Хятадад бензин болон дизель автомашинуудыг хориглоно

2017-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

Дэлхийн автомашины хамгийн том зах зээл болох Хятад улсад шатахуун, дизель түлшээр ажилладаг автомашинууд болон фургоны үйлдвэрлэл, худалдааг хориглохоор төлөвлөж байгаа аж. Тус улсын үйлдвэрлэлийн дэд сайд “Энэ талаар судалгаа хийж байна” хэмээн мэдэгдсэн ч одоогоор шийдвэртэй алхам хийгээгүй байгаа юм. “Энэ арга хэмжээ нь манай автомашины үйлдвэрлэлийн хөгжилд маш гүнзгий өөрчлөлтийг авчирна” гэж Xin Guobin “Шинхуа” агентлагт ярьжээ. Хятад улс өнгөрсөн жил 28 сая автомашин үйлдвэрлэсэн бөгөөд энэ салбартаа дэлхийд гуравт бичигддэг. Түүнчлэн Их Британи, Франц улсууд хэдийнэ шатахуун болон дизель хөдөлгүүртэй автомашинуудыг 2040 оноос хориглоно гэдгээ мэдэгдчихээд байгаа. Ингэснээр бохирдлыг бууруулж, угаарийн хийг бууруулахад нөлөөтэй аж. Хятадын эзэмшилтэй “Volvo” компани өнгөрсөн долдугаар сард хийсаэн мэдэгдэлдээ 2019 оноос үйлдвэрлэх бүх шинэ автомашин нь цахилгаан мотортой байх тухай ярьжээ. “Volvo”-ийн Хятад эзэмшигч 2025 онд нэг сая цахилгаан автомашин худалдаалах төлөвлөгөөтэй байгаа юм.  Бусад үйлдвэрлэгчид болох “Renault-Nissan”, “Ford”, “General Motors” бүгд Хятадад цахилгаан машин хөгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

4 цаг 25 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

4 цаг 32 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

12 цаг 43 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

12 цаг 43 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

12 цаг 43 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Өчигдөр 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06