Тоосго шүтэгч

2017-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ө.РАГЧААСҮРЭН

 

Монголын анхны силикатыг Польш мэргэжилтнүүдтэй хамтран үүсгэсэн Ашхүүгийн Чүлтэмийн 90 насны ойг тэмдэглэж байна. Гавьяат барилгачин энэ хүн Дархан хотын Силикатын үйлдвэрийг тасралтгүй 30-аад жил удирджээ. Залуу насандаа эх орныхоо баруун хил хязгаарыг гоминданы цэрэг, хасгийн дээрэмчдээс хамгаалан тэмцэж явсан “Онц хилчин” билээ. А.Чүлтэм гуайтай хамтран ажиллаж байсан “Дархан Чандмань Уул” компанийн захирал Д.Лхагвадоржтой уулзаж дурсамжаас нь хуваалцсанаа толилуулья.

 

БУЛАН ТООСГО

 

1980 оны дундуур би Дарханд цэргийн ангийн захирагчаар томилогдож ирлээ. Намайг анги руугаа ирэх замын дагуу ачааны машинаас унаж бутарсан тоосго их харагддаг байв. Цэвцийсэн гоё цагаан тоосго. Би цэргүүдээ авчран өнөөх тоосгыг түүж авна. Өмнө нь хилийн заставт алба хаасан надад юм хийх материал ховор, хагархай ч гэлээ энэ тоосго жинхэнэ эрдэнэ шиг л санагдсан. Биднийг тоосго цуглуулж байхад ногоон өнгийн 24 суудлын машинтай нэг намхан халзан хижээл насны хүн ирж холоос ажиглаж байгаад яваад өгдөг байв. Бид ч тоосгоо цуглуулсаар нөгөө хүн ч алсаас ажигласаар сар гаруй боллоо. Нэг өдөр мань хүн намайг дуудаж байна, яваад очлоо. “Чи энэ тоосгоор юу хийдэг хүн бэ” гэхэд нь “Би энэ ангийн захирагчаар ирсэн юм, ангиа тохижуулах санаатай” гэлээ. Тэгсэн “Чамайг их ажиглалаа, зам дээрээс тоосго түүж байгаа өөр хүнийг би олж хараагүй. Юмханаар юм хийчихэж магадгүй, аж ахуйч байрын шинжтэй гэж чамайг бодож байсан нь үнэн байж. Цэргийн газар юм олдохгүй хэцүү шүү” гэж байна. Тэгснээ “Би наад тоосгыг чинь хийдэг үйлдвэрийн дарга нь. Ганц ширхэг тоосго ямар нарийн хөдөлмөрөөр бүтдэг гэж санана. Чи очиж хараарай. Надтай уулзаж бай хүү минь” гэж билээ. Ингэж би Чүлтэм гуайтай анх танилцсан. Энэ мөчөөс хойш юм л бол үйлдвэр рүү нь очиж уулзана, зөвлөгөө авна, тун дотно болсоон бид хоёр.

Сүүлдээ би давраад үйлдвэр дээрээс нь гологдол болгон ялгаж хураасан хагархай тоосго авахаар очлоо. Чүлтэм гуай “Үүнийг хагархай гэдэггүй булан тоосго гэдэг юм, үүгээр юу ч хийж болно. Манай тоосгыг өндөр даралтын уураар шарж үйлдвэрлэдэг учраас маш бөх. Чанарын хамаг л шагналыг авсан даа. Би чинь энэ тоосгоо л шүтэж явдаг хүн” гэв. Силикат гэдэг энэ тоосго машины тэвшин дээрээс унахдаа бутраад тараад явчихдаггүй зүгээр л хоёр хуваагдаад унана. Яах аргагүй л булан нь бүтнээрээ үлддэг тийм бөх. Чүлтэм гуайн удирдсан үйлдвэр ийм л чанартай тоосго гаргаж улсдаа олон жил манлайлсан. Манайх цуглуулсан булан тоосгоороо цэргийн ангийнхаа байрыг хашаатай нь хамт барьж босгосон. Хаягдсан тоосгоор хийсэн гэмээргүй одоо ч бөх бат нь хэвээрээ байгаа.  

 

ЭСЭРГҮҮГ АЛДАРШУУЛАВ

 

Чүлтэм гуай нэг удаа “Чи ахтайгаа хүн амьтны дэргэд нэг их уулзаад хэрэггүй. Болгоомжтой байсан нь дээр, тэгвэл чамд өлзийтэй, хэл аманд орохыг ч үгүйсгэхгүй” гэж билээ. Би эхлээд их гайхаж байсан. Сүүлд учрыг нь олсон. Чүлтэм гуайг өөрийн төрсөн нутаг Говь-Алтайд хилийн цэрэгт баруун хязгаар түгшүүртэй хэцүү цагт алба хааж байсныг нь олж мэдсэн. Надад тун сонин санагдлаа. Тэгээд Чүлтэм гуайг цэргийн анги дээрээ урилаа. Цэрэг дайчидтайгаа уулзуулж дурсамжийг нь яриулья гэж бодсон хэрэг. Надад нэг санаа ч төрлөө. Өөрт нь хэлэлгүй дайчин алдрыг нь тэмдэглэе гэж шийдлээ. Ийм сайхан хүнийг яагаад цэрэг дайчиддаа таниулж алдар гавьяаг нь мөнхжүүлж болдоггүй юм. Болох л ёстой гэж зориглосон. Өөрт нь энэ санаагаа хэлбэл дургүйцэнэ гэдгийг ч гадарлаж байсан болохоор таниар яриа хийлгэе гэж урьсан хэрэг. Уулзалт боллоо, их сайхан яриа өрнөсөн. Чүлтэм гуай нутагтаа хилийн цэрэгт 1947-1954 онд алба хашихдаа хасгийн дээрэмчдийн өдүүлсэн хэдэн арваар тоологдох зөрчил, зэвсэгт тулгаралтад оролцжээ. Түүхэнд тодоор бичигдсэн Бүдүүн Харгайтын тулалдаан болсон өдөр Чүлтэм гуай уулынхаа нөгөө амаар нь харуулд гарчээ. Дайсан аль ч талаар нь дайрч болох байсан ч тэр удаа баатарлаг хилчин Б.Тэгшээ Л.Даваадорж, Б.Гиваан нартай тулгарч хүч тэнцвэргүй тулалдаан болсон. Тулалдааны дараа Чүлтэм гуай нөхдийн хамт тэнд очиж болсон бүх явдлын халуун ул мөрийг нүдээр үзсэнээ хуучиллаа. Түүхэнд тодоор үлдсэн тэрхүү тулалдааны ховорхон гэрчтэй нь уулзсандаа цэрэг дайчид бахархсан.

Өдөрлөгийн дараа цэргүүдтэй хамт оройн хоолонд орлоо. Чүлтэм гуайн сэтгэл их хөдөлсөн. “Би хэчнээн ч жил ингэж сэтгэлээ онгойлгон уудалж яриагүй юм бэ.” гэж манай өрөөнд хоёулханаа үлдэхдээ хоолой чичрүүлэн байж намуухан хэлж байсныг нь одоо ч мартдаггүй. Цаг үе нь тийм л байж. Ийм гайхамшигтай хүний үгийг улс нийгэм нь сонсох эрхгүй цэрвэж явж дээ гэж их харамсдаг. Үг яриа, үйл ажил бүрээс нь суралцаад дуусашгүй ийм алт шиг ховор хүнээс бид үлгэр дууриал авах учиртай гэж үүнийг зориглон сэдсэн нь энэ. Түүнээс нам, дарга нар юу гэх бол гэж бодоогүй. Чүлтэм гуайд зориулсан ийм арга хэмжээг тухайн үед зохион байгуулсан анхных нь хүн би юм билээ. Өөрөө надад ингэж хэлсэн. Өчүүхэн ч гэсэн зориг гаргасан энэ үйлдэлдээ би одоо ч урамшдаг. Чүлтэм гуай  үйлдвэрлэлийн нэр цуутай чадварлаг удирдагч байсан гэдгийг хүмүүс сайн мэднэ. Харин залуу халуун насандаа эх орныхоо хилийг эрэлхэгээр хамгаалж явсан дайчин замналыг нь таниулах нь чухал гэж Д.Лхагвадорж санууллаа. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

 

МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04