“Шинэ Үндсэн хуулийн төсөл олигархиудад ашигтай болсон”

2017-09-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намууд төсөл, хөтөлбөр боловсруулж, ард түмнээр хэлэлцүүлж байна.  МАН-аас  шинэ Үндсэн хуулийн төсөл хэрэгжүүлж, нийгмийн шат бүрт сургалт зохион байгуулж, иргэдийн дунд санал асуулга явууллаа.  МАХН-аас БНМУ-ын дээд Үндсэн хуулийг санаачлан ард түмнээрээ хэлэлцүүлэв.  Улс төрийн намууд ийнхүү шинэ Үндсэн хууль боловсруулж, түүнийгээ батлуулахад бараг бэлэн болоод байгаа.  Тэгвэл өчигдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар эрдэмтэд хуралдлаа.  Тэдний олонх нь МАН-аас хэрэгжүүлж буй  шинэ Үндсэн хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.  Ард түмэнд биш, улс төрийн нам олигархиудад давуу эрхтэй хуулийн төслийг өнөөгийн улстөрчид боловсруулж, тэр ч атугай батлуулахаар зэхэж  байгаад харамсалтай байна хэмээн эрдэмтэд хэлж байв.  Энэ асуудлаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,  академич С.Нарангэрэл,  ХИС-ын Эрдмийн сургуулийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Ч.Зэгиймаа, Удирдахуйн ухааны доктор, профессор Х.Пүрэвдагва нарын байр суурийг хүргэж байна. 

 

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН БОДЛОГО НЬ  ЗЭРЛЭГ КАПИТАЛИЗМ БИЙ БОЛОХОД ЧИГЛЭЖ БАЙНА

-МАН-аас хэрэгжүүлж буй Шинэ Үндсэн хуулийн төслийг харлаа.  Хуулийн өөрчлөлтөөр дамжуулж, луйврын аргаар төрийн эргэлт хийх гэж оролдож байгаа нь ажиглагдсан.  Засгийн эрх мэдлийг намаар халхавчилсан олигархи бүлэглэл, тэдний эздийн гарт орсон бодит байдлыг Үндсэн хуулиар баталгаажуулахад чиглэж байна. Монголын нийгэмд тулгарсан, бугшсан түвэгтэй гол асуудлыг шийдэхэд тэр төсөл чиглэж чадсангүй.  Төрийн ялзрал доройтол үргэлжилж улс төр олигархи бүлэглэлийн тэмцлийн талбар боллоо.  Улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, бүрэн эрх алдагдаж байна. Монгол Улсын төрийн тогтолцооны хамгийн сул дорой зангилаа нь УИХ түүний байгуулсан Засгийн газар болж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл энэ байдлыг засахад чиглээгүй. Харин олигархиудын эрх мэдлийг дээшлүүлэхэд оршиж байна. Улс орон зэрлэг капитализм руу гулсаж байна.  Төрийн тэргүүний эрх мэдлийг хязгаарлаж, Монгол төрийг сулруулна гэнэ. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж, хариуцлага дээшлүүлнэ гэсэн санаа нь ард түмний хяналтаас Засгийн эрх мэдлийг бүрэн салгаж, нам дамжсан олигарх бүлэглэлийн хуйвалдааныг Монголын улс төрийн гол тэнхлэг болгоно. Сүүлийн арван жилийн дотор зургаан Засгийн газар солигдсон. Монголын улс төрийн тогтворгүй байдал архаг хууч өвчин мэт боллоо. Ийм нөхцөлд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлснээр улс төрийн намууд төрийн толгойд залрах санаархлын илрэл юм. Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн зохиогчид олон түмний хүссэн зарим асуудлаар өнгөлөн далдлалт хийж, олигархи бүлэглэлийн ноёрхолтой, зэрлэг капитализм бий болгоход чиглэж байна.

 

Доктор Х.Пүрэвдагва: ҮНДСЭН ХУУЛЬДАА ХАЛДАХ ТЕРРОРИСТ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА

-1992 оны Үндсэн хуулийн төслийг 15 сар хэлэлцүүлж, 70 гаруй хоног хуралдаж байж гаргасан юм. Гэвч одоо Үндсэн хууль болохгүй байна гэдэг сэтгэгдлийг ард түмэнд төрүүлээд, Үндсэн хуульдаа халдах террор хийж байна. Төрийн эрх мэдлийг тодорхой хугацаанд авсан субъект хууль бусаар эцэг хуульд халдах юм бол монголыг хутгалж байна гэж хэлж ч болох юм. Миний бодлоор шинжилгээ маш дутуу хийсэн. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн заалт бүрээр шинжилгээ хийх ёстой байсан. Хоёрдугаарт, заалт бүрийн хэрэгжилтийг судалж, шинжлэх ёстой байсан.

Нэмэлт, өөрчлөлт хоёр чинь дундаа таслалтай байдаг юм. Гэтэл хоршоо үг мэт олон түмнийг төөрөгдүүлж байгаа шүү. Ямар ч байсан өнөөгийн цаг хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөх бодит шалтгааныг хараагүй байна. Задлан шинжилгээ хийсний дараа бодит шалтгаан дээр тулгуурласан төсөл боловсруулах ёстой.

 

Академич С.Нарангэрэл: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ХАЗААРЛАЖ БОЛОХГҮЙ

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд ерөнхий чиг үүргийн таван яамтай болохоор тусгажээ. Заавал ийм утгаар Үндсэн хуульд “гар дүрэх” ямар ч шаардлагагүй. Хууль зүй, дотоод хэргийн яам хууль тогтоомжид хяналт тавих, хуульчийг бэлтгэх, сонгон шалгаруулах нэг номерын зорилт нь өдөр тутмын асуудалтай холилдоод ирэхээр сайд үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрнэ. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлах заалт оруулсан байна. Ингэж огт болохгүй. Яагаад гэхээр УИХ-ын чуулган жилд хоёр удаа завсарладаг.

Чуулган завсарлах хугацаанд онц байдал зарлах, дайны байдал зарлах шаардлага гарвал Ерөнхийлөгч хугацаа алдахгүй шийдэх боломжийг хязгаарлаж байна. УИХ ирцээ бүрдүүлж, хуулийн төслөө өргөн барих гэсээр байтал хугацаа алдах аюултай. Үүнээс гадна Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хүчингүй болгох заалт оруулж байгаа юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад улсад Монгол Улсаа төлөөлөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, цэргийн хэсэгчилсэн дайчилгаа, онц байдал зарлах бүрэн эрхтэй. Энэ онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газарт чиглэл өгөхөөс өөр аргагүй. Цаашид Үндсэн хуулийн дотоодтой зөрчилдөнө. Жишээ нь Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын төрийн тэргүүн байна гэж заасан байдаг. Гэтэл Монгол Улсын төрийн тэргүүн гэдэг шинжийг байхгүй болгох гээд байна.

 

Доктор, профессор Ч.Зэгиймаа: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР НИЙГЭМД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ

-Өнөөдөр зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт биш монголын ард түмний өмнө тулгараад байгаа асуудлын талаар хэлэлцэж байна.  Шийдвэр гаргахад нөлөөлөхүйц хэмжээний хүмүүс, эрдэмтэн судлаачид ирсэн гэж ойлгож байгаа.  МАН-аас хэрэгжүүлж байгаа шинэ Үндсэн хууль нь зүгээр нэг хэсэгчилсэн хүүхдийн тоглоом шиг ойлголт яваад байна.  Ийм Үндсэн хуулиар одоогийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэж чадахгүй. 

Бид өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа бол ул суурьтай, шинжлэх ухаан ч байдлаар хандах нь чухал байна. Мэргэжлийн судлаачид, эх орондоо элэгтэй хүмүүсийн үг тэнд байсангүй. 

Цөөхөн хүн амтай, эдийн засаг нь хямралтай, дээр нь улс төр тогтворгүй ийм ард түмэн хэрхэн оршин тогтнох вэ гэдэг нь Үндсэн хуультай салшгүй холбоотой.  Монголын ирээдүйн амьдралыг ярьж байна.  Түүнээс биш судлаачид хэн нэгэнд таалагдах гэж өнөөдөр энд үзэл бодлоо хэлээд сууж байгаа юм биш.  Хэлж ярихаас өөр аргагүй хэмжээнд хүрчихлээ. Үндсэн хуульд нэг таслал, нэг үг орж ирэхэд бүх зүйл үймэх аюултай.

Ийнхүү эрдэмтэн судлаачид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болсон байж болох ч МАН-аас хэрэгжүүлж буй шинэ Үндсэн хуулийн төслийг дэмжих боломгүй гэдгээ илэрхийллээ.  Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, хариуцлага нэрийн дор Ерөнхий сайдын эрх мэдлийг нь тэлж байгаа нь манайх шиг цөөн хүн амтай оронд тохирохгүй гэж үзсэн юм. 

Тиймээс шинэ Үндсэн хуулийн төсөлд эрдэмтэн судлаачдын судалгаа, шинжилгээний ажил, байр суурийг бүрэн тусгаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг үндэсний эрх ашигт нийцсэн байдлаар өөрчлөх талаар хурлын төгсгөлд зөвлөмж гаргав.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12