М.Ичинноров: Д.Гантулга гишүүнд нам нь, УИХ нь  ёсзүйн хариуцлага тооцох ёстой

2017-09-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Т.БАТСАЙХАН

 

Хүний эрхийн хуульч М.Ичинноровтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

- УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа.  Сүүлийн үед хэргийг хаасан талаар ярьж байна.  Энэ хэр бодитой  мэдээлэл вэ?

-Улсын Ерөнхий прокурорын газраас Сүхбаатар дүүргийн цагдаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийн үнэн мөнийг тогтоохын тулд шаардлагатай бүх нотлох баримтыг бүрдүүлэх, холбоотой гэрчүүдийг байцааж, мэдүүлэг авах үүрэг өгсөн байгаа.

Энэ дагуу Эрүүгийн цагдаа дээр хэргийг хугацаа сунган шалгаж байна. Саяхнаас  хэрэг хаагдсан гэсэн мэдээлэл яваад байх шиг байна. Хохирогчидтой холбогдож лавлалаа. Одоогоор хуулийн байгууллагын зүгээс хохирогчдод албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.

- Та хохирогчийн талд өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Хохирогчийн эрхийг хамгаалахад хэр хүндрэлтэй тулгарч байна вэ?

-Энэ хэрэг дээр албан ёсоор эрүүгийн хэрэг үүссэн цагаас эхлээд өөр өмгөөлөгч ажиллаж эхэлсэн. Би олон нийтийн анхааралд хүргэж, хохирогчдод хүнд үед нь хань түшиг болж ажиллаж байна.   Д.Гантулгад ёс зүйн хариуцлага тооцуулах тал дээр цаашид ч тэмцэх болно. Энэ бол Монгол Улсад улс төрийн соёл бий болгох хүсэл эрмэлзэл, алсын хараа  юм.  Нэгэнт тэр хүний нам  хөдлөхгүй бол өрөөл бусад намууд яагаад хөдөлж болохгүй гэж. С.Баярцогтын оффшорын асуудал дээр тухайн үеийн сөрөг хүчин болох  МАН яаж дуугарч, тууштай хөдөлж,  УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь авч хаяж байлаа. Харин одоо энэ мэт асуудалд сөрөг хүчний намууд хөдлөх хэрэгтэй гэж бодож байна.  Тэгэхгүй бол ганц бид яваад энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэх итгэл сул байна.

-Хууль батлалцахаар  сонгогдсон хүн ийм хэрэгт холбогдоно гэдэг нийгэмд эмзэг тусч байна.  Ер нь улстөрчдийн ёсзүйн асуудлыг ярих цаг болжээ. Энэ талаар та юу гэж үзэж байна?

-Юуны өмнө ёсзүйн хариуцлагыг Д.Гантулга гишүүнд нам нь, УИХ нь тооцох хэрэгтэй.  Ёс бус үйлдэлд нэр нь холбогдсон гишүүн өөрөө уучлал хүсэн албан тушаалаа өгдөг жишиг манайд ерөөсөө алга. Хууль эрхзүйн талаасаа нэрийг нь татуулан шалгах процесс удаашралтай байна.  Харин аливаа хэрэгт улс төрийн ашиг сонирхол байвал хэнийг ч хэзээ ч шалгаж, байцааж, ял оноож болж байна.  Улс төрийн хүсэл эрмэлзэл, ашиг сонирхол байхгүй бол хөдөлдөггүй. Ийм гажуудсан, хараат байдал Монголын хуулийн байгууллагад гарч эхэлсэн нь энэ хэрэг дээр ч харагдаж байна.   

 -Олон улсад парламентын гишүүд нь энэ төрлийн хэрэгт холбогдож байсан жишээ сонсогддог. Ер нь яаж шийдэгддэг юм бэ?

-Ийм гэмт хэрэг үйлдэх нь бүү хэл биеэ үнэлэгч авсныхаа төлөө Төрийн өндөр албан тушаалтан албан тушаалаа өгч, уучлал хүсдэг.  Тийм л ёсзүйн өндөр хариуцлага хүлээдэг болсон.  Энэ нэг талаараа улс төрийн ёс зүй тухайн оронд ямар байгааг харуулдаг.  Тухайлбал  2015 онд Солонгосын парламентын гишүүн орон нутагт томилолтоор ажиллаж явахдаа хүчингийн хэрэгт нэр нь холбогдоход, хэдийгээр хэрэг нь нотлогдоогүй ч “Би ийм хэрэг хийгээгүй. Гэхдээ  парламентын гишүүн хүнийхээ хувьд ийм асуудалд нэр минь ч холбогдох ёсгүй” гээд шууд ажлаа өгсөн. Харин манайд байдаг эсрэгээрээ.  Боловсролгүй, соёлгүй, бүдүүлэг, сэтгэлгээгүй нөхдүүд намын нэрээр гишүүн болж гарч ирээд Монголын улс төрийг шороотой хутгаж байна.   Ёс зүйгүй хүмүүсээс ёс зүйн хариуцлага хүлээгээч гэж хэчнээн хашгираад ч нэмэр алга.

-УИХ-д  ёс зүйн дүрэм, ёс зүйн хороо гэж бий. Тэд яагаад одоо хүртэл энэ асуудлыг авч хэлэлцэхгүй байгаа юм бол?

-Тэдэнд үүнийг хийх улс төрийн хүсэл эрмэлзэл, ёс зүй алга. Ёс зүйн дүрэм нь хариуцлага тооцох агуулга муутай, харин урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчил тал руу илүү заалттай дүрэм байдаг юм билээ.  Шинэчлэх шаардлагатай гэж харсан.  Ёсзүйн дүрмээ ч гаргаж, биелүүлж чадахгүй нөхөд одоо эцэг хуулиар хүртэл оролдоод явж байгааг харахад ичмээр харагддаг. Ийм л эмгэнэлтэй цаг үед амьдарч байна. 

-Хуулийн байгууллагууд хохирогчийг  хамгаалах асуудлаар хэрхэн ажиллаж байна вэ.  Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль батлагдсан.  Ер нь энэ төрлийн хэрэгт ямар хуулийн зохицуулалт хэрэгтэй гэж харж байна вэ?

-Би Тахарын албаны гэрч, хохирогчийг хамгаалах газрын анхны даргаар ажиллаж байлаа. Тэнд гэр бүлийн хүчирхийлэл, хүчингийн хэрэг, бага насны хохирогчдод онцгой анхаарал хандуулж ажиллах тийм соёлыг бүрдүүлж эхэлсэн.  Харамсалтай нь гадна, дотнын улс төрийн дайснууд нь энэ байгууллагыг  татан буулгаж, цагдаагийн мэдэлд аваачсанаар  хохирогчдыг хамгаалахаа больсон.  Энэ асуудал саяхан болсон хүний эрхийн байгууллагуудын Олон улсын хурал дээр яригдаж, ер нь Монгол Улс гэрч хохирогчоо  хамгаалж чадахгүй байна гэдгийг хурцаар шүүмжилсэн байна лээ. Хохирогчид онцгой эрсдэл, аюулын дунд  байгаа учраас тусламж хүсдэг. Гэтэл Эрүүгийн цагдаагийн газарт хандахаар 14 хоногийн дараа хариугаа ав гэдэг. Энэ хугацаанд тухайн хохирогчид ямар ч асуудал гарч болно.  Тэгвэл хэн хариуцлага хүлээх вэ гээд гэрч  хохирогчийг хамгаалах асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгаа.  Гэрч, хохирогч хамгаалах тухай хуулийн дагуу есөн төрлийн хамгаалалтын арга хэмжээ бий.  Аль тохирохыг нь шуурхай хэрэгжүүлэх хэрэгтэй. Би энэ асуудлыг олон улсын хэмжээнд мэднэ. Гэр бүлийн хүчирхийлэл , хүчингийн хэргийн хохирогчид болон насанд хүрээгүй хохирогчдыг хамгаалах чиглэлээр НҮБ-д бэлтгэгдэж ирээд даруй дөрвөн  жил болж байна.  Хохирогчдын төлөө, хуулийн байгууллагын шинэлэлийн төлөө, шинэ соёл бий болгохын төлөө мэдлэг, боловсрол, зүрх сэтгэлээ цаашид ч зориулан ажиллана.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

5 цаг 3 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

9 цаг 36 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

12 цаг 56 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

17 цаг 1 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

17 цаг 1 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

17 цаг 1 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин