Өнгөрч буй долоо хоногийн онцлох 6 үйл явдал

2017-09-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Засгийн газраа огцруулаад 10 гаруй хонолоо.  Шинэ Засгийн газар ямар байдлаар хэзээ бүрэлдэх талаар мэдээллийг олон нийт чих тавин хүлээж байна. Өнгөрсөн долоо хоногт МАН-ынхан хуралдаж Бага хурлынхаа товыг зарлалаа.  Сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардав. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

 

МАН-ын Бага хурал энэ сарын 25-нд хуралдана


МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлаа энэ сарын 25-нд хуралдуулах товыг гаргалаа. Ирэх сарын эхний долоо хоногт дараагийн Ерөнхий сайд тодорсон байна. Албан бус мэдээллээр Ерөнхий сайдад Ц.Нямдорж, Н.Энхболд, У.Хүрэлсүх  нар өрсөлдөж байгаа гэх мэдээлэл бий.  Бага хурлын өмнө Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Мөн намын дүрэмд Их хурлыг Бага хурлаас зарладаг. 45 хоногоос цаашгүй хугацаанд Их хурлыг хуралдуулах дэгтэй. Тийм учраас энэ сарын 25-нд хуралдах Бага хурлаас Их хурлыг зарлах юм. Их хурлаар намын шинэ даргыг мөн удирдлагуудыг сонгох талаар ярьж байна.

 

Ерөнхийлөгч ээлжит бус чуулганыг 22-ны дотор хуралдуулах шаардлагатай гэв

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичиг илгээсэн байна. Уг албан бичигт “Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулснаас хойш найм хоног өнгөрлөө. Намрын ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэх зэрэг хариуцлагатай цаг үед Засгийн газартай байгаа нь төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчрах тул ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулж шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай байна. Иймд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нэн даруй буюу 2017 оны есдүгээр сарын 18-наас 22-ны өдөр хуралдуулах саналтай байна. Аль нэг намын дотоод ажил, асуудлаас шалтгаалан Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын ажил саатах учиргүй тул дурьдсан хугацаанд ээлжит бус чуулганыг товлон зарлана уу. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ. Мөн УИХ дахь АН-ын  бүлэг болон  МҮЭ-ээс УИХ-д Засгийн газрыг шуурхай тодруулах шаардлагыг хүргүүлээд байна.

 

Оффшорчдод өгсөн хугацаа дуусав

Монгол Улсын 49 иргэн оффшор бүсэд данстай байгаа талаар Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум мэдээлсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчдад хандан 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалсан билээ. Харин тэр хугацаа өчигдөр дуусгавар боллоо. Уриалгатай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг хүлээн авч уулзлаа. З.Энхболд АТГ-ын даргаас “Ерөнхийлөгчийн гаргасан уриалгын 49 хоногийн хугацаа өчигдөр дууссан. Энэ хугацаанд ямар ажил хийж, ямар үр дүнд хүрэв” гэдгийг тодруулав. Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал “Өнгөрсөн хугацаанд нэр бүхий 23 хүнийг гурав гурван удаа дуудан уулзсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад сайн дураар оруулж ирсэн хөрөнгө мөнгө байхгүй байна” гэв. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Засгийн газар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсааалтыг албан ёсоор зарласнаас гурван сарын дотор оффшор бүс дэх дансаа хаалгах, мөнгөн хөрөнгөө татах, өмчийн эрхээ худалдах, шилжүүлэх, татах, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, захиран зарцуулэх эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авч өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй болжээ. Гэвч Засгийн газраас албан ёсоор тогтоол гаргаж баталгаажуулаагүй байгаагаас болж аль улс орон, түүний нутаг дэвсгэрийг оффшор бүсэд хамааруулах тухай нэгдсэн ойлголтгүй хэвээр байгаа” гэлээ.

 

ОУВС-гийн санхүүжилт  хойшлоогүй

ОУВС-гийн хөтөлбөрийг зогсоохоор болсон талаар долоо хоногийн эхэнд зарим мэдээллийн хэрэгслээр мэдээлэв. Харин ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер үүнийг үгүйсгэсэн.  Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц их сайн байгааг тэрээр дурдаад “Эдийн засгийн байдал тогтворжлоо. Эдийн засагт итгэх итгэл сэргэж байна. Монгол Улсын хөгжлийн банкны бондын эргэн төлөлтийг Засгийн газрын бонд шинээр гаргах замаар амжилттай шийдвэрлэж чадсан. Төгрөгийн ханш харьцангуй тогтворжлоо. ДНБ нэлээд өндөр хувьтай өсч эхэллээ” гэж байр сууриа илэрхийлсэн юм. Харин Засгийн газар огцорсонтой холбоотойгоор 2017 оны есдүгээр сарын сүүлчээр хийх ёстой байсан үнэлгээний хэлэлцүүлгийг шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл хойшлуулах шийдвэр гарсан гэнэ.

 

Эрдэмтэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэв

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намууд төсөл, хөтөлбөр боловсруулж, ард түмнээр хэлэлцүүлж байна. МАН-аас шинэ Үндсэн хуулийн төсөл хэрэгжүүлж, нийгмийн шат бүрт сургалт зохион байгуулж, иргэдийн дунд санал асуулга явууллаа. Улс төрийн намууд ийнхүү шинэ Үндсэн хууль боловсруулж, түүнийгээ батлуулахад бараг бэлэн болоод байгаа. Тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар эрдэмтэд өнгөрсөн долоо хоногт хуралдлаа. Тэдний олонх нь МАН-аас хэрэгжүүлж буй шинэ Үндсэн хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Ард түмэнд биш, улс төрийн нам олигархиудад давуу эрхтэй хуулийн төслийг өнөөгийн улстөрчид боловсруулж, тэр ч атугай батлуулахаар зэхэж байгаад харамсалтай байна хэмээн эрдэмтэд хэлж байв.

 

Сарын шилдэг тамирчинг тодруулна

МҮОХ-ноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин"-г тодруулж эхэллээ.
"Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах бөгөөд шалгаруулалтыг сар бүрийн эхний хагаст явуулах юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04