Энэтхэг сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгт шударга ёсыг шаардав

2017-09-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

Сэтгүүлч Гаури Ланкешийг хөнөөсөн хэргийг эцэслэн шийдэж, шударга ёс тогтоохыг шаардсан 15 мянга гаруй хүн Энэтхэгийн Бангалор хотод жагсчээ. Тэдний дунд зохиолч, сэтгүүлч, эрдэмтэд гээд олон хүн байжээ.

Бусад нь чөлөөт илтгэл уншиж байх зуур олон хүмүүс “Би бол Гаури” гэсэн зурагт хуудас барьсан байжээ.

Цагдаа нар сэтгүүлчийн аллагын хэргийг мөрдөн байцааж эхэлсэн ч одоогоор хэрэгтнийг бариагүй байгаа юм.

Ланкеш энэ сарын 5-нд гэрийнхээ гадаа буудуулж нас барсан юм. Тэрээр сүүлийн үед амиа алдсан энэтхэг сэтгүүлчдийн хамгийн тод томруун төлөөлөл болжээ.

Түүнийг амиа алдсаны дараахан жагсагчид Энэтхэгийн хэд хэдэн хотод жагсаал  хийсэн юм. Гэвч энэ удаагийн эсэргүүцэл хамгийн томоохонд тооцогдож байна. Гаури Ланкеш бол зүүний үзлээрээ ихэд алдаршсан сэтгүүлч байжээ. Сэтгүүлчийнхээ хувьд тэрээр улс төр дэх Хиндугийн зарчимд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг байсны дээр ангийн системийг хүчтэй эсэргүүцдэг байв.

Мөн тэрээр Засгийн газрын эсрэг цуст тэмцэл өрнүүлсэн Маоист босогчдыг дэмждэг байжээ. Иргэний нийгмийн 21 бүлэг энэхүү жагсаалыг галт тэрэгний зогсоолоос эхэлсэн байна.

Жагсагчид дуу аялан “Гаури урт наслаг” хэмээн уриа лоозон барьжээ. Түүнчлэн олон тооны хүн толгойдоо хар тууз уяж, “Би бол Гаури” хэмээн бичсэн байв. Одоогоор гэмт хэрэгтнийг илрүүлж чадаагүй байгаа ч хэн нэгний хилэн энэ хэргийн шалтгаан болсон гэж үзэж байгаа юм. Цугласан хүмүүс шударга ёсыг шаардаж, хар шүхэр болон лоозонгоор ижилссэн байна.

Энэтхэгийн Коммунист намын тэргүүн, улстөрч Ситарам Иечури энэхүү жагсаалын голлох төлөөлөл нь байв. “Би “Би бол Гаури” гэж хэлэхдээ бид дуугүй суухыг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байгаа юм. Социалист, шашны бус энэтхэгчүүд амьд хэвээр байна гэдгийг хэлж байгаа юм” гэж тэрээр ярьжээ. Тэгвэл баримтат кино бүтээгч Ракеш Шарма “Бид та нарын урд очно. Бид та нарыг хүлээхгүй. Бүгд та нарын “бай” болох ёстой юу?” гэж асууж байв. Түүнчлэн сэтгүүлч Псайнат, улстөрч Ражийв Гоуда, нийгмийн идэвхтэн Мэдха Паткар, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Кавита Кришнан нар энэхүү жагсаалд нэгджээ. “Эрх чөлөө бол ямар нэг муу зүйлийн илэрхийлэл байх ёсгүй. Өөрийнхөө санаа бодлоо шударгаар илэрхийлснийхээ төлөө үхэж ч мэдэхээр байна” гэж жагсаалд оролцсон оюутан Пийрл Габриел ВВС-д ярьжээ.

Төрийн бус байгууллага болох Сэтгүүлчдийг хамгаалах хорооноос Энэтхэг улсыг сэтгүүлчдийг хамгаалах тал дээр хамгийн муу үзүүлэлтээр үнэлсэн билээ. Тэдний судалгаагаар 1992 оноос хойш хамгийн багадаа 27 сэтгүүлч амиа алдсан нь тэд Энэтхэгт ажилладаг байсантай холбоотой гэдгийг харуулж байгаа юм.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12