Хэн нэг нь түрүүлдэг л байх даа

2017-09-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

 

Д.НАДМИД

 

Японы мэргэжлийн сүмогийн намрын тэмцээн буюу Аки башё яг тэхий дундаа орлоо. Анхнаасаа л сүр муутайхан эхлэлтэй байсан даа энэ тэмцээн. Өмнөх сарын 20-доор гаргасан банцүкэг харахад мөн л дөрвөн аваргатай ховорхон тэмцээн байхаар харагдсан бол тэмцээн эхлэхийн өмнөхөн Хакүхо, Какирюү, Кисеносато гэсэн гурван аварга гэмтэлтэй учир барилдахгүй боллоо гэж мэдэгдсэн. Ганц дайчин ганцаардахгүй гэгчээр аваргуудыг Харүмафүжи төлөөлж зодоглосон юм. Энэ үед сүмо сонирхогчдын дунд ямар яриа өрнөсөн бэ гэвэл Харүмафүжид энэ удаа түрүүлэх боломж бүрэн байна. Бас манай Тэрүнофүжи гэмтэл, гэнэн хоёр нь гайгүй бол бярдаад гарч ирэх ч юм билүү. Шинэ озеки Такиясү одоо түрүүлэх цаг нь ирсэн дээ гэх таамгууд байлаа. Гэтэл тэмцээнийг дөрөв дэх өдрөөс орхилоо. Гэмтэж гэнэлээ. Дээрээс нь сорчилж харсан тэр таамаг өнөөдөр бараг арилчихлаа. Харүмафүжи барилдаан дунд гурван удаа дараалж унаад түрүүлэх бөхийн тооноос хасагдчихав бололтой. Бас ч аваргуудаа төлөөлж байгаа гэдэг ангич байр суурь, жудаг юмаа бодож бүрэн эдгэрээгүй гэмтлээ нуух маягтай л барилдаж байх шиг. Уг нь гэнэ алдаж бараг үзээгүй хүн. Харин Оношо гэдэг залуу бөхтэй барилдахдаа яагаад ч юм учир зүйгээ ололгүй жигтэй муухай унана лээ. Чөлөөт бөхөд шилдэг мэх гэж шалгаруулдаг даа. Тэгвэл сүмод “шилдэг уналт” гэж байдаг бол аваргын маань ойчилт яах ч аргагүй шилдэг нь болж бичигдэх байх л даа. Озеки Тэрүнофүжид гэмтэл нь дараа болдог. Энэ башёд ч тэглээ. Тэр тэмцээний тав дахь өдрөөс үзэгчдийн суудалд шилжив. Барилдаан нь ч болохгүй л харагдсан. Нөгөө л дэвж очоод барьц алддаг нь түүний араншин ч юм шиг. Хэд хэдэн башё дараалан секиваке цолтой барилдаж байгаа Тамаваши ч энэ удаад тун гавихгүй нь. Найман өдрийн дараа ердөө гурав давсан харагданалээ. Тэгвэл одоо энэ тэмцээнд хэн түрүүлэх нь вэ гэвэл өнөөдөртөө хэлэх таамаг алга.

Ер нь тэмцээн дундаа орох үед тавин хувиа хийсэн бөх байхгүй гэдэг ховор үзэгдэл байж мэднэ. Озеки Гоэйдо, маэгашира Оношо, Дайёомарү нарын гурван бөх долоон даваатай явна. Гэхдээ тэднийг энэ амжилтаа хадгалаад байж чадна гэхэд хэцүү. Гоэйдо арай нударгатай байж мэднэ. Дээд талд нь өрсөлдөгч ховор болохоор л тэр. Оношо гэдэг залуу харин өөртөө тун итгэлтэй байгаа. Өмнө нь хоёр удаа тусгай шагнал хүртсэн сайн л сүмоч юм. Харүмафүжигээс өөр хүнд унаагүй ээ тэр. Дээрх гурван бөхийн араас зургаан даваатай хоёр бөх байна. Нэг нь монгол сүмоч Таканоива. Түрүүлэх өрсөлдөөнд горьдлого байгаа л байх түүнд. Энэ башё тун ч чансаа муутай тэмцээн юмаа даа. Гэхдээ Японы үзэгчид сүмодоо дэндүү хайртай болохоор ордон бараг дүүрэн л байх шиг. Харин ч бүр сонирхолтой байгаа байж ч магадгүй ч юм уу. Яаж мэдэх вэ. Санаанд оромгүй хэн нэг түрүүлэх ч юм билүү. Таван даваатай аварга Харүмафүжигээс эхлээд Эндо, Чиёошома, Ичиножёо нарын таван бөх түрүүлэх эрэмбийн гуравдугаарт яваа юм билээ. Гэхдээ тэднийг энэ амжилтаа хадгална гэхэд итгэмгүй. Тэгэхээр энэ башёд хэн түрүүлэхийг хэлэх тун хэцүү хэвээр байна. Секиваке Метаканоүми, Ёшиказе, комүсүби Тамаваши, Точиазан нарыг цолоо авч үлдэнэ гэж хэлэмгүй л байна. Гэхдээ тэмцээн юм болохоор хэн нэг нь түрүүлдэг л байх даа. Харж л байя.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12