Урлан бүтээх төвд 17 төрлийн дугуйлан үнэгүй хичээллэнэ

2017-09-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Хичээлийн шинэ жил эхлээд арав гаруй хонож байна. Хүүхэд багачууд гэлтгүй эцэг, эхчүүд ч хичээлийн бус цагаар хүүхдээ хэрхэн хөгжүүлэх тухай бодож байдаг. Тиймээс энэ удаа гавьяат багш Б.Цэрэндоржийн нэрэмжит Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн дугуйлангийн талаарх мэдээллийг онцлон хүргэж байна.

БҮХ ДУГУЙЛАН ЖИЛИЙН ТУРШ ҮНЭГҮЙ

 

Хүүхдийн урлан бүтээх төвийн мэдээллийг онцолж байгаа нь бас учиртай.  Учир нь, нийслэлд хүүхэд багачуудад зориулсан дугуйлан секц олон байдаг. Хэдийгээр  сургууль, цэцэрлэгийн дэргэд хичээллэдэг дугуйлан цөөнгүй ч бүгд тодорхой хэмжээний төлбөртэй байдаг. Тэгвэл Урлан бүтээх төв нь энэ хичээлийн жилд 17 төрлийн дугуйлан хичээллүүлж байна. Эдгээр дугуйлан нь хүүхдийн авьяас ур чадварыг хөгжүүлэх зорилготой бөгөөд бүтэн жилийн турш үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог юм. Мөн мэргэжлийн чадварлаг багш нар хичээл заадаг. Долоо хоногт 2-3 удаа хичээллэдэг. Ингэхдээ хүүхдүүд өөрсдийнхөө хичээлийн цагт тохируулаад үдээс өмнө, үдээс хойшхи ээлжинд хамрагдах боломжтой. Бүртгэлийн хураамж нь хүртэл хямдхан гээд тоочих давуу тал олон.

 

ЭЛСЭГЧДЭЭ 15-НЫГ ХҮРТЭЛ БҮРТГЭНЭ, ЯАРААРАЙ

Дугуйлангийн талаар товчхон мэдээллийг дуулгая. Урлан бүтээх төвийнхөн энэ жил уран зураг, уран сийлбэр, сүрлэн наамал, сүрлэн сүлжмэл, хүүхэлдэй бэлэг дурсгал, баримал керамик, уран хайчилбар, шүрэн урлал, хувцас дизайн арьсан урлал, уран дархан, нисэх онгоцны загвар зохион бүтээх, авто машины загвар зохион бүтээх гээд 17 төрлийн дугуйланд  хүүхдүүдээ бүртгэж байгаа аж. Тиймээс элсэлт болон дугуйлангуудын талаарх мэдээллийг тус төвийн мэргэжилтэн Б.Батчимэгээс тодруулсан юм. Тэрээр “Энэ жил бид есдүгээр сарын 1-нээс элсэлтээ авч эхэлсэн. Бүртгэл есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Одоогоор зарим ангийн хүүхдийн тоо гүйцэж байгаа учраас та бүхэн яараарай. Бүртгэлийн хураамж энэ жил 25 мянган төгрөг болсон. Хэрэв та хүүхдээ бүртгүүлэх бол Хүүхдийн урлан бүтээх төвийн байрт ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд ирээрэй. Дээр дурьдсан  17 дугуйланд 2-12 дугаар ангийн сурагчдыг үнэ төлбөргүй элсүүлнэ. Бүртгүүлэхдээ хоёр хувь цээж зураг, бүртгэлийн хураамжтай ирэхэд болно” гэв.

 

ДУГУЙЛАНГИЙН СУРАГЧИД СЕРТИФИКАТТАЙ ТӨГСӨНӨ

Мөн дугуйлангийн багш нараас дараах нэмэлт мэдээллийг авлаа. “Манай дугуйлан нь хичээлийн хажуугаар хүүхдийн сэтгэн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой. Дугуйлан тус бүр гурван жилийн сургалттай байдаг. Хүүхдүүд хичээлийнхээ цагийн хуваариас хамааран хоёр ээлжийн ангийг сонгон суралцдаг.  Хүсвэл илүү олон цагаар гүнзгийрүүлэн сурах боломжтой. Зургийн дугуйланд найман настай хүүхэд хамрагдах боломжтой байдаг. Бусад дугуйлангийн хүүхдүүд зайлшгүй багаж хэрэгсэлтэй харьцдаг учраас гурав, дөрөвдүгээр ангийн хүүхдийг хамруулдаг. Дугуйлангуудад хамрагдсан бүх сурагч сертификаттай төгсдөг” гэдгийг тэд онцолж байна.

Мөн дугуйлангийн сурагчид жил бүрийн тавдугаар сард тайлан үзэсгэлэнгээ гаргаж өөрсдийнхөө бүтээлийг дэлгэн харуулдаг юм байна. Тиймээс та бүхэн сонирхсон мэдээллээ 329426, 321052, 325703 дугаарын утсаар лавлаарай.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12