Фото: МҮОНТ-ийн нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

2017-09-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ойд зориулж, МҮОНТ үзэгч түмнийхээ санал бодлыг сонсох, хөтөлбөрийн бодлогоо танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Арга хэмжээ тус телевизийн байрнаас 17:00 цагт эхэлсэн бөгөөд 50 жилийн цаг хугацааны аялалдаа “Замд гарахад бэлэн үү?” нэвтрүүлэгт ЗЦА-ны төлөөлөл,”Аюулгүйн тойрог, Жолооны ард” нэвтрүүлгийн зочин, хөтлөгчөөр ажиллаж байсан Цагдаагийн дэд хурандаа С.Энхтөр, Монголын Чопперчидын Холбооны тэргүүн н.Сүхээ тэргүүтэй чопперчдын баг хамт гарсан юм.

Түүнчлэн Сүхбаатарын талбайд МҮОНТ-ийн үзэсгэлэн болсноос гадна тус асраас спортын нэвтрүүлгийн албаны сэтгүүлч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Л.Цагаандалай телевизийн 50 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг тайлбарлав.

Мөн 22:00 цаг хүртэл үргэлжилсэн тус нээлттэй өдөрлөгөөр хөлбөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн, шинжлэх ухаан танин мэдэхүйн олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдаж, ойн баярт зориулсан задгай талбайн шоугаар өндөрлөсөн юм.

Сонирхуулахад олон нийтийн телевиз гэдэг утгаараа сагсан бөмбөгийн тэмцээнд үзэгчидээс баг тус бүр нэг хүн сонгон хамт тоглосон нь улам хөгжилтэй, өрсөлдөөнтэй, сонирхолтой болгосон юм.

Ийнхүү уншигч танаа дараах фото сурвалжлагыг хүргэе.

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12