Бодибилдингийн тамирчид 19 ангилалд өрсөлдлөө

2017-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Д.НАДМИД

 

Монголын бодибилдинг фитнессийн улсын аварга шалгаруулах 26 дахь удаагийн “Монголын мистер-2017” тэмцээн болж өндөрлөлөө. Хоёр өдөр үргэлжилсэн энэ тэмцээнд 39 байгууллагын 100 гаруй тамирчин 19 ангилалд ур чадвар, бие бялдрын гоо сайхнаар өрсөлдсөн юм. Эхний өдөр нь залуучууд, мастер болон эрэгтэй, эмэгтэй фитнесс ангиллын тэмцээнүүд болов. Бодибилдинг фитнессийн тэмцээн гэхээр уг спортыг сонирхогч нэгэн хэсгийнхэн бие бялдрын гоо сайхан, булчин шөрмөсний давуугаараа өрсөлддөг гэсэн ойлголт байдаг байлаа. Тэгвэл энэ төрөл жилээс жилд спорт урлагийг хослуулсан шинж чанартайгаар хөгжиж байгааг энэ удаагийн тэмцээнээс харлаа.

Зөвхөн фитнесс ангилалд гэж үзвэл тамирчид спортоос гадна хүч, тэнцвэр, бүжгийн урлагийн сайхныг харуулан өрсөлдөж байна. Циркийн үзүүлбэр үзэж байгаа юм шиг санагдуулах үе ч байх юм. Харин бодибилдинг гэдэг талаасаа бол тамирчин хүний биеийн болон булчингийн хөгжил нь хэр өв тэгш хөгжсөн байна гэдгийг онцолдог аж. Монгол Улсад шинэлэгдүү гэгддэг ч манай тамирчдын хүрээ жилээс жилд тэлж тив, дэлхийн тэцмээний олон арван медальтан төрөөд байгаагийн дотор дэлхийн болоод Азийн аварга цолтон ч бий болов. Энэ удаагийн тэмцээнд оролцогч багуудын дотроос “Улаанбаатар фитнесс”, “Чийрэг Монгол”, “Тайхар”, “Олимпс Жем”, “Гольден жем”, “Алдар” спорт хорооны тамирчид медалийн тавцанд олон зогсож байгаа нь харагдаж байв. Сонины дугаар шилжих мөчид “Монголын Мистер” тодроогүй байлаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12