Оффшор, 60 тэрбумын хэргийг хаасныг эсэргүүцэж жагсана

2017-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Нам бус иргэдийн нэгдсэн холбоо, Ард түмний онц түр зөвлөлийн гишүүд хамтран өнөөдөр /09.12/ мэдээлэл хийлээ. Оффшор бүсэд данстай улстөрчдөд хандан Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долдугаар сард уриалга гаргасан. 49 хоногт багтаан оффшор дансанд байгаа мөнгөө Монголын банкууд руу эргүүлэн татахыг уриалсан байдаг. Хэрэв татахгүй бол хариуцлага хүлээлгэхээ мэдэгдсэн билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн өгсөн 49 хоногийн хугацаа дуусгавар болж байна. Энэ хугацаанд Монголын ард түмэн хэн нь оффшор дахь мөнгөө эх оронруугаа татаж, Ерөнхийлөгчийн уриалгыг дагах вэ гэдгийг чих тавин хүлээж байсан. Гэтэл энэ хугацаанд нэг ч хүн оффшор бүс дэх хөрөнгөө татаагүй байна. Тиймээс Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо, Ард түмний онц түр зөвлөлийн гишүүд хамтран эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болсон байна. Тэд зөвхөн оффшорын асуудлыг тавихгүй, 60 тэрбумын хэргийг хаасан болон Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэн жагсах юм. Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны тэргүүн Эрдэнэбаяр “Маш олон гэрч, нотлох баримттай 60 тэрбумын бичлэгийг хааж, Монголын хуулийн байгууллага ард түмнийг доромжиллоо. Ж.Амарбаясгалан, Ц.Нямдорж, Ц.Сандуй, А.Ганбаатар нар энэ хэргийг болсон гэдгийг нотолсон шүү дээ. Тэгсэн атал хэргийг ямар нэгэн тохироо хийж хаалаа. Үүнийг эсэргүүцэн хүлээн авч байгаа олон хүн бий. Тэднийг манай жагсаалд нэгдээсэй гэж хүсч байна. Сая Засгийн газрыг унагасан явдлыг бидний зүгээс зөв зүйтэй гэж үзэж байна. Одоо УИХ-ыг тараах ёстой. Монголын төрд гарсан хүмүүс ийм увайгүй байж болохгүй ” гэв. Тэдний эсэргүүцлийн жагсаал энэ сарын 23-нд Сүхбаатарын талбайд болох юм байна. 

Эх сурвалж:www.polit.mn

Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

10 цаг 10 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

16 цаг 55 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

17 цаг 22 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

23 цаг 18 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

23 цаг 18 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

23 цаг 18 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Уржигдар 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Уржигдар 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Уржигдар 13 цаг 29 мин