Заамарчууд ”Алт -2” хөтөлбөрийг эсэргүүцэж байна

2017-09-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Засгийн газрын тогтоолоор батлагдсан “ Алт 2” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Заамар сумын Төмөстий багийн нутаг Өвөр наймганд ХҮ020880 тоот бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг “ Эрдэнэсийн эрэг” хэмээх уул уурхайн сургалт явуулдаг компанид олгосон байна. Өчигдөр /09.07/ уг хайгуулын тусгай зөвшөөрлийг тус сумын дөрвөн багийн 800 гаруй малчин эсэргүүцэж “Тосон заамар Алт-2 хөтөлбөрийн золиос болох ёсгүй” хэмээн жагслаа. Төмөстий багийн Иргэдийн нийтийн хурлаас 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгууллагдаж өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд, нутгийн зөвлөлдөө хандан эсэргүүцлээ илэрхийлсээр иржээ. Жагсагчид багийн төвөөс Заамарын хөндий, Өвөр наймган, Баян-Уулын орой хүртэл жагсаж эсэргүүцлээ илэрхийлсэн. Тус суманд 1993 онд улс орны эдийн засаг хүнд үед “Алт -1” хөтөлбөр хэрэгжсэн. Тэр үед Заамар сумын иргэд улс орныхоо ирээдүйн хөгжлийг бодож тус хөтөлбөрийг үг дуугүй хэрэгжүүлсэн ажээ. Нийтдээ 90 -ээд мянган га талбайгаас 140 гаруй тонн алт олборлосон нь эдийн засагт сайнаар нөлөөлсөн нь ойлгомжтой. Харин сумын хөгжилд дорвитой нөлөөлж чадаагүй. Иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөө их, малын бэлчээр үгүй болж, 20 гаруй булаг шанд ширгэж Тосон Заамар өнөөдөр шороон заамар болсон гашуун түүх болон үлдсэн. Тиймээс эрүүл үлдсэн жаахан газар нутгаа дахин уул уурхайн золиос болгохгүй гэж тэд ийнхүү тэмцлийн хэлбэрт шилжиж буй нь энэ. Сумын ИТХ-аас Төмөстий багийн нутагт орших Түмэнгийн дөрөлж нэртэй 5628.5 га, Өвөр наймганы 15541.08 га талбайнуудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг дэмжихгүй гэсэн тогтоолыг энэ оны гуравдугаар сард гаргаж АМГТГ-т болон Төв аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн аж. Мөн уг газрыг сум, аймгийнхаа тусгай хэрэгцээний газарт авч хайгуулийн тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Сум, баг, аймгийн ИТХ-аас дэмжихгүй гэсэн саналыг хүргүүлсээр атал Өвөр наймганы 15541.08 га газрыг “Эрдэнэсийн эрэг” хэмээх компанид хайгууль хийх зөвшөөрлийг хууль бусаар олгосон нь ийнхүү асуудал дагуулсаар. Заамар сумын малчид “Зуд болдоггүй Бор булан, ган болдоггүй Тосон заамар” хэмээн нутгаа дээдэлж үлдсэн жаахан газраа үр хүүхэд хойч үедээ бүтнээр үлдээхийн төлөө амь биеэ хайрлалгүй тэмцэх болно” гэлээ. Жагсаалын үеэр иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Заамар сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Болормаа: Компанийн нууц эздийг ил болтол нь тэмцэнэ

- Засгийн газраас Заамарт өмнө “Алт-1 “ хөтөлбөр хэрэгжүүлснээр өнөөдөр ямар нөхцөл байдал үүссэн, сум орны хөгжил, ард түмний аж амьдрал дээшилсэн үү гэдэгт судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр “ Алт- 2 “хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв үү гэдэг шийдвэр гаргах ёстой байсан. Хамгийн наад зах нь 1968 онд баригдсан 360 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн байрыг өргөтгөх асуудлыг өдийн болтол шийдэж өгөөгүй. Өнөөдөр 750 гаруй хүүхэд суралцаж даац нь хэтэрсэн. Гэтэл аймгийн тусгай хэрэгцээнд авсан газраас 15.500 га газрыг “ Эрдэнэсийн эрэг” гэдэг гадаад худалдаа, уул уурхайн сургалт явуулдаг компанид өгсөнд бид үнэхээр харамсч байна. Багийн ИНХ, сумын ИТХ, аймгийн хурлаас энэ газар нутагт шинээр уул уурхайн хайгуулийн зөвшөөрөл олгохгүй гэж тусгайлан заалт оруулж өгсөөр байтал нутгийн өөрөө удирдах байгууллагын энэ шийдвэрийг үл тоож зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтан, компанийн нууц эздийг ил болтол нь тэмцэнэ.

Төмөстий багийн малчин С.Эрдэнэцогт: “ Эрдэнэсийн эрэг” гэдэг компанид өгсөн тусгай зөвшөөрлийг цуцалтал тэмцэнэ

-“Алт- 1” хөтөлбөр хэрэгжсэнээр Заамарын ар өвөр хөндий тэр чигтээ сүйтгэгдэж бэлчээрийн газар нутаг үгүй болж, булаг шанд ширгэж , ургамал ногоо нь устсан. Гэтэл дахин “ Алт-2” хөтөлбөрөөр үлдсэн жаахан өвөр хөндийг ухах гэж байгааг малчид бид эсэргүүцэж байна. Ар хөндийн малчид бэлчээрийн газаргүй болж уулын орой дамжиж, өвөр хөндийд ирцгээсэн. Бид дуугүй хүлцэнгүй явсаар газар нутгаа алдаж байна. Тиймээс “ Эрдэнэсийн эрэг” гэдэг компанид өгсөн тусгай зөвшөөрлийг цуцалтал бид тэмцэх болно гэж байв. Тэд энэ сарын 12-нд нийслэлд ирж төв талбайд эсэргүүцлийн жагсаал хийх юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12