Сэлбэ дэд төвийн төслийг хасаж, Гадаад зээллэгийн ашиглалтын тухай хуулийн төслийг дахин өргөн барихаар болов

2026-05-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Засгийн газар яаралтай горимоор Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дахин өргөн барихаар болжээ. Энэ хүрээнд гадаадын зээлээр хэрэгжиж байгаа гурван төслийн санхүүжилтийг өрийн хязгаарт баригдахгүйгээр зохицуулахаар төлөвлөж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг төслийг хэлэлцсэн ч дийлэнх олонх нь дэмжээгүйгээс төсөл унасан. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа Сэлбэ дэд төв төслийн санхүүжилтийн асуудлыг уг хуулийн төслөөс хасаж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэрийн зээлийн ашиглалттай холбоотой асуудлыг тусгасан байдлаар төслийг яаралтай горимоор өргөн барьж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хэрэв  эдгээр төслийн зээлийн ашиглалтын асуудлыг яаралтай шийдэхгүй бол уг төслүүд санхүүжилтийн асуудлаас болж бүтээн байгуулалт зогсох, удаашрах бодитой эрсдэл үүснэ гэж албаныхан үзэж байгаа юм. Нэгэнт эхлүүлсэн төслүүд учраас 2026 онд шаардлагатай санхүүжилтийн өрийн хязгаарт баригдахгүй шийдэх ёстой гэж бодлого тодорхойлогчид тайлбарлаж байна. Сэлбэ дэд төв төслийн хувьд эхний ээлжийн 8000 гаруй орон сууцууд баригдаж дуусах шат руу орж байгаа бөгөөд зээлийн ашиглалтын эрхийг нь хуулиар олгохгүй бол санхүүжилт гацах, саатна. Үүнийг дагаад төсөл тэр чигтээ зогсох эрсдэлтэй нүүр тулж байна. Нөгөө талд эрх баригчид дотроо толхилцоонтой, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг явуулахын тулд Сэлбэ дэд төвийн төслийг санхүүжилтээр нь гацааж байгаа хандлага ажиглагдаж байгаа нь нууц биш.

1.Газрын тос боловсруулах үйлдвэр Энэтхэгийн Засгийн газрын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр

2.Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төсөл нь Хятадын Засгийн газрын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр

3.Сэлбэ дэд төвийн эхний ээлжинд 500 сая ам.долларын гадаад бондын санхүүжилтээр хэрэгжиж байгаа билээ.

 

Ц.Идэрбат: Махны үнийн өсөлтөд экспорт нөлөөлж байна гэж дүгнэхэд хэцүү

 

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат махны үнийн өсөлтийн талаараа тайлбар өглөө.  Тэрээр “2026 оны тавдугаар сарын 11-ний байдлаар 2100 тонн мах экспортолсон байна. Үүний 870 тонн нь адууны, 1100 тонн өнгөрсөн намар дулааны аргаар боловсруулж бэлдсэн үхрийн мах байна. Узбекистан улс руу 40 тонн хонины мах экспортолсон гэх мэдээллийг ГЕГ-аас өгсөн. Тэгэхээр махны үнийн өсөлтөд экспорт нөлөөлж байна гэж дүгнэхэд хэцүү. Хаврын махны үнийн өсөлт жил бүр улаанбаатарчууд, төв суурин газрынхны гол асуудал болж, энэ нь инфляцид хүчтэй нөлөөлдөг болоод байна. Тиймээс нийслэл, аймаг, суурин газрн удирдлагууд иргэдийнхээ махны хэрэглээг хангах чиглэлд дэвшил гаргаж ажиллах ёстой.

 Нийслэлийн хувьд энэ жил 5000 тонн мах нөөцөлсөн бол ирэх жил үүнээс ахиулж бэлдэх яриаг одооноос хийж байна”  гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 92 (7834)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
өмнө нь хэдийг нөөцөлдөг байсан бэ
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

10 цаг 19 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

10 цаг 22 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08