П.Цагаан: Үүсмэл ордоос АМНАТ авах бол өмнөх шигээ тусгай зөвшөөрөлтэй болгох хэрэгтэй

2026-05-14
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.ГАРЬД

 

Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны тавдугаар сарын 11-нд стратегийн орд эзэмшигчидтэй уулзсан. Уулзалт дээр “...Засгийн газар стратегийн ордууд, түүний үүсмэл ордуудад төрийн хувь хэмжээ тогтоож, Баялгийн санд хуваарилж, баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх хуулийн төслийг УИХ-д яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ” хэмээн Ерөнхий сайд мэдэгдсэн.

Хуульд, стратегийн ордуудын үр өгөөж гэж юу хамаарахыг тодорхойлох, үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх, 60 хувиас буурсан нөхцөлд тохируулагч төлбөр төлөх, стратегийн ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын төрлөөр нь ангилж тусгай АМНАТ-өөр орлуулах зэргийг тусгажээ. Ерөнхий сайд “...Та бүхэн өмнөх Засгийн газартай 60 хувийн үр өгөөжийг Баялгийн санд төвлөрүүлэхээр санамж бичиг байгуулсан. Гэвч, хуулиар уг 60 хувийн өгөөжид юуг тооцох вэ гэдэг ойлгомжгүй байна. Тиймээс УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэх хуулийн төсөлд ямар төлбөр, татвар оруулахыг багтаана. Ингэхдээ, стратегийн орд эзэмшигч бүртэй тусгайлсан хэлэлцээр  хийхгүй, цаг алдана. Түүний оронд хуульд цогцоор нь тусгана” гэсэн юм.

Үүнийг стратегийн орд эзэмшигчдийн олонх нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Гэхдээ, стратегийн орд эзэмшигчид гэдгийн дунд үүсмэл орд эзэмшигчид багтаад явдаг. Угтаа, стратегийн орд, үүсмэл орд хоёрын хооронд асар их ялгаа байдаг. Шулуухан хэлэхэд, үүсмэл орд нь тухайн стратегийн орыг ашиглах олборлох явцад бий болсон технологид тохирохгүй, эсвэл хэрэгцээ хангахгүй, нэг үгээр хаягдлаас үүссэн овоолго байдаг. Харин үүнд тохирох технологийг импортолж, эдийн засгийн эргэлтэд оруулж буйгаараа үүсмэл орд эзэмшигчид илүү эрсдэл хүлээдэг. Тэр утгаараа, үүсмэл орд дахь төрийн хувь хэмжээ, татвар төлбөрийг өөрөөр буюу бодитоор тогтоох зайлшгүй шаардлагатай гэдгийг эдийн засаг, уул уурхайн экспертүүд хэлдэг.

Ерөнхий сайдын дээрх уулзалт дээр ч үүсмэл орд эзэмшигчдийн төлөөллүүд үгээ хэлсэн. Тухайлбал, “Ачит Ихт” ХХК-ийн үүсгэн байгуулагч П.Цагаан “...Ерөнхий сайдын хурдтай, тэгээд ялгаварлахгүй ажиллаж байгаа энэ арга барил таалагдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Бусад орны уул уурхайтай холбоотой юмыг судалж байсан хүний хувьд хэлэхэд Үндсэн хуульд, өгөөж нь ард түмэнд гэсэн үг байгаа. Одоо бол Засгийн газрын өгөөжийн тухай яриад байгаа. Засгийн газрын өгөөж гэхлээр мэдээж, татвар, төлбөр, хураамж, роялти орно. Бусад оронд бол нийгмийн өгөөж гэж тооцдог. Түүн дээр бол, жишээлбэл ажлын байр гэдэг ч юм уу нэг тиймэрхүү юм байх уу үгүй юү гэсэн ийм асуулт байгаа. Үүнийг Засгийн газрын эрхэм гишүүд бол бодолцоно биз. Зөвхөн Засгийн газрын өгөөжөөр яах юм уу, нийгмийн өгөөж гэж бусад орны жишиг авах юм уу. Өөр нэг зүйл гэхээр энэ үүсмэл орд гэж зүйл бий. Яагаад ингэж хууль гарсан юм бэ гэхлээр уул уурхайг дамжаад тухайн уурхайн технологид нь тохирохгүй эсвэл технологиор авч болохгүй тодорхой шалтгаантайгаар овоолго шороо, эрдэс баялаг үлддэг. Тэрийг нь тодорхой дэвшилтэт технологи ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулж өгдөг. Үүнийг тухайн үед янз бүрээр ярьж байгаад үүсмэл орд гэсэн нэр томьёо гарсан. Нэг ёсондоо үндсэн орд ашиглах технологид нь тохирохгүй ч юм уу, авч чадахгүй юмыг нь сүүлд ингэж ашигладаг. Тэгээд тийм хууль гарсан. Миний мэдэхээр 40 гаруй тийм компани үүсмэл ордын зөвшөөрөл аваад явж байсан чинь 2022 онд зөвшөөрлийг хүчингүй болгочихсон. Тэгээд дараагаар нь дахиад үүсмэл орд гээд. Ингээд энэ Ашигт малтмалын хууль яг сонгуулийн урд талд гэнэт өөрчлөлт орж ирээд, ингээд тэдэн хувийг нь авна, өдөн хувийг нь авна гээд баахан улстөржсөн юм болсон. Тэгэхлээр энэ хуулиар одоо ингээд одоо жишээлэхэд манай зэс дээр гэх юм бол 2,5 байсан одоо ингээд 10 хувийн АМНАТ болж байгаа. Тэгэхдээ энэ хуулийн төсөл дээр санаатай юм уу санамсаргүй юм уу бас ийм ялгавартай байдал харагдаж байгаа. Жишээлэх юм бол Оюу толгой дээр ийм үүсмэл орд ашиглах юм болбол 10 хувийн роялти, Эрдэнэтэд бол 15 ч юм шиг тийм ойлгомжгүй заалт байгаа. Тэрийгээ Г.Дамдинням сайд анхаарах хэрэгтэй байх. Байршлаар нь ялгаварлаж болохгүй, өмчөөр нь эсвэл намын харьяаллаар ч юм уу, яг адил тэгш ялгаваргүй хандах хэрэгтэй байх. Тэгэхлээр одоо яагаад Эрдэнэтийн овоог ашиглаж байсан нь 15 хувийн роялти төлөх ч юм шиг үгүй ч юм шиг байгааг адилхан болгосон нь дээр байх. Тэгээд жишээлэх юм бол “Ачит Ихт” гээд Баяжуулах үйлдвэр гээд биччихсэн. Тэгэхлээр Баяжуулах биш, энэ бол боловсруулах үйлдвэр, энэ бол төр засгийн бодлогод нийцсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боловсруулах үйлдвэр, гидрометалургийн үйлдвэр. Гэтэл манай  Засгийн газар Эрдэнэтийн баяжмалыг хайлуулаад тэгээд тэндээсээ баахан олон шат дамжлага гаргаад. Адилхан зэс гаргах гэж байгаа шүү дээ. Гэтэл бид нар байгальд ээлтэй гидрометаллургийн аргаар эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа боловсруулах үйлдвэр. Тэгэхлээр үүнийг бас онцолж үзэх хэрэгтэй. Тэр нь юуг хэлж байна вэ гэхлээр энэ хуулийн нэмэлтээр ямар нэгэн тусгай зөвшөөрөл байхгүй, гэрээний үндсэн дээр гээд биччихсэн. Урьд нь тусгай зөвшөөрөл олгодог байснаа 2022 онд зөвшөөрөлгүй болгочихсон. Тэгсэн хэр нь АМНАТ авна гээд байдаг. Тэгэхлээр миний хүсэлт юу байна вэ гэхлээр төр өөрийнхөө баялгаас ингэж АМНАТ авах гэж байгаа болбол хуучнаар нь тэр тусгай зөвшөөрөл өгдөг байх хэрэгтэй. Тэгэх юм бол ингэж цаг алдсан биш, шууд АМНАТ, хуучин зөвшөөрлийг нь олгодог яам тэр зөвшөөрлийг чинь хараад хараад, бид нар чинь тэр овоолго өгөх юм болбол ашиглахын тулд банканд өгөөд, зээл аваад, хаягдлыг одоо ямар нэг байдлаар усанд, шингэнд, одоо шороонд орхигдсон эрдэс баялгийг сорчлон ашиглахгүй, тодорхой хэмжээнд орон нутагт ажлын байр бий болгож байгаа, ийм төрийн бодлогын дагуу ажил хийж байгаа. Ийм зүйл хэлэх гэсэн юм. Эцэст нь нэг зүйл хэлэхэд, одоо ингээд хараад байхад, өчигдөр та бас хэлж байсан, хөрөнгө оруулалт гадаадын хөрөнгө оруулалт буурчихсан хэцүү байна гээд. Тэгэхлээр би юу хэлэх гэж байна вэ гэхлээр өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд, ялангуяа уул уурхайн салбар сүүлийн 30 жилд алдаж оносоор байгаад энэ. Манай ийм бизнес эрхэлж байгаа хүмүүс бол дэлхийн хэнтэй нь ч яриа хэлэлцээ хийх тийм хөрөнгө оруулалт хийгээд, ингээд цаашаа явна шүү дээ. Тэгэхгүй бол нэг гэрээ үзүүлээд явах нэг хэрэг. Тэгэхлээр хуучнаар нь, хүнд сурталгүйгээр зөвшөөрлөө олгодог байгаач ээ гэсэн нэг ийм санаа байна. Хоёрдугаарт, байршлаар нь биш зөвхөн Эрдэнэтийн дөрвөн жил гээд нэг тийм процессын хуулиар ингээд материаллаг хэм хэмжээ тогтоочихсон. Эрдэнэтээс тэр овоолгыг ашиглаж байвал бүүр хамаагүй одоо 20-30 хувийн роялти авна гээд. Тэгэхлээр тэр бол процессын хууль гэсэн нэртэй мөртөө материаллаг хуулийн заалт оруулчихсан. Тэгэхлээр үүнээс бусдаар энэ ажлыг үнэхээр дэмжиж байгаа. Тэгээд үүнийгээ хурдан шуурхай хийх юм болбол төр эрсдэл байхгүй, хөрөнгө оруулахгүй. Гаднынх ч гэсэн ийм байдаг. Тэгэхлээр одоо энэ үүсмэл орд гэж ярьж байгаа зүйл бол дахиад хэлэхэд чадвартай болчихсон. Бид нар ерээд онд ямар гэнэн байлаа. Одоо бол шал ондоо болчихсон. Тэгээд би юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр нөгөө айлаас ирэхээр авдраа уудал гэдэг шиг яг ингээд үндэстнийхээ бизнес эрхэлдэг хүмүүсийг ялгаварлахгүй, хөнгөн шуурхай дэмжээд ажиллах юм болбол заавал гаднынхныг царайчлахаас илүү аваад явчих боломжтой болчихсон шүү. Тэгэхлээр үндэстнийхээ компани, бизнес эрхлэгчдэд бас итгээрэй л гэж ингэж хэлэх гэсэн юм” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 92 (7834)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21