Онцлох ярилцлага: Б.Самбуу:  “Алт-2” хөтөлбөрийг цуцлуулах асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандана 

2017-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Засгийн газрын 37 дугаар тогтоолын хүрээнд Төв аймгийн Заамар суманд  “ Эрдэнэсийн Эрэг”  компанид олгосон алт олборлох лиценз асуудал дагуулсаар байгаа. Тус сумын Засаг дарга Б.Самбуутай энэ талаар ярилцлаа.

-Шинээр олгосон лицензийг сумын малчид  эсэргүүцэн  жагсаж, хэвлэлийн бага хурал хийж байна. Энэ асуудалд таны байр суурийг сонсоё?

- Шинээр лиценз өгөгдөх ёсгүй гэсэн байр суурьтай байгаа.  Өнөөдөр иргэдийг төлөөлж  Заамар сумын удирдлагад сонгогдсоны хувьд энэ дөрвөн жилд иргэд юу хүсч байна тэдний хүсэл сонирхолд нийцүүлсэн шийдвэр гаргаж ажиллах болно. Энэ утгаараа “ Эрдэнэсийн  Эрэг” хэмээх компанид  хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлийг анх хүсэлт гаргаснаас нь эхлээд иргэдийн хүсэл сонирхлоор  дэмжихгүй гэсэн шийдвэрийг Иргэдийн нийтийн хурлаас  гаргаж Нутгийн өөрөө удирдах байгууллагад хүргүүлсэн.Гэвч бидний дэмжихгүй гэсэн шийдвэрийг үл тоон олгосон явдалд харамч байна. Үүнээс болж малчид маш ихээр бухимдаж байна. Манай үе үеийн Нутгийн удирдлагын байгууллага сумынхаа өвөр талд газраа ухуулахгүй гэсэн байр суурийг барьж тогтоол гаргасаар  ирсэн. Тиймээс эрх бүхий албан тушаалтны  хувьд үүний эсрэг баттай зогсч байна.

- “Алт -1” хөтөлбөр өгөөжөө өгөөгүй гэдгийг малчид ярьсаар байна?

- Заамарын иргэд өнөөдрийх шиг ингэтлээ бухимдаж байсан түүхийг би сайн мэдэхгүй. Нутгийн удирдлагын гурван шатны байгууллагын дэмжихгүй гэсэн шийдвэрийн эсрэг Засгийн газар шууд  шийдвэр гаргаж байгаа нь өөрөө шууд хууль зөрчиж байна гэж үзэж байна. Ийм учраас манай малчид тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн.

-“ Эрдэнэсийн Эрэг”  эргэлзээтэй компани гэж  малчид хэллээ. Үүнийг тодруулна уу?

- Энэ оны нэгдүгээр сарын 27-нд байгууллагдсан хоёр хүний гишүүнтэй төрийн өмчийн оролцоотой компани юм билээ. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл бага . Ер нь алт хөтөлбөрийн үр дүнд Заамар сум 80 км автозам ч үгүй л сууж байна. Тэгэхээр Засгийн газар “ Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд байгаа бол Заамар сум руу нэлээд анхаарал хандуулж тулгамдаад байгаа асуудлыг нь шийдэж байж  эхлүүлэх хэрэгтэй байх. Ард иргэд рүү чиглэсэн эрүүл мэнд боловсролын асуудлыг шийдэх хэрэгтэй. Өнөөдөр 1968 онд ашиглалтад орж байсан сургуулийн барилга даац нь нэг дахин нэмэгдсэнээс болж элэгдэлд орж, хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж байна.  Мөн нөхөн сэргээлт, эрүүл мэнд, тоосжилтын асуудал хамгийн тулгамдсан асуудал болж байна.

- Заамарт өнөөдөр алт олборлох зөвшөөрөлтэй хэдэн компани байна вэ?

- Өнөөдрийн байдлаар 120 гаруй лиценз олгогдсон. 52 мянган га талбайд олборлолт  хийж байна. Жилд дунджаар 20 гаруй компани ажилладаг. 2000 оны эх оргил үедээ 40 гаруй компани олборлолт хийж байсан гэсэн судалгаа бий. Тухайлбал, “ Монгол газар” , “МАК”, “Эрэл” эдгээр компани бууриа эндээс эхэлсэн.

- Саяхан эрдэмтдийн баг  Заамар суманд аялал, ажиглалт хийсэн гэж байсан. Тэд ямар дүгнэлт өгсөн бэ?

- Манай Заамар сумын олон залуучууд  сум орон нутагтаа сэтгэл зовниж  явдаг. Тэд  санаачилж  өнгөрсөн тавдугаар сард судалгаа шинжилгээний олон эрдэмтдийг урьж ажиглалт хийлгэсэн. Тэгэхэд ургамал зүй, булга шанд, усны ундаргын эко систем алдагдсан. Биологи талаасаа ч хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэдгийг баталсан. Тоосжилт хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж буйг ч газар дээр нь мэдэрсэн.

- Аймаг орон нутгаас энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?  

- Есдүгээр сард Заамарт урьд өмнө болж байгаагүй том жагсаал боллоо. Энэ нь иргэд ямар их бухимдалтай байгааг харуулсан. Аймгийн ИТХ тавдугаар сард хуралдаж  сум багийн тусгай хэрэгцээнд авсан байсан дээрх газрыг давхар аймгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан.Харамсалтай нь төр засаг эсрэг шийдвэр гаргалаа.

-Цаашид хэрхэх  тухай иргэд ярьж байх юм?

- Тусгай зөвшөөрлийг цуцалтал тэмцэнэ гэдгээ хатуу мэдэгдэж байна. Төрийн гурван өндөрлөг, мэргэжлийн яамд болон холбогдох бүх байгууллагт албан тоотоор хандаад 3-4 сар болж байгаа. Нийтдээ 20-оод албан тоот явуулсан гэдэг. Харамсалтай нь нэг ч байгуулагаас нь албан ёсоор хариу ирүүлээгүй. Нэг зүйлийг нэмж хэлэхэд Заамарын малын гэдэс дотор уушиг бөөр зүрх аймшигтай байдал орсон. Уснаас болж байгааг эрдэмтэд хэлсэн. Гэтэл тэр малын махыг идэж тоостой агаараар амьсгалж байгаа хүн ямар байх вэ. Энэ хамгийн ноцтой асуудал. Цаашид лиценз цуцлуулах асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандана. 

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12