Ардчилсан намынхан Өмнийн говьд чууллаа

2017-09-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

 Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот есдүгээр сарын 8-11-ний өдрүүдэд ер бусын их хөл хөдөлгөөнтэй өнжлөө. Үлэг гүрвэлийн парк, “Говь гурван сайхан” цогцолбор газар, Оюут музей, Ёлын ам зэрэг жуулчдын сонирхлыг гойд ихээр татдаг газрууд нь мянгаар тоологдох зочдыг хүлээн авч, амралт үйлчилгээний газрууд нь зуугаар тоологдох хүмүүсийн хөлд дарагджээ. Дундговь, Дорноговь, Баянхонгорын дугаартай автомашинууд нийслэлээс ирснийг нь илтгэх “У”-гаар эхэлсэн дугаар зүүсэн автомашинуудтай холилдон Даланзадгадын гудмаар сүлжилдэнэ. Гэнэтийн энэ их хөл хөдөлгөөн Ардчилсан намын “Говийн бүсийн чуулган”-д уригдан ирсэн зочид төлөөлөгчдийнх байв. Ардчилсан нам шинэчлэлийн бодлогынхоо хүрээнд жил бүр бүсчилсэн чуулгануудаа хийхээр болсон. Энэ жилийн хувьд дөрвөн аймаг, нийслэлийн хоёр дүүргийг хамруулсан Зүүн бүсийн чуулганаа өнгөрсөн наймдугаар сард Хэнтий аймгийн Биндэр суманд хийсэн бол отгон чуулганаа Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг “Жуулчин говь” жуулчны баазад хийхээр ирсэн нь энэ. Бүсийн чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал, Ардчилсан намын Үзэл баримтлалын төслийг хэлэлцэж, УИХ-ын Хаврын чуулганы мэдээлэл, УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсч, намын үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлж байгаатай танилцуулсан нь гишүүд ийн олноороо хүрэлцэн ирэх шалтгаан болжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүд, намын удирдлагуудын илтгэлийг сонсч, Монголын улс төр, нийгэмд өрнөж буй үйл явдлын талаар шинэ соргог бодитой мэдээлэл авсандаа орон нутгийн намын гишүүд олзуурхаж байсан юм. Энэ өдрүүдэд мөн төрийн болон намын шагнал авсан гишүүддээ Ардчилсан намын удирдлагууд хүндэтгэл үзүүлж, шагналыг нь гардуулж өгөхийн зэрэгцээ урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулж шагнаж урамшуулсан юм. Бүсийн чуулганд ирсэн гишүүд Ардчилсан нам шинэчлэгдсэнээр жирийн гишүүдийнхээ оролцоог дээшлүүлж аливаа асуудалд бүх гишүүдийнхээ саналыг авдаг болсныг онцолж, бүсийн чуулгануудаар дамжуулан улс төрийн идэвхийг сэргээж, мэдлэгийг нь дээшлүүлж байгаад талархалтай хандаж байв. Түүнчлэн нам нэгдсэн нэг цул хүчин болсноор 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, эрх баригчдын алдааг засч, сайныг нь дэмжих хүчтэй сөрөг хүчин бүрдүүлж байгаад намын удирдлагууддаа талархал илэрхийлж байсан юм. Ийнхүү дөрөв хоногийн турш Өмнийн говьд чуулсан ардчилагчид шинэ соёл, шинэчлэлийн ажлаа үргэлжлүүлэхээр нутаг буцацгаав.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12