Сэтгүүлчид соёлын биет бус өвийг хамгаална

2017-09-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.БААСАНДЭЛГЭР

 

Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенцийн хэрэгжилтэд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо, чадварыг нэмэгдүүлэх зорилготой сургалт Дархан-Уул аймгийн “Зулзагын гол”-д тав хоног боллоо. Сургалтыг БСШУС Яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Соёлын өвийн харилцаа холбоо Сүлжээний зөвлөл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Ази-Номхон Далайн бүсийн CRIHAP сургалтын төв, Соёлын өвийн төв хамтран зохион байгуулжээ. Улаанбаатар хот, 21 аймгаас 42 сэтгүүлчд ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн олон улсын зөвлөх багш нар хичээл орсноороо онцлог байлаа. Сургалтын талаар Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат “2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн конвенцийн хүрээнд энэ чиглэлийн олон сургалтыг зохион байгуулсан. Соёлыг биет бус өвийг хамгаалахад зөвхөн урлаг соёлын ажилчид биш сэтгүүлч нарыг сургах нь чухал гэж олон улс үзэх болсон. Тиймээс соёлын өвийн тухай мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх анхны алхам нь энэ сургалт юм. Сургалтад суусан сэтгүүлчид өөрсдийн байгаа орон нутагтаа соёлын биет бус өвийг олж илрүүлэх, хадгалж хамгаалах, олон нийтэд мэдээлэл хүргэх үүрэгтэй болж байгаа юм” гэв.

Эхний хоёр өдрийн хичээлээр соёлын биет бус өвийн конвенц, түүний хадгалалт, хамгаалалт, хүрээлэн буй орчин, эдийн засаг, ёс зүй, хууль эрх зүйн орчин, түүнд хэвлэл мэдээллийн оролцоо хэр байгаа зэрэг сэдвээр АНУ-ын зөвлөх багш Александра Дэнэс, Энэтхэг улсын зөвлөх багш Рахул Госвами нар сэтгүүлчдэд онолын мэдлэг олгосон юм. Дараагийн хоёр өдөрт сэтгүүлчид хээрийн дадлага хийлээ. Тэд таван бүлэгт хуваагдан цагаан идээ, гар урлал, Казах үндэстний бүжиг, эмийн ургамал, мал хатгах гэсэн сэдвээр, эдгээрийг тээж буй соёлын биет бус өвийг тээгч хүмүүс дээр нь очиж танилцаж, судалгаа хийж, сурвалжлага бэлтгэсэн юм. Энэхүү хээрийн дадлагын гол ач холбогдол нь сэтгүүлч өөрөө соёлын өвөө таниж мэдэх байлаа. Тэгснээр  ард иргэдэд соёлын биет бус өвийн тухай зөв ойлголт өгч, өв тээгчдийг эрэн хайж олонд сурталчилан таниулах, өвийн тухай уран бүтээл туурвиж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонд таниулах юм. Сургалтын сүүлийн өдөр сэтгүүлчид соёлын өвийн талаар тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэх зөвлөмж гаргаж, үнэлгээний маягтыг бөглөснөөр сургалт өндөрлөсөн юм. Сургалтын чиглүүлэгч багш Рахул Госвами “Би монголын сэтгүүлчидтэй хамт ажиллаад маш их урам зориг авсан. ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийг хэрэгжүүлэхэд сэтгүүлчид хамгийн чухал хэсэг нь юм. Хээрийн судалгааны ажлын үр дүн өндөр чанартай, соёлын биет бус өвийг харуулчих юмсан гэсэн сэтгэл шингэсэн нь харагдаж байсан. Цаашдаа энэ хийсэн зүйлээ сонинд бичиж, телевизээр гаргаж хүмүүст хүргэхийг хүсч байна” гэсэн юм. Сургалтад хамрагдсан сэтгүүлч нар биет бус соёлын өвийн талаар бүтээл хийж арваннэгдүгээр сарын 1-ээс өмнө зохион байгуулагч нарт явуулснаар шинэ урын сан нээгдэж, энэхүү сургалт илүү үр дүнтэй болох юм.       

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

10 цаг 10 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

16 цаг 55 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

17 цаг 22 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

23 цаг 18 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

23 цаг 18 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

23 цаг 18 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Уржигдар 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Уржигдар 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Уржигдар 13 цаг 29 мин