Заамарынхан “Алт-2” хөтөлбөрийг эсэргүүцэж, шүүхэд хандана гэв

2017-09-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Засгийн газрын “Алт 2” хөтөлбөрийн хүрээнд БОАЖЯ, АМГТГ-аас Заамар сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт 15 мянган га газарт ашигт малтмалын хайгуулын зориулалтаар “Эрдэнэсийн Эрэг” компанид энэ оны долдугаар сарын 27-ны өдөр зөвшөөрөл олгосон байна. Энэхүү тусгай зөвшөөрлийг Заамарынхан эсэргүүцэж жагсаал, цуглаан хийсээр байгаа. Өнөөдөр /09.13 / Үндэсний мэдээллийн төвд Нутгийн удирдлагын холбооны гишүүн Ж.Ханджав, Заамар сумын ИТХ-ын дарга Ш.Галтбадрах, сумын өндөр настан Н.Гантөмөр, ажлын хэсгийн ахлагч Ж.Буянхишиг, Нутгийн зөвлөлийн дарга Д.Дамбадагва, малчин Г.Эрдэнэцогт нар хэвлэлийн бага хурал хийж БОАЖЯ, Ашигт малтмал, газрын тосны газарт шаардлага хүргүүлэхээр болсноо мэдэгдлээ. Шаардлагад “Алт-1” хөтөлбөрийн ашиг, стратегийн үнэлгээ хийгээгүй бөгөөд нэг ч удаа нөхөн сэргээлт хийлгүйгээр дахин тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод байгаа нь малчин иргэдийн бухимдлыг төрүүлээд буй юм. Тодруулбал, “Өвөр наймган” хэмээх газарт 15541,08 га газрыг тус компанид олгохдоо иргэдийн саналыг огт харгалзаж үзээгүйгээс гадна тус газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг дэмжихгүй гэсэн гурван шатны нутгийн удирдлагын байгууллагын тогтоол шийдвэрийг дээд шатны байгууллага үл тоон олгосонд малчдын амьдрах орчин болон мал аж ахуйг хөгжүүлэх боломжийг хааж байгаад харамсч байна. Тиймээс “Эрдэнэсийн Эрэг” компанид олгосон алт эрж хайх тусгай зөвшөөрлийг цуцлуулахыг шаардаж байна. Хэрэв уг лицензийг цуцлахгүй бол шат шатны шүүхийн байгууллагад хандаж тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12