Флоридагийн гуравны хоёр нь цахилгаангүй болжээ

2017-09-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

Хөнөөлт Ирма хар салхи Флоридагийн нутаг дэвсгэрийн гуравны хоёрыг гэрэл цахилгаангүй болгосон талаар ВВС мэдээллээ.

Цахилгааны саатал, гэмтлийг арилгах бүх талын арга хэмжээг авч байгаа ч олон суурин газарт одоо ч ядуу зүдүү байдал ноёлсоор байна. Флоридагийн арлууд болон АНУ-ын баруун мужууд хар салхины хөнөөлд ихээр өртжээ.

Өнгөрсөн ням гаригаас эхлэн Ирма хар салхи Флорида Кий-г нөмөрч, өчигдрийн байдлаар байдал улам дордсон байна. Мэдээллийн агентлагийн дамжуулж буйгаар Флоридад хамгийн багадаа дөрвөн хүн амиа алджээ. Карибын арлуудад хар салхины улмаас хамгийн багадаа 37 хүн нас барсан байна. Цагаан ордны Аюулгүйн зөвлөх Том Боссерт Флоридагийн иргэдийг гэрт нь буцаахад хугацаа шаардлагатай гэжээ. “Суурин иргэдийг гэрт нь буцаахад дор хаяж долоо хоног хэрэгтэй” гэж тэрээр хэлжээ.

Тэгвэл Флоридагийн захирагч Рик Скотт “Мужийн хэмжээнд цахилгаан тасарсан байна. Бидний урд хөл гишгэх зайгүй зам хүлээж байна. Иймд хичээл зүтгэлийн дүнд энэ бүхнийг засна” гэжээ. Флорида Кий-д 42 гүүр аюулын байдалд хүрээд байна. Тайланд дурдсанаар арван мянган хүн энэхүү шуурганы аюулыг давахаар шийдсэн байна. Өчигдөр орон нутгийн 18.00 цагийн байдлаар салхи Жиоржиа руу хөдөлсөн хэмээн Үндэсний хар салхи судлалын төвөөс мэдээлэв. 

 

ХЭЧНЭЭН ХОХИРОЛ УЧИРСАН БЭ?

Миами хот тэр чигтээ усанд автжээ. Салхи нийт байр байшингийн 72 хувийг гэрэл цахилгаангүй болгосон байна. Флоридагийн баруун эрэг дэх Нэйплс хотын гудамжууд ч мөн хур тунадасанд дарагджээ. Ерөнхийлөгч Доналд Трамп холбооны яаралтай тусламжийнхан Флорида руу хөдөлснийг мэдэгдээд хар салхийг “Аварга мангас”-тай зүйрлэсэн байна.

 

ИРГЭД ХАР САЛХИНЫ ХӨНӨӨЛИЙГ ХЭРХЭН МЭДЭРСЭН БЭ?

“Цаг үргэлж л байшин маань найгаж ганхаж байгааг мэдэрч байлаа” гэж рестораны эзэн Деме Ломас Миамигийн 35 дугаар давхарт байрлах гэрээсээ “Ройтерс” агентлагт утсаар ярьжээ. Хамгийн багадаа дөрвөн хүн хар салхины улмаас амиа алдсан юм. Флоридагийн төвд Хардий Каунтид хоёр цагдаа машин нь мөргөлдөх үед амиа алдсан бол Орландагийн ойролцоо машин дотор явсан хүмүүс осолдсон байна. Түүнчлэн Флорида Кийгийн ойролцоо машин нь мод мөргөснөөр нэг хүн амиа алджээ. Албаныхны мэдээлж буйгаар хар салхи нөмрөхөөс өмнө 6.3 сая хүн орон гэрээ орхин нүүн шилжсэн байна.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12