Зөрчлийн хууль ба үзэмжээс үл хамаарсан шийдвэр

2017-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Зөрчлийн тухай хууль өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зүүн болон төвийн бүсийн 200 гаруй байгаль орчин, уул уурхайн улсын байцаагчидХүний эрхэд суурилсан хяналтсэдэвт сургалтыг зохион байгуулжээ. Ингэхдээ НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтарч буй аж. Сургалтад хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Даниэла Гашпарикова, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү болон Цагдаагийн дэд хурандаа, хууль зүйн докторант Б.Цогтбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны захиргаа, удирдлагын газрын дарга, хууль зүйн доктор, дэд профессор Б.Батзориг нар оролцлоо. Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Даниэла ГашпариковаХүний эрх гэдэг шинээр гарч ирж буй зүйл биш. Сахин хамгаалах ёстой эрхүүдийн нэг. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн баримт бичигт ч хүний эрхийг хамгаалах асуудлыг тусгасан байгаа. Тэгэхээр байгаль орчны асуудлаар хууль тогтоомж, дүрэм журам байгаа хэдий ч хэрэгжилтэд хүндрэл тулгарч байдаг. Тиймээс хүний эрхийг аливаа хуулиас тусгаарлах учиргүй. Үүний тулд хуулийг хэрэгжүүлэхдээ хүний эрхийг яаж хангах ёстой вэ гэдгийг үйл ажиллагаандаа хэрхэн дээдэлж байгаагаар илэрхийлэгдэнэгэсэн юм. Монголын хууль гурав хоног хэмээдэг ч Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлснээр энэ хэлц үгүйсгэгдэнэ гэдгийг мэргэжлийнхэн онцолж байв

Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын хэмжээнд Захиргааны хариуцлагын тухай хуулиар зөрчлийг шалгах ажиллагаа явуулж байсан аж. Энэ үед зөрчил шалгах ажиллагааг өөр өөрийн хууль дээрээ янз бүрээр заасны дагуу шийддэг байжээ. Жишээлбэл, хуулиар зөрчил шалгах ажиллагааг нь журамлаад өгсөн байхад тухайн байгууллагын дарга нь тушаал гаргаад өөр арга ажиллагаагаар зөрчил шалгах журмыг нь тогтоодог. Хүнээс тайлбар, мэдүүлэг авах ажиллагаа ямар зөрчлийг шалгаж байгаагаас үл хамаараад байгууллага, байгууллагын онцлогоос шалтгаалан өөр байна. Гэтэл хууль зөрчсөн хүмүүсийн хувьд аль байгууллагад шалгагдаж байгаагаасаа хамаараад өөр маягаар тайлбар өгөөд байж болохгүй. Бүгд нэг стандарттай байж журамлагдах ёстой. Тиймээс бүх үйл ажиллагааг нэг хуулиар зохицуулах шаардлага үүсч Зөрчлийн тухай хуульд татаж оруулсан гэсэн үг ажээ. Нэг үгээр тайлбарлавал, зөрчил шалгах тоглоомын дүрэм хувь хүний болон байцаагчийн үзэмжээс үл хамааран нэг л шийдвэр гарах учиртай юм.

Сургалтын үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр, Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын ахлах байцаагч Д.Сүхбат, Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, дэд бүтэц хөдөлмөрийн хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч С.Батхүү, Хууль зүйн доктор, дэд профессор Б.Батзориг нарын байр суурийг сонирхлоо.

 

Н.Батбаяр: ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛЫГ ЗААЖ БАЙНА

 

-Байгаль орчин, геологи уул уурхайн чиглэлээр Монгол Улсын хэмжээнд 400 гаруй улсын байцаагч ажиллаж байна. Хэдийгээр эдийн засгийн гол ачааг үүрч яваа гэдэг ч уул уурхайн салбарт гарч буй зөрчил бусдаас их байдаг. Тиймээс энэ салбарт ажиллаж буй байцаагчдыг шинэ мэдээ мэдээллээр хангахыг зорьдог. Энэ удаагийн сургалт ч энэ зорилгын хүрээнд болж байгаа юм. Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг зөрчил гаргагчид авах ёстой. Гэхдээ Төрийн хяналт шалгалт болон Мэргэжлийн хяналтын ерөнхий стандартын дагуу зөрчилд арга хэмжээ авч байсан бол одоо Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх болсон. Тэгэхээр хэдийд яаж мэдэгдэх ёстой вэ гэдгээс эхлээд тодорхой алхмуудыг хийнэ. Эдгээрийг улсын байцаагчиддаа сургалтаар нарийвчлан тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, тухайн байцаагчийн өөрийн арга барилаар шийдвэрлэж байсан бол тогтсон хуулийн дагуу нэг стандартаар шийдэх болж байгаа юм. Энэ мэтчилэн хуулийг мэргэжилтнүүдээр нь нарийн тайлбарлуулан шинэ мэдээллийг улсын байцаагч нартаа олгож байна.

 

Б.Батзориг: ЗӨРЧЛИЙГ БАРИМТААР НОТОЛДОГ БОЛСОН

 

-220 хуульд байсан заалтуудыг нэг хуульд багтаасан. Улсын байцаагчид өмнө нь хийж байсан ажлаа хийнэ. Нэг өөрчлөгдсөн зүйл нь цаас бүрдүүлдэг болж байгаа юм. Өмнө нь торгууль бичээд явдаг байсан бол одоо баримтад тулгуурлан шийтгэл ногдуулдаг болсон. Төрийн хяналт шалгалт зөрчил илрүүлэн торгууль тавихад чиглэж байсан. Зүй нь хууль зөрчихөөс сэргийлэх ажлыг улсын байцаагч хийх учиртай. Жишээлбэл, шалгалт явуулах гэж байгаагаа өмнө нь мэдэгдсэний дараагаар шалгадаг. Хэрэв шалгалтад тэнцэхгүй бол зөрчлөө хэрхэн арилгах талаар заавар, зөвлөгөө өгдөг байх ёстой. Өөрөөр хэлбэл, улсын байцаагчийн харьяанд байгаа төлбөрийн чадваргүй хүмүүс иргэний үнэмлэхээ сунгуулж чадахгүй бөгөөд торгуульд орох магадлал маш өндөр гэдгийг мэдэж байгаа. Тиймээс хууль зөрчүүлэхгүй байхад анхаарлаа хандуулж, хууль зөрчүүлэхгүй байх чиглэлээр ажиллахыг нэг талаас нь сануулж байгаа юм. Нөгөө талаар зөрчилд ногдуулах торгуулийн хэмжээ нэг төвшинд хүрсэн. Жишээлбэл, зөрчлөөс хамаарч 100-300 төгрөгийн хооронд торгоно гэсэн заалтыг тухайн байцаагч өөрийн үзэмжээр бичих боломжтой байсан. Одоо үүнийг нэг төвшинд хүргэснээр Дорж, Дулмаагийн хэн нь танилтай байгаагаас үл хамааран адил зөрчил гаргасан бол адилхан торгууль төлнө.

 

Д.Сүхбат: ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРМЫГ ТОДОРХОЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

 

-Булган аймагт гарсан зөрчил Орхон аймгаар дамжин өнгөрдөг. Орон нутгийн хэмжээнд цөөн тооны аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор улсын байцаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх тохиолдол гараагүй. Хамгийн гол нь нөхөн сэргээлтэд тулгамдсан асуудал бий.

Аймгийн хүн амын төвлөрөл 100 мянга гаруй болж байгаа учраас хууль тогтоомжийг бүрэн ханган хэрэгжүүлэхэд хяналт тавихад хүндрэлтэй. Учир нь аймагт мэргэжлийн хяналтын гурван байцаагч ажиллаж байна. Түүнээс гадна Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй зүйл заалтууд байна. Тэгэхээр нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай. Мөн илэрсэн зөрчлийг ямар журмаар шийдвэрлэхийг нарийвчлан судалж, тодорхой болгосны дараагаар иргэдэд сурталчлах хэрэгтэй. Хууль чангарч байгаатай холбоотойгоор иргэд байгалиа сүйтгэх нь тодорхой хэмжээнд багасч байгааг хэлэх нь зүйтэй.

 

С.Батхүү: АЖ АХУЙН НЭГЖҮҮД ИЛҮҮ ХАРИУЦЛАГАТАЙ БОЛЖ БАЙНА

 

-Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэхдээ байгаль орчны улсын байцаагч эрх мэдлийнхээ хүрээнд иргэн, аж ахуйн нэгжийн гаргасан зөрчилд арга хэмжээ авахдаа өмнөх механизмаас өөр зарчмаар ажиллах болж байгаа юм. Тиймээс хуулиа судлахын зэрэгцээ хэрэг бүртгэлтийг хөтлөх арга барилд суралцах хэрэгтэй. Энэ удаагийн сургалтаар хуульд заасан олон зүйлийг илүү тодорхой болгож шийдвэр гаргахдаа хүний эрхийг дээдлэх зарчим баримтлах талаар ярилцлаа. Энд нэг зүйлийг онцлоход улсын байцаагч арга хэмжээ, торгууль шийтгэвэр ногдуулахдаа хүний эрхийг зөрчиж байгаагүй. Нөгөөтэйгүүр Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр аж ахуйн нэгж байгууллагынхан илүү хариуцлагатай болж байна гэв.

Дашрамд дурдахад, баруун бүсийн сургалт энэ сарын 22-24-нд Баянхонгор аймагт зохион байгуулагдах ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04