборлогчдыг дэмжих холбоо” /ХАМОДХ/ ТББ, Хонгорын хүдэр баяжуулах цех, Галуут сумын “ Батсайхан Сэтгэл” ТББ. Нөхөн сэргээлтийн хоршооны үйл ажиллагаатай танилцсан юм. Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь танигдсан  байгууллага бол Баянхонгор аймгийн Цагаан-Цахирын  уурхайг түшиглэж байгуулсан  ХАМОДХ ТББ  юм. Энэхүү ТББ нь 2005 онд байгуулагдсан бөгөөд эгнээндээ 300 гаруй бичил уурхайчид бүхий нөхөрлөлүүдийг нэгтгэсэн байна. ХАМОДХ нь 2012 оноос эхлэн “Спешл майнз” компаний нийгмийн хариуцлагын хүрээнд тус компаний олборлолтын талбайд бичил уурхайн үйл ажиллагаа явуулахаар Баян-овоо сумыг оролцуулан гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна. Эднийх дотроо  40 нөхөрлөлтэй. Нэг нөхөрлөл 8-10 гишүүнтэй. Уртаашаа гурав орчим км үргэлжлэх 30 га газарт 12 цооногоос гар аргаар алт олборлож байна. 40-80 метрийн гүнээс хүдрээ гаргаж авдаг ажээ.  “ХАМОДХ” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн  Ж.Баянмөнхтэй уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.

- Та хэдэн жил ажиллаж байна вэ?

- Би долоон жил хувиараа алт олборлож байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал манайд дээд зэргээр хангагдсан. Хамгаалалтын малгай, ус нэвтэрдэггүй хувцас, гутал, маск зэргийг байнга хэрэглэдэг.

- Нэг цооногийг хэдэн жил ашигладаг вэ?

-Нэг цооногийг алтны судал тасрахгүй бол 4-5 жил ашигладаг.  Тэсэлгээгээ мэргэжлийн байгууллагаар хийлгэдэг. Нэг цооногт  өдөрт хоёр удаа тэсэлгээг хийдэг. Тэсэлгээ хийсэнээс хойш 40 минутын дараа орж хүдэрээ дээш нь татаж гаргадаг.

-Таны дундаж цалин хэд вэ?

-Гарцаасаа шалтгаална. 20 хоног ажиллаад дунджаар 2-3 сая төгрөг авдаг гэлээ. 

Энэ үеэр сумын Засаг даргын Тамгын газраас хөдөлмөр хамгааллын сургалт хийж байлаа. Хамгийн залуу 19 настай  “Таванбогд” нөхөрлөлийн бичил уурхайчин Н.Отгоннямтай уулзлаа.

- Яагаад бичил уурхайчин болсон вэ?

- Ах маань оруулсан. Ахын маань энэ нөхөрлөлд нэг жил ажиллалаа. Амьдрал ахуй нүдэн дээр дээшиллээ. Тэгээд уурхайчин болохоор шулуудсан.

- Нөхөрлөлдөө хэдэн төгрөг нийлүүлсэн вэ?

-Бэлнээр нэг сая төгрөг нийлүүлсэн. Одоо ажиллаад таван сар болж байна. Нөхөрлөл анх 20 сая төгрөгөөр эхэлсэн гэсэн. Би энэ хугацаанд 10 аад сая төгрөгийн цалин авсан.

- Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Хуульч болох хүсэлтэй.

 

“ХАМОДХ” ТББ “ЭКОЛОГИЙН ШУДАРГА ОЛБОРЛОЛТ”-ЫН ГЭРЧИЛГЭЭТЭЙ

ХАМОДХ нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн хэрэг­жүүлж буй Тогт­вортой бичил уурхай төсөл (ТБУТ)-ийн дэмж­лэгтэйгээр 2015 онд Колумб улсад төвтэй “Хариуцлагатай уул уурхайн холбоо”-оос одоогийн байдлаар Ази тивд анх удаа “Экологийн шударга олборлолт”-ын гэрчилгээг авчээ. Уг гэрчилгээг авахын тулд алт олборлох явцдаа мөнгөн ус, цианит ашиглаагүй, байгаль орчинд хор хөнөөл багатай, эдийн засаг, технологийн хувьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлсэн байгууллага болохоо тодорхойлох 200 гаруй стандарт шалгуурыг хангасан ажээ. Ингэснээр Монголын бичил уурхайчид ил тод, байгаль орчинд халгүй, хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг болохыг олон улсад баталгаажуулсан төдийгүй олборлосон эрдэс юм. Мөн баялагаа олон улсын зах зээл дээр борлуулах, улмаар тодорхой хэмжээний урамшуулал хүртэх боломжтой  болсон гэж тус ТББ-ын тэргүүн Ч.Отгонбаатар ярьсан юм.  Түүнчлэн 2016 онд ХАМОДХ ТББ нь олборлосон анхны нэг кг алтаа олон улсын зах зээлд борлуулж 6,000 ам. долларын урамшуулал авсан бөгөөд энэ онд Герман улсын Трейд Гоулд компанитай хамтран Шударга Олборлолтын эко алтыг Европын зах зээлд борлуулахаар төлөвлөн ажиллаж байна. Уг байгууллагыг анхнаас нь үүсгэн байгуулсан хүн бол М.Болормаа.

Эмэгтэй хүн уул уурхайн хүнд хүчир ажилд сэтгэл зүрхээ зориулж  олон хүнийг нөхөрлөл үүсгэн амжилттай авч яваа тэрээр “Тогтвортой бичил уурхай эрхэлснээр  хуримтлал үүсгэн бизнесээ эхлүүлсэн. Амьдрал ахуйгаа өөд татаж орон сууц, машинтай болсон. Хүүхдээ сургуульд сургаж мэргэжил эзэмшүүлсэн гээд газрын баялагаа зөв хүртэж чадсан олон иргэн бий. Би дөрвөн хүүхэдтэй бүгдийг нь гадаа гандаж хөдөө хөхөрч байж дээд боловсрол эзэмшүүлсэн. Анх “нинжа” гэж хэлэгдэж байхдаа ирээдүйд эко алт гаргаж дэлхийн зах зээлд нийлүүлнэ гэж бодож явсангүй. Гэхдээ өнөөдөр байгаль дэлхийтэйгээ зөв харьцаж чадвал өгөөжээ өгдөг гэдгийг биеэрээ мэдэрлээ” гэв.

Аймаг орон нутгаас дэмжиж  хүдрийн баяжуулах үйлдвэрийг байгуулсан нь бичил уурхайчид  ол­бор­лосон хүдэрээ Баянхонгор суманд байрлах  Хонгорын Хүдэр баяжуулах үйлдвэрт аваа­чиж тээрэмдэж ямар ­ч химийн хольцгүй эко алт гаргаж авах боломжийг бүрдүүлж өгчээ. Ийнхүү гэрээрээ хүдэрээ тээрэмдэж, угааж, алтаа гаргаж авдаг байсан бичил уурхайчид үйлдвэртэй болж улам боловсронгуй болжээ. Тус үйлдвэрээс аймаг орон нутгийн төсөвт 2016 онд 360 орчим сая төгрөг оруулжээ.

BAT
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12