Элчин сайд нар оролцсон унага тамгалах найр

2017-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Л.ХЭРЛЭН

 

Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт намаржиж буй Монгол Улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны адуун сүрэг дээр зочиллоо. МАХН-аас  энэ сарын 12-нд зохион байгуулсан  унага тамгалах найр хол ойрын зочин олонтой, уламжлал, ёс заншлаа сурталчилсан  өвөрмөц баяр болсон юм.

Монгол түмний дунд домог болж мөнхөрсөн шандаст хурдан шарга азарганы удам  хонгор голдуу зүстэй адуун сүрэг Хэнтий нутгийн талд цацсан шагай шиг тааваараа идээшинэ. Түүний захад дуу хуур, ерөөл магтаал, адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах онцлог бөгөөд  содон олон  үйл явдал  өрнөсөн юм. Тухайлбал, хурдан морь уях арга ухаан, адууны соёлын  талаар  Монгол Улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун, адуу судлаач, доктор П.Сайполда нар  товч илтгэл тавьж,  судлаач, цуглуулагч Ц.Батсайхан  адууны тамга, эмээлийн үзэсгэлэнгээ дэлгэн сонирхуулав.

Энэ жилийн унага тамгалах найранд дотоод, гадаадын олон зочид, төлөөлөгчийг урьснаас Бүгд Найрамдах Социалист  Вьетнам улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд,эрхэмсэг хатагтай  Доан Тхи Хыөнг,  Бүгд Найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, ноён  Раул Делгадо Консепсио нар  хүрэлцэн ирснээрээ онцлог боллоо. Тэд Монголын өвөрмөц нэгэн баяр, хүндтэй зочдоо урьдаг найранд уригдаж  оролцсондоо  баяртай байгаагаа илэрхийллээ. Урт удаан хугацааны турш найрамдалт харилцаатай явж ирсэн хоёр орны  ард түмний цаашдын харилцаа, аж  амьдрал, ажил үйлсэд аз жаргал, сайн сайхныг билгэдэн  үг хэлэв. Мөн Монголын ёс заншлаас олон зүйлийг мэдэж авснаа онцолж байлаа.

Унага тамгалах ёс  нь  хүй нэгдлийн үеэс, өмчийн харилцаа үүссэн цагаас  эхлэн бий болсон гэж  судлаачид үздэг. Монголын олон овог, аймаг өөр өөрийн гэсэн адууны тамгатай байсан бол Чингис хаанаас эхлээд хаадын үеэс уламжилж ирсэн  тамганы  арвин түүхтэй. Түүнээс улбаалан ирсэн унага тамгалах  найр бол монголчуудын адуутай холбоотой эрхэмлэн шүтэж ирсэн  ёс заншлын нэг. Энэ тухай  доктор П.Сайполда  хэлэхдээ “Монголчууд  дэлхийн талыг эзлэхдээ  тэр урт замыг мориор туулсан. Харин сүүлийн үед морио эдлэх соёлын асуудал дутмаг байна. Ёс заншлаа сэргээх хэрэгтэй. Энэ чиглэлд унага тамгалах найр зохион байгуулж байгаа нь сайн хэрэг” хэмээн тэмдэглэж байлаа. Харин судлаач Ц.Батсайхан өөрийн цуглуулгаас бэлтгэсэн  үзэсгэлэнгээ толилуулахдаа  “Туркмен улс адууг эрхэмлэдэг. Төрийн сүлдэндээ залж, тусад нь  яам байгуулж, сайд томилон ажиллуулдаг юм байна. Ерөнхийлөгч нь жүчээндээ 30 гаруй адуутай юм билээ. Тэдний хууль, журам, дүрэм маш сонин юм. Бид адуугаа шүтдэг ард түмэн. Бодох юм их байна” хэмээн тэмдэглэсэн нь сонирхолтой мэдээлэл байв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12