Сэтгүүл зүйн мэргэжлийн шүүмжлэгчдийг бэлтгэх хэрэгтэй

2017-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

2017-2018 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. ЕрөнхийлөгчЭх хэлний өдөр”-тэй болох тухай зарлиг гаргалаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид бол эх хэлээ бүтээгчид байдаг. Сэтгүүл зүйн шүүмж судлал нь монгол эх хэлний төдийгүй нийтлэл, нэвтрүүлгийн үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд шууд нөлөө үзүүлж байдаг. Бидний өдөр тутмын амьдралд, цаашлаад нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг хөндөж ярилцахаар МУИС-ийн багш, доктор профессор Л.Норовсүрэн, ТВ9 телевизийн гүйцэтгэх захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн, “Идэрдээд сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Н.Мөнхзориг, “Энх-Орчлондээд сургуулийн захирал, доктор Ч.Базар, ХУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Э.Дагиймаа, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн захирал, доктор М.Мөнхмандах нарыг урьж ярилцлаа.

 

-Монголын сэтгүүл зүйн шүүмж судлалын өнөөгийн  хөгжил  ямар төвшинд явж байгаа  юм бол, сэтгүүл зүйгээр хамгаалсан доктор манайд ер нь хэд байдаг юм бэ?

 

Л.Норовсүрэн:

/МУИС-ийн багш, доктор профессор/

-Өнөөдрийг хүртэл сэтгүүл зүйгээр  ЗХУ, Болгар , Герман зэрэг гадны улс орнууд болон Монголдоо хамгаалсан 30 гаруй эрдэмтэн байна. Мөн сэтгүүл зүйтэй холбоотой сэдвээр  докторын зэрэг хамгаалсан 10 гаруй хүн байгаа. Нийтдээ 43  эрдэмтэн байна гэсэн  тоо байдаг. Манай улсын хувьд 1995 он хүртэл сэтгүүл зүйгээр  хамгаалуулах үндэсний мэргэшсэн эрдмийн зөвлөл  байгаагүй, сэтгүүл зүйгээр дотооддоо хамгаалах  практик ч байгаагүйМанай нийгэм улс төрийн алдарт зүтгэлтэн Л.Түдэв гуай, хичээнгүй судлаач Т.Баасансүрэн  нарын санаачилга, идэвх чармайлтын үр дүнд 1995 онд сэтгүүл зүйн мэргэшсэн эрдмийн зөвлөлтэй болсон юм. Ингэснээр сэтгүүл зүй нийгмийн шинжлэх ухааны нэг гол төлөөлөл салбар болж чадсан юм.  Энэ хоёр эрдэмтэн сэтгүүл зүй бол  бие даасан эрдмийн зөвлөлтэй байх ёстой. Энэ бол бие даасан шинжлэх ухаан юм гэсэн асуудлыг хөндөж тавьж төр засгийн өндөрлөгүүдэд итгүүлснээр та бид мэргэшсэн эрдмийн зөвлөлтэй болсон байдаг. Тэр зөвлөлөөр анх 1996 онд би орж сэтгүүл зүйгээр докторын зэрэг хамгаалж байлаа.

-Монголд сэтгүүл зүйн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалуулах мэргэшсэн эрдмийн зөвлөл байгуулахад  Т.Баасансүрэн доктор их үүрэг гүйцэтгэсэн юм байна. Та  өөрийнхөө санал бодлыг бидэнтэй хуваалцаач?

 

Т.Баасансүрэн:

/УБЭИС-ийн Сэтгүүл зүй, олон улс судлалын тэнхимийн эрхлэгч, доктор профессор/

-Тэр үед БСШУЯ-ыг Өлзийхутаг гэж  эрдэмтэн  удирдаж байсан юм. Тэр хүн сэтгүүл зүйн шинжлэх ухааныг нийгмийн шинжлэх ухааны нэг салшгүй чухал хэсэг, бие даасан шинжлэх ухаан мөн юм байна. Сэтгүүл зүйгээр эрдэмтэн судлаачдыг бэлтгэх зайлшгүй шаардлага Монголын төрд байгаа юм  байна.

Сэтгүүл зүй буюу ОНМХ, сэтгүүлчид нь нийгэмд онцгой үүрэгтэй. Нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэхэд юугаар ч орлуулшгүй чухал үүрэг гүйцэтгэдэг. Нийгмийн удирдлагын хэрэгсэл болдог гэж үзээд санал санаачилгыг маань дэмжсэн юм. Төр, засгийн төлөөлөл болсон төрийн төв байгууллага БСШУЯ  онцгойлон ач холбогдол өгч анхаарч үзээд уг зөвлөлийг байгуулсан хэрэг. Ингэж бид өөрийн гэсэн эрдмийн зөвлөлтэй болсон. Анхны дарга нь Лодонгийн Түдэв гуай, би орлогч даргаар, доктор Зулькафиль эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан санагдаж байна.

Л.Норовсүрэн:

-Гэтэл сүүлийн жилүүдэд тэр уламжлал орхигдож манай зөвлөлийг өөр шинжлэх ухааны зөвлөлүүдтэй нийлүүлснээс болоод  2012-2017 оны хооронд буюу бүтэн таван жилийн хугацаанд  сэтгүүл зүйгээр нэг ч хүн эрдмийн зэрэг хамгаалсангүй. Сэтгүүл зүйн эрдмийн зөвлөлийг философи, социологи зэрэгтэй нийлүүлж үзсэн. Сүүлдээ больчихоод монгол хэл, уран зохиолтой нийлүүлэв. Энэ гурвыг хамруулж нэг зөвлөл байгуулан хамгаалуулах болсон цагаас хойш харамсалтай нь  сэтгүүл зүйгээр эрдэмтэн төрсөнгүй.

-Олны анхаарлыг татсан дорвитой сайн бүтээлүүд сэтгүүл зүйн эрдэмтдийн гараас олон төрж гарч байна уу?

Л.Норовсүрэн:

-Сэтгүүл зүйн судлагдахуун бүрээр зохиол бүтээл гарч  байна. Жишээ нь, сэтгүүл зүйн түүхээр, сэтгүүл зүйн онолоор, сэтгүүл зүйн олон чиглэлийн судлагдахуунуудаар цөөнгүй бүтээл гарч байгаа. Тэр нь илүү сайн гэж цохож нэрлэх нь зохимжгүй байж магадгүй. Бүгд л сэтгүүл зүйн салбарыг цаашид хөгжүүлэхэд чиглэсэн сэдэв мөнХэл бичиг, уран зохиолын шинжлэх ухааныг сэтгүүл зүйтэй  нэгтгэснээс хойш сэтгүүл зүйн сэдвээр хамгаалах гэж байгаа горилогч судлаачдад хүндрэлтэй асуудал үүсэх болсныг хэлэлгүй өнгөрч болохгүй. Одооны сэтгүүл зүйхэл бичиг, утга зохиолын нэгдсэн зөвлөл 19 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Үүний дотор гурван хүн  сэтгүүл зүйн чиглэлийн эрдэмтэд, гэхдээ тэр гурвын нэгийнх нь суурь боловсрол нь сэтгүүлч биш, өөр мэргэжилтэй цэвэр сэтгүүлч тэнд хоёрхон байгаа. Тэгэхээр ойролцоо төрлийн шинжлэх ухаануудыг хавсруулаад эрдмийн зөвлөл байгуулж болдог юм аа гэхэд  тэр доторх эрдэмтдийн оролцоо нь жигд баймаар байгаа юм. Бүр ядлаа гэхэд шүү дээ. Жишээлбэл, энэ 19 хүнээс  зургаан хүн нь сэтгүүл зүйн, зургаа нь хэлбичиг, зургаа нь утга зохиолын салбар байхаар буюу бүрэлдэхүүнийг тэгш тэнцвэртэй байлгах ёстой. Ингээд тэр зөвлөлд  дарга, орлогч, эрдэмтэн нарийн бичгийн дарга нь мөн адил гурван шинжлэх ухааны төлөөллийг хангасан байх учиртай. Ингэж шинжлэх ухаан тус бүрийн тэнцвэрт харьцааг хангаагүй нөхцөлд алхам тутамд бэрхшээлтэй тулгарсаар байх болно.

Т.Баасансүрэн:  

-Сая Л.Норовсүрэн доктор хэллээ. Манай сэтгүүл зүйн салбарт 42-43 доктор байгаа  гэж. Үүн дээр бас нэг тоог нэмж хэлэхэд  надад байгаа мэдээллээр  сэтгүүл зүйн сэдвийг хөндөж хамгаалсан 200 гаруй магистр  байна. Тэд сэтгүүл зүйн ямар сэдвээр  хамгаалсныг түүвэрлэн гаргуулж байна. Энэ 200 магистраас цаашид доктор болж дэвших хүмүүс нэг биш байж таарна шүү дээ. Харамсалтай нь Лу.Гантөмөр  сайдын үед Л.Норовсүрэн докторын  хэлээд байгаа гурван шинжлэх ухааныг нийлүүлээд нэг эрдмийн зөвлөл болгочихсон юмТухайн үед бид Гантөмөр сайдад учирлаж өөрсдийн үйл ажиллагааны өвөрмөц онцлогоо ойлгуулах гэж оролдсон боловч  чадаагүй юм. Тавьсан асуудлыг  шийдвэрлэж өгөөгүйДараа нь Ж.Батсуурийг сайд болоход би өөрийн биеэр хоёр удаа уулзаж учирласан. Салгаж өгөөч ээ гэж хүссэн. Ийм боломж огт байхгүй бол эрдмийн зөвлөл дэх бүх шинжлэх ухааны төлөөллийн харьцаа ижил тэнцүү байх ёстой. Үүнээс чинь болоод олон  докторант халгаж хойш сууж байна. Жишээ нь өчүүхэн надад л гэхэд таван докторант байна. Хоёр нь эрдмийн ажлаа бичээд дуусгачихсан, нэг нь гурван ном бичээд гаргачихсан. За одоо  хамгаалалтад ор гэхээр орохгүй, хашин морь шиг ухраад хаширлаад байдаг юмСэтгүүл зүйгээр хамгаалсан 200 гаруй магистр байна гээд бодохоор цаашид доктор хамгаалах хүсэл эрмэлзлэлтэй  хүмүүс цөөнгүй гэдгийг ойлгож болно. Сэтгүүл зүйн шинжлэл судлал нь ардчилсан нийгэмд зайлшгүй хэрэгтэй, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг чиглүүлж зохицуулахад чухал үүрэг нөлөөтэй гэдгийг ойлгоод сэтгүүл зүйн шүүмж судлалыг төр, засаг бодлогоор дэмжмээр байгаа юм. Сэтгүүл зүйн эрдмийн зөвлөлийг тусад нь байгуулаад өгчихөд л нэг том алхам болно шүү дээ

 

Н.Мөнхзориг:

/Идэр дээд сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор/

-Нэгдсэн зөвлөл байхгүй учраас  200 гаруй магистраас монголын сэтгүүл зүйн судлалаар докторын зэрэг хамгаалах нь бараг байхгүй, ингэснээр сэтгүүл зүйн  хөгжилд  чухал нөлөө үзүүлэхүйц  практик ач холбогдолтой судалгааны бүтээлүүд  тэдгээр залуу судлаачдын гараас гарч нийтийн хүртээл болж чадахгүй ширээн дээр нь байж байгаа. Үүнийг  олон нийтийн хүртээл болгохгүй байгаа нь их харамсмаар.

-Ямар учир шалтгаантайгаар сэтгүүл зүйн шинжлэх ухааныг хэд  хэдэн шинжлэх ухааны төлөөлөлтэй нийлүүлсэн юм бол? Тусдаа  байж үнэхээр болдоггүй юм уу?

Т.Баасансүрэн:

-Тусдаа байх ёстой гэж бодож байна. Л.Норовсүрэн докторыг бас ингэж бодож байгаа юм байна гэж ойлголоо. Эрдмийн зөвлөлд орох эрдэмтэд нь байна. Судлах чиглэлүүд нь байж байна. Сэтгүүл зүйн эрдмийн зөвлөл тусдаа байхад ерөөсөө болохгүй юм байхгүй. БСШУСЯ-наас, академич Бэгз зөвлөхөөс, шинэ сайд академич Чулуунбаатараас бид үүнийг хүсч гуйх нь зөв. Хэрэв тусдаа байх нь зохимжгүй гэж үзэж байгаа бол өнөөгийн ажиллаж буй Эрдмийн зөвлөлд тэгш тооны төлөөллийг оруулах ёстой. Ажил эрхэлсэн нөхөд, яамныхан нэг нэг зүйл хэлдэг юм билээ. Бид та бүхэнд  хамгаалах үед чинь хөл гаргаж өгнө гэж. Хөл өгөх нь хамаагүй шүү дээ. Нэг шинжлэх ухааныхан нөгөө шинжлэх ухааныхаа нарийн ширийн зүйлсийг ойлгож мэдрэх гэсээр цаг хугацаа их алддаг. Өөр ч нарийн ширийн юм бишгүй бийЭнэ бүгдийг ярьж суугаа маань Л.Норовсүрэн доктор бид хоёрт бол бараг хэрэггүй. Бид хамгаалдаг зүйлээ  хамгаалаад авдаг цол гуншингаа бүгдийг  авчихсан хүмүүс. Харин сэтгүүл зүйн залуу судлаачдад тун хэрэгтэй. Сэтгүүл зүйн шинжлэх ухааныхаа ирээдүйг бодож, өсч дэвшихийг хүссэн  залуу судлаач докторантууддаа дэмжлэг үзүүлэхийг л хүсч байгаа хэрэгНөгөө талаар надад өөр нэг үүрэг байгаа гэж ойлгодог. Сэтгүүл зүйн эрдмийн зөвлөлийг үүсгэн байгуулалцсан хүний нэг нь би өөрөө мөн учраас  цаашдын  ирээдүйд нь  санаа зовнихгүй байх аргагүй. Сэтгүүл зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх нь, түүнийг нийгмийн хөгжил дэвшилд зориулж хүн ардын сэтгэл зүйг зөв чиглэл гольдролоор өрнүүлж залж чиглүүлэхэд ашиглах нь тулгамдсан чухал асуудал. Энэ нь монголын нийгэмд, монголын төр засагт  хэрэгтэй.

 

 Ч.Базар:

/Энх-Орчлон дээд сургуулийн захирал, доктор/

-Би 2004 онд  Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн өнөөгийн байдал цаашдын хөгжих боломж сэдвээр докторын зэрэг хамгаалж байсан. Тэр үед эрэн сурвалжлах сэтгүүл зүй  гэдэг нэр томъёо цоо  шинэ ойлголтын нэг байв. Тухайн  үеийн эрдмийн зөвлөл миний сэдвийг талархаж нийгэмд хэрэгтэй зүйл гэж хүлээж авсан юм. Зөвлөлийн бүрэлдэхүүнд байсан гишүүд бүгд сэтгүүл зүйн чиглэлийн эрдэмтэд байсан. Манай эрдмийн зөвлөлд нэг л хэлний мэргэжилтэн  байсан нь Х.Сампилдэндэв доктор. Утга зохиолын том судлаач, академич энэ хүн сэтгүүл зүйд их ойрхон хүн байлаа. Тус  эрдмийн зөвлөлд  хэл найруулга талыг хариуцна. Докторын зэрэг хамгаалах бүтээл мөн үү, биш үү гэдгийг шинжиж суудаг  байсан эрдэмтэн. Бүр шүүмж хүртэл бичнэ. Хэрэгтэй олон зүйлийг хэлж өгнө. Тэгэхдээ сэтгүүл зүйтэй нягт холбоно, ангид салангид авч үзэхгүй. Сэтгүүл зүйн шинжлэх ухаан чинь бие даасан салбар шүү дээ. БСШУСЯ энэ талаас нь хараасай гэж  онцолж хэлмээр байна.

-Сэтгүүлч боловсон хүчин бэлтгэж байгаа монголын  их, дээд сургуулиуд сэтгүүл зүйн  мэргэжлийн шүүмжлэгчдийг зориуд бодлогоор бэлтгэж болохгүй юу?

 

Э.Дагиймаа:

/ХУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор/

-Намайг оюутан байхаас эхлүүлээд  МУИС сэтгүүл зүйн  судлаач, шүүмжлэгчдийг  бэлтгэх зорилгоор мэргэшүүлсэн  хөтөлбөрийг  санал болгож байсан. Гэтэл түүнийг зориод орох, дагнан  судлах оюутан цөөхөн, ганц хоёрхон хүн байв. Анги бүрдэхгүйн улмаас  олон  улсын сэтгүүлч, телевизийн сэтгүүлчийн группэд орж байлаа. Бидэнд боломж байна. Харин энэ хүнд хэцүү хөдөлмөр лүү  хэн зориглож орох вэ дээ. Энэ бол тийм амар ажил биш. Ийм болохоор сэтгүүл зүйн шүүмж шүүмжлэл Монголд хоцронго байгаа юм. Сэтгүүл зүйн шүүмж шүүмжлэл сайн хөгжихгүй байгаа нь үнэн. Манай салбарын 40 гаруй доктор өөрсдийнхөө чиглэлээр судалгаат ажлаа хийгээд явж байна. Ялангуяа, шүүмж шүүмжлэлийн салбарт Т.Баасансүрэн доктор маш  их юм хийсэн хүн. Нэгэнт шүүмж судлалын талаар ярьж байгаагийнх би нэг тодорхой жишээ хэльеӨнгөрсөн өвөлБалдорж   сан”-гаас санхүүжүүлэгдсэн  сэтгүүл зүйн судлал шүүмжлэлийн том хурал болсон.   Хурлын гол төлөөлөгчид нь утга зохиолынхон байсан. Тэд сэтгүүл зүйн шүүмж судлалын  сэдвээр илтгэл тавьцгаасан юм. Тэд шүүмжээ юу гэж ойлгосон бэ гэхээр сэтгүүл зүй буюу ОНМХ, сэтгүүлчид нь нийгмийн үйл ажиллагааг олон талаас нь байнга шүүмжилж байдаг. Жишээ нь  цэвэрлэх байгууламж болохгүй байна гэх зэргээр улс эх оронд болж байгаа үйл явдлуудаас болж бүтэхгүй байгааг нь шүүмжилдэг. Эдгээр шүүмжлэлт нийтлэлүүдийг тэд сэтгүүл зүйн шүүмж гэж ойлгоод байсан. Бид ойлгож байна, тэд бол мэргэжлийн бус хүмүүс шүү дээ. Сэтгүүл зүйн мэргэжлийн болоод мэргэжлийн бус хүмүүсийн дунд ийм том  ялгаа гарч байгаа юм. Тухайн үед бидний цөөн судлаач сэтгүүл зүйн шүүмж шүүмжлэлийн мөн чанарыг тэдэнд ойлгуулах гэж  нэлээд хичээсэн ч өөрсдийнхөөрөө зүтгээд л дуусаж байсан. Шүүмж, шүүмжлэлт  нийтлэл хоёрын ялгааг ойлгохгүй байж сэтгүүл зүйн шүүмжийн талаар зоригтой том том үг хэлцгээж байна лээ. Дээрээс нь  сэтгүүл зүйн судлаачдыг үгүйсгэсэн илтгэл тавьж  байсанд би хувьдаа сүрхий харамссан. Утга зохиолын онолоо бол тэд мэддэг байх. Сэтгүүл зүйн шинжлэх ухааны онцлогийг даанч мэдэхгүй байна лээ. Уг нь мэдэхгүй зүйлээ мэдэмхийрч ярих нь тусгүй л дээ. Бас  нэг зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй нь. Түрүүнд ярьж байсан Эрдмийн зөвлөлийн  хамгаалалтад  хөл болж оролцох тухай. Би   гишүүнээр хөл болж сууж үзсэн. Үнэхээр докторантууд халгамаар юм билээ. Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд байгаа философийнхонд зориулж нэг юм хийнэ.Социалогийнхонд улс төрийн шинжлэх ухааныханд таалагдах судалгаа хийхгүй бол бас болохгүй. Ингээд үндсэн сэтгүүл зүйн судалгаа нь тарамдаад явчихдаг юм байна лээ. Бичвэрийн дийлэнх хэсэг нь бусад салбарынханд буюу тэдний шүүмжлэлд нийцүүлж, тэдэнд зориулсан судалгаа болдог. Үнэхээр төвөгтэй.

Т.Баасанүрэн

-Л.Норовсүрэн  бид хоёрыг хуучны хүмүүс л гэх байх л даа. Социализмын үед  Соёлын яаманд ажлын нэг сайхан туршлага байсан. Аймаг, хотын бүх театрыг жүжгийн зохиолоор тасралтгүй хангах нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж Соёлын яам, Монголын зохиолчдын эвлэлд жил бүр 3-4 мэргэжлийн жүжгийн зохиолчийн цалин олгодог байлаа. Соёлын яамны жилийн санхүүжилтэд нь цалингийн фондыг суулган баталж өгдөг  байсан. Соёлын яам бодлогоор 3-4 мэргэжлийн жүжгийн зохиолчдыг ажиллуулан, театруудад зориулж жүжгийн зохиол бичүүлдэг байлаа. Түүн шиг сэтгүүл зүйн шүүмжлэгчдийгби судлалаас шүүмжийг ялгаж ярьж байгаа юм шүү. Төрийн бодлогоор бэлтгэн ажиллуулж болно. Ялангуяа, их, дээд сургуулиудаар. Их сургууль бол сургалт ч явуулж, эрдэм шинжилгээний ажил ч хийх ёстой үндсэн үүрэг нь шүү дээ. Монголын төр, засаг нийгмийн, ард түмний санаа бодлыг зөв чиглэлээр, зөв гольдролоор чиглүүлж зохицуулах нь зүйтэй гэж үзвэл сэтгүүл зүйн мэргэжлийн шүүмжлэгчдийг бэлтгэхээс өөр гарц байхгүй. Сэтгүүл зүйн мэргэжлийн шүүмжлэгчийн ангид маш цөөхөн хүн орно, олон хүн орохгүй. Энэ бол тамын ажил. Дурлаж сонирхох олон хүн гарахгүй. 300 хуудас юм уншиж судалж байж гурван хуудас шүүмж гараас гарах жишээтэйИх сургуулиуд сэтгүүл зүйн шүүмж судлалд үнэхээрийн дур сонирхолтой, онцгой авьяастай хүүхдүүдийг зориуд шалгаруулж аваад суралцах дөрвөн жилийн сургалтын төлбөрөөс нь хөнгөлж  өгвөл тэр талын хүүхдүүд гараад  ирнэ. Энэ бол эдийн засгийн хөшүүрэг шүү дээ. Үүнийг л төр засаг бодлогоор дэмжээд өгөх хэрэгтэй байгаа юмТэгж зардал гаргаж бэлтгэсэн мэргэжлийн шүүмжлэгчидтэйгээ таван жилээр гэрээ хийж тогтвортой ажиллуулан үр шимийг эргүүлж авах ёстой.

-Мэргэжлийн шүүмж шүүмжлэлийг хөгжүүлэхэд төрөөс өөр ямар түлхэц үзүүлэх зүйл шаардлагатай бол?

Н.Мөнхзориг:

-Төр, засгаас нэгдсэн бодлого, эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй гэж  багш нар маань ярьж байна. Би санал нэг байна. Ийм бодлого байхгүй байгаагаас мэдээллийн орон зайд хоосрол, хийрхэл, мэдэмхийрэл үүсэх нь нэг биш гардаг. Мэргэжлийн үүднээс үг хэлдэг хүнгүй болсон. Энэ бол нийгэмд их хортой. Сэтгүүл зүйн шүүмжийг хүлээж авах  нийгмийн сэтгэл зүй Монголд төлөвшөөгүй  хэвээрээ байгаа.

Т.Баасансүрэн:

-Манай сэтгүүл зүйн шүүмж судлал нь 1920 оны сүүлч 1930-аад оноос  эхлэлтэй. Ялангуяа шүүмж  шүүмжлэл нь тэр үед өнөөдрийнхөөс бараг илүү байсан байгаа юм. Монголын Сэтгүүл зүйн судлал нь харин зохих төвшинд байгаа. Харьцангуй өндөр төвшинд гарсан гэж хэлмээр байнаЖишээлбэл, МУИС-ийн багш, доктор М.Зулькафилийн  сэтгүүл зүйн онолын 10 ботийг нэрлэж болно. Л.Норовсүрэн докторынМонголын нийтлэлгурван  боть, “Монголын хэвлэлийн тойм”  гурван боть, Радио болоод Телевизийн сэтгүүл зүйгээр, мөн сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлээр бичсэн бүтээлүүд, Дэлэг багшийн монголын хэвлэлийн түүхийн талаарх ботиуд, дээрээс нь мань мэтийн бусад эрдэмтний, энд оролцож буй залуу судлаачдын ном зохиолыг нэмбэл монголын сэтгүүл зүйн өнөөгийн судлал  харьцангуй өндөр төвшинд байгаа. Харин шүүмж шүүмжлэл нь олигтой хөгжихгүй байгаа юм. Үүнийг төрөөс бодлогоор л дэмжихгүй бол ахиц дэвшил гарахгүй. Манай салбарын сайн судлаач эрдэмтэн Ч.Чойсамба багш маань харамсалтайгаар бурхан болоод удаагүй байна. Энэ хүн нэлээд олон жилийн өмнө сэтгүүлчдийн монгол хэлний мэдлэг сул байгаа талаар, алдаа мадаг багагүй гаргаж байгааг баримтаар шүүмжилсэн юм. Маш зөв асуудлыг хөндөж тавьсан. Гэтэл бүх хэвлэлээр Чойсамба багш руу дайрсан. Тэгээд  тэр хүний амыг барьчихаж байгаа юм. Өнөөдрийн өдөр тутмын сонинуудын мэдээ  болж байна уу. Юу нь болж байна, юу нь болохгүй байна. Дутагдал доголдолтой зүйл юү байна гэдэгт анхаарал хандуулж, хэрэв тийм зүйл байвал түүнийг шүүмжлэх ёстой. анализ хийх  ёстой юм байгаа биз дээ. Телевиз, радиогийн хөтөлбөр яаж байна. Цахим сэтгүүл зүй нь өнөөдөр ямар төвшинд байна. Энэ бүгдийг мэргэжлийн үүднээс хэлж шүүмжлэх ёстой  шүү дээ. Тийм хүмүүсээ бид бэлтгэж чадахгүй байна. Монголын төр үүнд ач холбогдол өгөхгүй байна. Ийм байдлаар цааш удаан үргэлжилж болохгүй. Нийгэмд хохиролтой. Монгол Улсын ЕрөнхийлөгчЭх хэлний өдөр”-тэй болох зарлиг гаргасанд талархаж байна. Эх хэл, монгол хэл бол зохиолч, сэтгүүлчдийн эрхэмлэх гол зүйл.

-Цахим сэтгүүл зүй    Монголд  өндөр хурдацтай хөгжиж байна. Энэ цоо шинэ үзэгдлийн  эерэг  ба сөрөг  хандлагын талаар та бүхэн  юуг онцлон хэлэх бол?

 

М.Мөнхмандах

/Монголын хэвлэлийн хүрээлэнгийн захирал, доктор/:

-Сэтгүүл зүйд өнөөдөр цахим технологи яаж нөлөөлж байна вэ. Өмнө нь тодорхой зохион байгуулалттайгаар, тодорхой сэтгүүлчийн мэргэжил  эзэмшсэн хүмүүс   тогтсон хэм хэм­жээний дагуу мэдээллийг олон нийтэд  хүргэдэг байсан бол өнөөдөр олон цэгээс  олон хүн ямар нэгэн зохион бай­гуулалтад  орох шаард­лагагүйгээр  өөрсдөө бие дааж мэдээллийг олон нийтэд  хүргэх ийм боломжтой болсонЭнэ нь эргээд  олон нийтийн дунд сэтгүүл зүй чухал биш юм шиг. Сэтгүүлч гэдэг  мэргэжлийг сураад байх шаардлагагүй ч юм шигинтернэт ашиглаад л хэн ч өөрөө тогтмол мэдээллийг  дамжуулаад байх боломжтой болчихсон мэт сэтгэгдэл төрүүлж байна. Олон нийтийн зүгээс болохоор үүнийг нийгмийн эрх чөлөө гэж ойлгож байх шиг байна. Хаана чхэнээс  ч хамааралгүйгээр  цагт баригдалгүй  түргэн шуурхай  мэдээлэл  авах  боломжтой болжээ. Ийм цаг үед сэтгүүл зүйн салбар маань цаашдаа  яах ёстой юмсэтгүүлчид яах ёстой юм  гэсэн салаа замын уулзвар дээр ирээд байна. Түрүүн Л.Норовсүрэн доктор хэлсэн. Бид сэтгүүл зүйг  цаашид чанартайгаар хөгжүүлэхийн тулд, тулгамдаад байгаа олон асуудлаа шийдхийн тулд  юу хийх хэрэгтэй вэ гэхээр хамгийн түрүүнд үйл ажиллагаагаа сайтар судлах хэрэгтэй. Судалгаа шүүмж яг энэ цаг үед маш чухал. Яагаад  чухал юм бэ. Өнөөдөр тэртээ тэргүй ард түмэн мэдээллээ   интернэтээр  шуурхай аваад байна шүү дээ гэж хэлж болох юм. Хариулт нь тун энгийн буюу  мэргэжлийн буссэтгүүл зүйхөгжиж эхэлж байгаад юм. Мэргэжлийн бус мэдээллийг иргэд олон нийт авснаар амь нас, эрүүл мэнд, эд материалаараа хохирч эрх нь зөрчигдөх  асуудалд ордог байнаТиймээс мэргэжлийн хэм хэмжээнд захирагддаг, хариуцлага хүлээх чадвартай  сэтгүүл зүйн салбар маш  чухал. Нийгмийн хөгжлийн ийм үед сэтгүүл зүйн шинжлэх ухааныг бусад шинжлэх ухааны салбараас улам илүүтэй хөгжүүлж, илүүтэй ялгаруулах  хэрэгтэй юм. Тиймээс өнөөдөр бидний яриад байгаа сэтгүүл зүйн  шүүмж судлалыг өндөр түвшинд хөгжүүлэх шаардлагатай байгааг төр, засгийн төвшинд хүргэж дуулгахаас өөр арга алга байна.

Т.Баасансүрэн:

-Цахим сэтгүүл зүйн асуудал үнэхээр эмзэг байгаа. Тэнд хамгийн олон асуудал гарч байна. Ёс зүй алдагдаж байна. Хэн юү хүссэнээ хэлж ярьж байна. Адаглаад л хэл, найруулга зүй нь нэг л биш байна. Гомдол маргаан тасрахгүй байгаа. Үүнд бид бас өөрсдөө буруутай юм. Цахим сэтгүүл зүйн сүлжээнд  ажиллах мэргэжлийн  сэтгүүлчийг бэлтгэх  асуудал орхигджээ. Өөрөөр хэлбэл, цахим сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжлийн  сэтгүүлч бэлтгэх хэрэгтэй байна. Миний мэдэхийн Отгонтэнгэр их сургууль цахим сэтгүүл зүйн сэтгүүлч бэлтгэж эхэлсэн  байх. Тэгэхээр бусад их, дээд сургууль ч мөн үүнд анхаарах хэрэгтэй болж байгаа юм.

Э.Дагиймаа: Манай Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн сэтгүүл зүйн тэнхим  нэрээ өөрчилж  сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим гэсэн нэртэй болсон. Бид цаг үеийн өөрчлөлтийг мэдэрсэн учраас тэнхимийнхээ нэрийг өөрчлөөд зогсохгүй сургалтын хөтөлбөрт өөрчлөлтүүд хийж байна. Медиа чиглэлийн хичээлүүдийг түлхүү оруулж  мультмедиа сэтгүүлчдийг бэлтгээд  эхэлчихсэн, магистрынхаа хөтөлбөрийг дижитал  сэтгүүл зүй гэдэг  хөтөлбөрөөр  чадан ядан  бэлтгэж байна.

Мэдээж барууны сэтгүүл зүйтэй яг эн тэнцэх хэмжээнд байгаа гэж хэлж чадахгүй  ч   ямар ч байсан өөрчлөлтийг мэдрээд эхний алхмуудыг хийж байгаа. Мэдээж  үүнд мэргэшсэн багш боловсон хүчин дутмаг, мэргэжлийн  судалгааны ажил болон судлаач нар байхгүй байгаа нь бэрхшээл учруулж байна. Гэхдээ бид  барууны гэх чиглэл рүү дөхөж  яваа.

-Мөшгих сэтгүүл зүй Монголын нийгмийн захиалга болон тавигдаж байна.Экологийн сэтгүүл зүйн чиглэл ч  мөн адил түүнээс дутахгүй өндөр ач холбогдолтой болж байгаа. Энэ сэдвээр докторын зэрэг хамгаалсан  Ч.Базар захирлын бодлыг сонсоцгооё.

Ч.Базар:

-Экологийн сэтгүүл зүй сүүлийн үед хүчтэй хөгжиж байна. Энэ чиглэлээр бичдэг сэтгүүлчийг сургах  шаардлагатай. Монголын хэвлэлийн хүрээлэнд сургалт  дамжаа хичээллэж байгаа. Нийгмийн шаардлага  болж  байнаБи сэтгүүлч хүнийхээ хувьд байгаль хамгааллийн чиглэлээр бичдэг  байсан. Гэтэл өнөөдөр яг энэ сэдвээр дагнаад бичдэг сэтгүүлчид бий болж байна. Энэ бол тун чухал үзүүлэлт. Тэд асуудлыг ямар өнцгөөс нь бичих вэ, яавал бичвэр нь чанаржих вэ гэдэг дээр анхаардаг болсон нь үнэхээр сайшаалтай

 -Монголын хэвлэлийн хүрээлэн  экологийн сэтгүүлч бэлтгэх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байгаа юм бол?

М.Мөнхмандах:

-Хэвлэлийн хүрээлэнгээс сэтгүүлчдийг бэлтгэх тал дээр олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Түүний нэг нь энэхүү байгаль орчны сэтгүүлчдийг бэлтгэх, мэргэшүүлэх клуб юм. Сэтгүүлчид өргөн хүрээний  мэдлэгтэй байх хэрэгтэйТухайн бичиж байгаа асуудлаа бас мэддэг, ойлгодог байх  шаардлагатай. Энэ үүднээс  2009 оноос эхлэн бид тогтвортойгор байгаль орчин, эдийн засаг, хүүхдийн эрх, хүний эрхийн асуудлаар мэргэшүүлэх сургалт явуулж байгаа. Байгаль орчны сэдвээр жишээ нь  хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн яаж нийтэлж байгааг судлах  ажлыг мөн давхар явуулж байнаСонин хэвлэлээр нийт хэчнээн хувь нь  байгаль орчны мэдээ байна. Тэр дундаа  агаарын бохирдол болоод ус, хөрсний  бохирдол зэргийг хэвлэл мэдээлэл хэр мэдрэмжтэй тэнцвэртэйгээр мэдээлж байна вэ гэдгийг бид судалдаг. Энэ судалгааны  мэдээллийг олон улсын байгууллагууд  түгээмэл хэрэглэдэг. Доктор Ч.Базар Байгаль орчны яаманд ажиллаж байх хугацаандаа  байгаль орчны мониторингийг  маш идэвхтэй авч хэрэглэдэг, бидэнтэй хамтран ажилладаг байсан

-Монголын үе үеийн шилдэг  сэтгүүлчдийн  бүтээл туурвилыг ботилон хэвлэж байгаа. Үүнийг их, дээд сургуулиудын сэтгүүл зүйн тэнхимүүдэд үнэ төлбөргүй өгч хэрэглүүлж байгаа. Оюутнууд судалгааны ажилдаа хэрхэн  яаж ашиглаж байгаа бол?

Н.Мөнхзориг:

-Монголын сэтгүүл зүйн 100 жилийн ойн өмнөхөн, уг ажлын хүрээнд  Т.Баасансүрэн  доктор тэргүүтэй эрдэмтдийн санаачилгаар эхлүүлсэн, одоо эрчимтэй хийж буй ажил юм. Сургалтад маш чухал байлгүй яахав. Үнэ төлбөргүй тараагддаг. Оюутнууд төдийгүй сэтгүүл зүйн судлаачид авч ашигладаг юм. Би хувьдаа энэ цуврал 99 ботид өндөр ач холбогдол өгдөг хүн.

Т.Баасансүрэн:

-“Монголын шилдэг нийт­лэлгэсэн цуврал 99 боть гарах юм. “Монголын уран зохиолын дээжисгэсэн 108 боть байдаг. Түүнийг сэтгүүл зүйн салбарт авчирч бүтээлчээр туршлага болгож байгаа гэх үү дээ. Редакцийн зөвлөлийн гишүүдээр  Л.Норовсүрэн доктор, М.Зулькафиль доктор, Б.Пүрэвдаш доктор нар ажилладаг. Жишээ нь Аюурзанын  Даваасамбуугийн шилдэг нийтлэл энэ байна. Хамгийн шилдэг сор болсон нийтлэлүүдийг  өөрийн номондоо  сорчлон оруулжээ. Би оюутнууддаа бие даалтаар  заавал  уншуулж байгаа. Б.Ганчимэгийн ярилцлагыг уншихгүйгээр чи ярилцлагаар сайн бичдэг сэтгүүлч болж чадахгүй. Б.Ринчин гуайнИх говийн зоригтнууд”, М.Бизъяа гуайн  “Өвлийн нүүдэлнайрууллыг уншиж ойлгохгүйгээр чи олигтой найруулал бичиж чадахгүй. Ш.ЦэрэнпилийнХэнээтхөрөг найрууллыг уншиж судлахгүйгээр сайн хөрөг хийж чадахгүй гэж би тэдэнд хэлдэг. Хүн бүрийн л хосгүй бүтээлүүд энэ номонд орж байгаа. Энд хүрэлцэн ирсэн  эрдэмтдийн маань ч бүтээл мөн багтсан байгаа. Үүгээр дамжуулаад  бид оюутнуудад сэтгүүл зүйн онолоор өгсөн мэдлэгээ үе үеийн шилдэг уран бүтээлчдийн сэтгүүл зүйн бүтээлүүдээр батал­гаажуулан дадлагажуулах зорилготой байгаа юм. Энэ бол улсаас ямар ч санхүүжилт авалгүйгээр бидний өөрсдийн санаачилгаар хийж байгаа ажил юм. Бурхан болсон хүмүүсийн  бүтээлийг гар­га­хад нэлээд  бэрх­шээлтэй  тулгардаг, гэвч ивээн тэтгэх сайн санаатай пүүс, компани олддог юм.

-Нийгмийн шинжлэх ухааны  салбарыг, түүний дотор сэтгүүл зүйн  шинжлэх ухааныг зөв гольдролоор хөгжүүлэхэд төр засаг тодорхой үүрэг хүлээх ёстой байх. Монголын төр, засгаас , БСШУСЯ-наас та бүгд юүг хүсэн хүлээж байна вэ?

Л.Норовсүрэн:

-Сэт­гүүл зүйн шүүмж бол сэтгүүл зүйн салбарт нэн тэргүүнд тавигдах зүйл гэж бид энд ярилаа. Сүүлийн үед манай сэтгүүлчид  нэг хэв маягт ороод байна уу даа гэж бодогдох болсон. Энэ нь нэг бол дандаа магтах эсвэл дан шүүмжлэх онцлогтой нь холбоотой. Үнэн үг хэлж шүүмжлэхээр хэвлэлээр муу сайнаа дуудуулах болчихож. Тэгэхээр мэргэжлийн бай­гууллагын зүгээс үүнийг хянах талаар цогц арга хэмжээ авах шаардлагатай байна. Шүүмжлэгчдийг бод­логоор бэлтгээд тэднийг хамгаалдаг механизмыг бодож олох хэрэгтэй. Жишээ, нь аль сонинд ямар зүйл хэвлэгдэж байна. Ямар нь цаг үедээ тохирохгүй нийтлэл байна. Телевизээр ямар алдаатай зүйлс цацагдаад байгаа зэргийг шүүмжлэх зоригтой шүүмжлэгч Монголд хэрэгтэй байна. Бид дөрөв дэх засаглалын тухай   ярьсан хүн л өнөөдөр шинэлэг сэтгэлгээтэй хүн гэж ойлгож байна. Гэтэл 100 жилийн өмнө гарч байсан анхны Монгол сонинд сэтгүүл зүй зургаа дахь засаглал гээд хэлчихсэн байдаг юмСэтгүүлч гэдэг үгийг яг уламжлалаас нь аваад үзвэл сэтгэн бодох, сэтгэх гэдэг үгтэй ямар ч холбоогүй. Энэ бол хурдан тэмээнд өгдөг нэр байж. Тэгэхээр  буруу зөрүү ярьж, буруу ойлгож байгаа  зүйлээсээ гарахын төлөө  урагшаа ахиж дэвших хэрэгтэй байна. Үүнд нь сэтгүүл зүйн үнэн бодит шүүмж тусална.

Т.Баасансүрэн:

-Би Л.Норовсүрэн доктортой санал ойролцоо байна. Монгол орон 2000-аад оны эхээр дэлхийд хэвлэлийн харьцангуй эрх чөлөөтэй  орны тоонд орж байсан. 2005 онд Радио телевизийн тухай хууль гарснаас хойш  чөлөөт хэвлэлийн талаар дорвитой  баримт бичиг гараагүй. Урагшлах биш ухарсан.

Өөрөөр хэлбэл, хэвлэлийн хагас эрх чөлөөт орноор бичигдэх болж, хүрсэн амжилтаасаа бид ухарчихсан явж байгаа юм. Тиймээс Монголын төр, засаг чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэх чиглэлээр багц хууль гаргах ёстой. Нийгэмдээ хэрэг болж байгаа олон нийтийн мэдээллийн хэрэгс­лүүддээ, сэтгүүчиддээ  тусал­маар байна. Төрийг төлөөлж байгаа БСШУСЯ ядаж л сэтгүүл зүйн мэргэжлийн эрдмийн  зөвлөлийг тусад нь байгуулаад өгчихвөл их л буянтай үйлс болохсон билээ. Өнөөдөр энд дандаа их, дээд сургуулиудын захирал, сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, судлаач багш нар цугласан байна. Бид ирээдүйн сэтгүүлч нараа барууны сургалтын стандартын дагуу бэлтгэж байгаа. Гэхдээ барууны стандарт гэдэг чиньтоосгошахахтай адил төстэй шүү дээ. Түүнд ололттой сайн зүйл их бий. Англи, Франц, Эстоний сэтгүүлчид ямар ч ялгаагүй тоосго шиг шахагдаж чанарын нэг төвшинд бэлтгэгдэж байгаа. Харин Норовсүрэн докторын хэлж байгаагаар дорнын уламжлал, монголын улам­ж­лал гэдэгт бас авах юм бий. Авдар дүүрэн эрдэнэсийн сантай зүйрлэлтэй. Тиймээс уламжлал ба шинэчлэлийг хослуулж уялдаа холбоон дунд нь авч үзэх шаардлагатай байгаа юм. Найман зууны тэртээ бүтээгдсэнМонголын нууц товчоо”-нд л гэхэд нийтлэл зүйн өнгө төрх, үндсэн шинж нэвт шингээстэй байж байх жишээтэй. Энэ бүгд сэтгүүл зүйн шинжлэлийн чухал судлагдахуун хэсэг мөн. Монголчуудын аян замын тэмдэглэл үүссэн үүх түүхийг дурдах юм бол нэгэн зуунаар  хязгаарлагдахгүй, хоёр гурван зуунаар тоологдох биз. Төгс боловсорсон торгомсог жанр. Монголд тогтмол хэвлэл үүссэн он цагийг сонгодог утгаар нь тоолох юм бол мэдээж Жамсраны Цэвээн гуайнхаа 1913 оныШинэ толь хэмээх бичиг”-ээс эхлэх нь ойлгомжтой юм. Харин нийтлэл зүйн эхлэлийгМонголын нууц товчоо”-ноос эрж хайх нь илүү зохимжтой. “Монголын нууц товчоо”-нд зохиомол зүйл нэгээхэн ч байхгүй. Бүгд бодит үнэнийг өгүүлнэ. Сэтгүүл зүй бол түүхэн үнэнийг тусгадаг. Энэ  алдарт хөлгөн их судар дотор сэтгүүл зүйн төрөл, зүйлүүдийн бичлэгийн элементүүд их тодоор буусан байдаг. Мэдээ, сурвалжлага, дуртгал, ярилцлага, тэмдэглэлийн элементүүд элбэг бий. Ингээд үзвэл монголын нийтлэл зүй олон зууны түүхтэй болж таарч байгаа юм. Энэ сэдвээр докторын зэрэг горилж диссертаци бичиж байгаа хүн ч байгаа.

Ч.ОТГОНСҮРЭН /Доктрант/

 

МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04