Тойм: Өнгөрсөн долоо хоногийн онцлох долоон үйл явдал

2017-09-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын газар 1.2 жилийн настай байжээ. Засгийг огцруулах талаар удтал ярьж маргалдсаны эцэст өнгөрсөн пүрэв гаригт болсон УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Ийнхүү өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Ерөнхийлөгч эх орондоо ирлээ

ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гаригт эх орондоо ирлээ.Тэрээр Дорнын эдийн засгийн чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нартай ганцаарчилсан уулзалт хийж, Монгол-Оросын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтын нээлтэд үг хэлж, Дорнын эдийн засгийн чуулганы өргөтгөсөн хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нартай хамт илтгэгчээр оролцон чуулганд оролцогчдын асуултад хариулсан юм. Үүнээс гадна “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцаж, Алс Дорнодын холбооны их сургуулийн оюутны хотхонд байгуулж байгаа жудо бөхийн ордны барилгын үйл ажиллагааг эхлүүлэх ёслолд оролцсон юм.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорлоо

УИХ-ын ээлжит бус чуулганаар “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас огцруулахыг дэмжихгүй” гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад 73 гишүүний 42 нь "татгалзсан" санал өгсөн юм. Ингэснээр 1.2 жил үйл ажиллагаагаа явуулж буй Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар огцорлоо. Ж.Эрдэнэбат “ Манай улсын хувьд 25 жилд 13 Засгийн газартай, нэг Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.7 орчим жил байсан гэдэг бол гүйцэтгэх засаглалыг огцруулах нь хариуцлагын эерэг механизм гэхээсээ илүүтэй улс орны хөгжлийг гацааж, эдийн засгаа хорлодог буруу жишиг болон тогтжээ. Бид заримдаа “гадаадын зарим хөрөнгө оруулалтыг эдийн засгийн алуурчин” гэх нэр хоч өгөн шүүмжилдэг ч, бодит байдал дээр Монгол Улсынхаа хөгжлийг чөдөрлөн боомилогч нь, басхүү эдийн засгийнхаа “дотоодын алуурчин” нь улстөрчид бид өөрсдөө болжээ" гэсэн юм. Ийнхүү дараагийн Ерөнхий сайд томилогдтол Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр, Засгийн газрын гишүүд томилогдтол сайд нар үүрэгт ажлаа хариуцан ажиллахаар болов. Хуулиар бол шинэ засгийн газрыг 30 хоногт нөхөн томилох ёстой. Хэн нь Ерөнхий сайд, хэн нь засгийн газрын гишүүн болох нь одоогоор тодорхойгүй байна.

АТГ-ын удирдлагууд Олон нийтийн зөвлөлтэйгөө уулзав

Авлигатай тэмцэх газрын удирдлагууд өнгөрсөн долоо хоног шинээр байгуулагдсан олон нийтийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч, үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа. Уулзалтад Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж, Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням болон албаны дарга, ахлах ажилтнууд оролцов. 2010 оноос хэрэгжиж эхэлсэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрхэн үргэлжилж байгаа талаар хурлын эхэнд танилцуулав. Мөн Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сард баталсан Авилгын эсрэг хуулийн хэрэгжилт, ирэх зургаан жилд авлигыг бууруулах талаар хийх ажлын төлөвлөгөө, бүтэц зохион байгуулалтын талаар олон нийтийн зөвлөлийн гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч байв. Энэ нь газрын удирдлага болон шинээр томилогдсон олон нийтийн зөвлөлийн гишүүдийн анхны уулзалт юм. Авлигатай тэмцэх газрын дэргэд дөрөв дэх удаагаа байгуулагдаж байгаа Олон нийтийн зөвлөл нь 15 хүний бүрэлдэхүүнтэй. Тэд дотроо анхны хурлаа зохион байгуулж, Зөвлөлийн даргаар өмгөөлөгч Г.Баасанг томилсон билээ. Хурлын үеэр Г.Баасан зөвлөлийн гишүүдээ танилцуулж, зөвлөлөөс АТГ-ын үйл ажиллагааны талаар сонирхсон асуултаа асууж байв.

Нүүрсний салбарынхан чуулав

Нүүрсний салбарынхан чуулдаг “Coal Mongolia 2017” хоёр өдөр болж өнгөрлөө. Нүүрс олборлогч уурхайнууд, тэдгээрт бараа материал ханган нийлүүлэгчид, бодлого тодорхойлогчид болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамны мэргэжилтнүүд, нүүрсний гол хэрэглэгчид болох урд хөршийн худалдан авагчид чуулсан юм. Хурлаар БНХАУ-аас авах нэг тэрбум ам.долларын зээлээс төмөр зам тавихад зарцуулах талаар онцолж байлаа. Мөн Таван толгой- Гашуун сухайт чиглэлийн 230 км урт авто замтай параллель буюу хос зам тавих төлөвлөгөөг "Гашуун сухайт" авто зам компанийн захирал Ц.Болд танилцуулав.

Ингэснээр урд хөрш рүү нүүрс тээвэрлэдэг машины тоо өдөрт 1800-2200-д хүрэх аж. Одоо тус бүр нь 60 тоннын даацтай машинаар нүүрс тээвэрлэж байна. Хос зам тавьбал эдгээр машин 130 тоннын чиргүүлээр нүүрс тээвэрлэх зэрэг олон асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ жил 7 дахь удаагаа зохион байгуулж байгаа энэхүү чуулга уулзалт, үзэсгэлэнгийн нэг онцлог нь нүүрсний тээврийн тулгамдсан асуудал ирээдүйн чиг хандлагын талаар анх удаагаа хэлэлцсэн явдал байлаа.

Дэлхийн медальтнууд эх орондоо ирлээ

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид эх орондоо ирлээ. ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 126 орноос гуравдугаар байрт шалгарсан амжилттайгаар оролцсон юм. Тодруулбал, 57 кг жинд Д.Сумьяа алт, Г.Одбаяр Б. Мөнгөнчимэг нар маань анх удаа ДАШТ–ээс хүрэл медаль хүртлээ. Харин Н.Түвшинбаяр аварга +100 кг жинд барилдаж хүрэл медаль хүртэж олимпийн алт, мөнгөн медалиа дэлхийн аваргын хүрэл медальтай боллоо. Мөн 81 кг жинд О.Ууганбаатар шагналт тавдугаар байр эзэлсэн. Мөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн эзэн болсон гавьяат тамирчин Д.Отгондалай эх орондоо ирсэн. Тэрээр есдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө мөнгөн медалийн төлөө Францын боксчин Софиан Омиятай тулалдаж, ялагдал хүлээн хүрэл медалийн эзэн болсон. Тэд Риогийн олимпийн рингэнд мөнгөн медалийн төлөө тулалдаж, мөн манай тамирчин ялагдал хүлээж байсан билээ. Дэлхийн аваргын тэмцээнээс алтан медаль хүртсэн Д.Сумъяа нарын дэлхийн аваргын медальтнууд ийнхүү эх орондоо ирээд байна.

Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиов

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиолоо. УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэнд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болгосон юм. Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 37 мянга гаруй байснаас 30 мянга нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ. Хэлмэгдүүлэлтийн үеэр монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9 хувь, нийт ард түмний таван хувь нь өртсөн гэдэг. Түүхийн хуудаснаа томоос том хар толбо болон үлдсэн гашуун дурсамж 1921 онд "Саж ламын хэрэг" гэгчээр эхэлсэн гэж түүхчид үздэг юм. 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль батлагдсан бөгөөд цагаатгалын хуулийн дагуу 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгосон байна.

Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын VI ээлжийн батальон эх орондоо ирлээ. Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүрэг, даалгаврыг амжилттай биелүүлж, монгол цэргийн нэр хүндийг өндөр өргөж, тэсвэр хатуужил, сахилга батаараа гайхагдсан залуусын төлөөллийг ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг нарын албаныхан угтан авсан юм. Бригадын генерал Д.Ганзориг эхний ээлжээр ирсэн энхийг сахиулагчдад хандаж “Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн дэлхий дахинд монгол цэргийг дахин таниулсан дайчиддаа баяр хүргэе. НҮБ-д цэрэг хандивлагч улс орнуудын энхийг сахиулагчдын дунд бахархал, үлгэр дуурайлал болж мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх байдлаараа манлайлагч нь байсан та бүхнээр бахархаж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

40 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04