Гэрлээр бичихүйн ухааны эзэн

2017-09-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЦЭРЭННАДМИД

Монголд гэрэл зурагчин мөн ч олширч байна. Харин тэр дунд жинхэнэ мэргэжлийнх нь цөөхөн. Энэ удаа бидний сониныхоо зочноор урин ярилцаж байгаа С.Бадамханд гэдэг эмэгтэй бол энэ мэргэжлийг бүрэн эзэмшсэн нэгэн. Тиймээс түүнтэй хийсэн ярилцлагааГэрлээр бичихүйн ухааны эзэнхэмээн нэрлэсэн юм.

-Гэрэл зургийн мэргэжлийг хэдийд сонгож авсан бэ өөрөө...?

-Аав маань Хэнтийн Биндэрийнх учраас би тэр нутгаар овоглож явдаг. Аравдугаар анги төгссөний дараа миний хувьд ямар мэргэжил сонгохоо сайн мэдэхгүй л байлаа. Эмээтэйгээ сургуулийн хуваарь олгож байгаа комисс дээр очлоо. Уг нь гадаадад явах хүсэлтэй байв. Геологич, ус сувгийн гээд олон л мэргэжлийн нэр байсан. Би зураг зурах, үг үсэг дармалдаж бичих сонирхолтой л доо.

Үүндээ ч болсон уу комиссынхны яриа ч нөлөөлсөн үү фото-техникч гэдэг мэргэжлийг сонгосон доо. Тэгээд МХЗЭ-ийн Төв Хорооны нэр дээр ЗХУ-ын Омск хотын технологийн дээд сургуульд явсан. Ангидаа ганцаараа монгол. Эхний үед зориг мохох үе байсан ч шантраагүгй ээ.

-Тэгээд юу сурсан бэ?

-Гэрэл зураг авах арга барил, уран бүтээл болгох техник талаас нь бүрэн төгс заалгасан даа. Орос багш нар мааньЗургийг авахдаа сэтгэлээ гаргаж ав. Ямар хийцтэй зураг авахаа урьдчилж сайн бод. Бас хүний зургийг авахдаа ямар ажил мэргэжлийн хүн бэ гэдгийг анхаарахын зэрэгцээ тухайн хүний сэтгэл хөдлөл ямар байна. Тэр нь нүд, царайндаа илэрч чадаж байна уу гэдгийг чандалгэж зааж байсан.

Миний бөмбөг

-Залуу мэргэжилтэн хөдөлмөрийн гараагаа хаанаас эхэлсэн бэ?

-Сургуулиа төгсч ирээд Эвлэлийн байгууллагын шийдвэрээр Залуу техникчдийн ордонд очиж хөдөлмөрийн дэвтэр нээлгэж байсан минь саяхан л юм шиг. Эхлээд лаборант дараа нь туршилтаар бас багагүй хугацаанд ажиллаад гэрэл зургийн багш болсон. Тэнд найман жил ажиллахдаа мэргэжлийн  хүний хувьд олон хүүхэд, залуучуудад мэддэг бүхнээ л сургахыг хичээсэн дээ. Өөрийн болон шавь нарынхаа авсан зургийг Пионерийн үнэн, Хүүхдийн хүмүүжил зэрэг сонин, сэтгүүлд их өгнө. Аль болохоор тэднийхээ авьяас чадварыг нь хөгжүүлэх гэж мэрийдэг байлаа. Гэтэл удалгүй нийгмийн байдал өөрчлөгдөн зах зээлд орж залуу техникчдийн ордны үйл ажил ч зогссон. Ингэхээр нэг хэсэг хувийн юм хийж байгаад өөрийн үндсэн мэргэжилдээ татагдан зургаа авч эхэлсэн.

-Өөрийн чинь сонирхдог сэдэв юу вэ?

-Ахуйн болон байгалийн гоц үзэгдэл юм уу, хүний хөрөг зурагт илүү сонирхолтой л доо. Авсан зургийн бүтээл гэвэл зөндөө л боллоо.

-Гэрэл зурагчин хүний олонд танигдах нэг хэлбэр нь үзэсгэлэн юм шиг байдаг. Тийм үү?

-Тэр үнэн л дээ. Ш.Отгонжаргал, Г.Эрдэнэтуяа нарын хэдэн зурагчин хүүхнүүдтэй хамтарчТаван өнгө”, дараа ньАмьдралын өнгө”, “Ертөнцийн өнгө”, “Бүсгүй мэлмийнэртэй цуврал үзэсгэлэнгээ гаргасан. Бид дээрх үзэсгэлэнгүүдийнхээ зургаас сорчилж Японд нэг удаа үзэсгэлэнгээ гаргаж байлаа. НоднинДулаан гаргэдэг бие даасан үзэсгэлэнгээ гаргасан.

- “Дулаан гаргэнэ ээ. Сонин л сонсогдож байна шүү?

-Миний нэг онцлог ч юм уу даа. Зураг авахдаа заавал түүгээрээ юуны тухай өгүүлэх вэ гэж бодоод байдаг юм. Үүнийгээ уг үзэсгэлэнгээр харуулахыг хичээсэн. Хүний гар ер нь юу бүтээж хийж болдог вэ гэдгийг үзүүлэх гэж. Ижийнхээ мөөмийг бариад хөхөж байгаа хүүхдийн гараас эхлээд мэргэ төлөгчийн, хөгжимчний, тариаланчийн, малчны, дархан хүний гээд 80 зурагтай үзэсгэлэн гаргав даа. Наян гар л харж болно гээд бодЦааш нь наян гар юу бүтээдэг вэ гэдгийг бас уншиж болно. Тэр үзэсгэлэнгийн зургуудаараа ном хийж уншигчдын гарт хүргэсэн бий.

-Өнгөрсөн онд АНУ-д уригдсан гэл үү?

-Тийм ээ. Тэндхийн нэг том агентлаг миний зургуудыг цахим хуудаснаас үзэж сонгоод намайг улс, улсын 100 зурагчны 100 зургийн үзэсгэлэнд оролцохыг урьсан. Тэгээд тэнд газар газрын уран бүтээлчидтэй уулзлаа, лекц яриаг нь сонслоо.

Эмээ, ач хүү хоёр

-Тэндээс гэрэл зургийн хөгжлийг Монголтойгоо харьцуулж юу бодов?

-Олон л юм олж харлаа. Нэгийг нь хэлэхэд гадны зурагчид манайхан шиг бөөнөөрөө явж зураг авдаггүй юм байна. Олон зурагчин нэг үйл явдалд, нэг обьект дээр очих буруу юм. Хэн нэгний бодож авсан зураг олон хүний бүтээл болчихдог нь эндээс эхтэй байдаг бололтой. Гадаадынхан хэзээ ч бөөн, бүлгээрээ зурганд явдаггүй юм байна. Ганцаараа явж авсан зураг сайн бүтээл болох боломжтой гэнэ. Харин зургаа ганцаараа аваад дараа нь алдаа оноог нь олуулаа шүүж ярилцах нь бүтээлч чанар юм. Мөн зургаа сэдэвчилж авдаг зурагчидтай танилцлаа. Нэг зурагчин дандаа хар хүмүүсийн зургаар дагнасан байх юм. Бас нөгөө нь дан нохойны зураг авсан байх жишээ байна л даа.

-Өөрөө хөрөг зураг нэлээд голчилж авдаг гэсэн. Энэ тухайгаа юу хэлэх вэ?

-Хөрөг бүхэн адил байх учиргүй. Яагаад гэхээр хүний зан ааш, намба төрх хөргөөсөө харагдаж байдаг. Иймээс эхлээд яриа өдөж, тайвшруулж халуун дулаан яриа өрнүүлж байгаад өгүүлэмжтэй байдлаар авах хэрэгтэй гэж боддог. Тэгвэл үнэн хөрөг гарна.

-Залуу зурагчдад хандаж юу хэлмээр байна даа?

-Зурагчин олон болжээ. Энэ нь гэрэл зургийн салбар хөгжиж байгаагийн нэг тал байх. Хүн бүр амьдралын бүх л сэдэв рүү хандсан зураг их авч байна. Сэдэвчилсэн, өгүүлэмжтэй зураг ховор байх шиг. Бас залуучууд өнгөний хойноос хэтэрхий хөөцөлдөж байна уу гэж боддог. Бас зургийг их засч янзлах нь буруу. Ер нь дэлхий нийтийн жишгээр харвал уралдаануудад зассан, янзалсан зургийг хориглочихлоо шүү дээ. Манайхны нэг алдаа бол дэндүү цэвэр цэмцгэр зураг авах гэдэг. Түүний оронд амьдралд байгаагаараа байгаа зураг л үнэ цэнэ нь илүү дээ.

-Монголд гэрэл зургийн салбар сайн хөгжиж байна гэж би боддог?

-Тийм ээ хөгжиж байгаа. Энэ нь манай гэрэл зургийн холбооны идэвхтэй үйл ажиллагааны үр дүн нөлөөлж байгаа. Харин сэтгэл эмзэглүүлэх юм нь зургийг үнэлэх сэтгэлгээ дутмаг байгаа. Уг зургийг авах бодол санаа болон гаргасан хөдөлмөр, зүтгэлийг мэдэхгүй байна. Бас хүний бүтээлийг улайн цайм луйвардаж ашиглах явдал цөөнгүй. Даангүй сайтууд...

-Одоо бол өөрөө бие даасан уран бүтээлч үү?

-Бие дааж уран бүтээл хийх цаг бага даа. Би Японы нэг гэрэл зурагчинтай хамтарсан “Canon” нэртэй гэрэл зургийн аппарат, дагалдах хэрэгслийн дэлгүүр ажиллуулдаг. Харин бүтээгдэхүүн маань хүний өдөр тутмын хэрэгцээний зүйл биш учраас бизнес гэж хэлэх боломжгүй ээ. Надаас заавар зөвлөгөө авах гэсэн хүмүүс олон ирдэг. Тэдэнд чадах ядахаараа хэлж зөвлөдөг. Хүн болгонд дэлгэрэнгүй зөвлөхөд цаг зав их ордог болохоор би “Та аппаратаа бүрэн ашиглаж чадаж байна уу” гэсэн жижигхэн ном гаргасан. Түүнийгээ зөвлөгөө хү­сэгч­дэд өгдөг. Энэ бүхэн маань гэрэл зургийн сал­ба­рын хөгжилд бага ч гэ­сэн нэмэр болдог байх аа.

О.Цогтгэрэл: 110 сая доллар, 20 сая доллар, Бортээгийн нүүрсний хулгайн хэрэг хаачсан бэ, эрх баригчид аа

О.Цогтгэрэл: 110 сая доллар, 20 сая доллар, Бортээгийн нүүрсний хулгайн хэрэг хаачсан бэ, эрх баригчид аа

5 цаг 9 мин
Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өө

12 цаг 24 мин
З.Мэндсайхан: Тогтолцооны шинэчлэлт хийснээр төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чанарт том өөрчлөлт гарна

Татварын багц хуулийн шинэчлэл УИХ-аар хэлэлцэгдэж буй энэ үед төсвийн бодлого, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, томоохон төслүүдийн хэрэгжилт, тэтгэврийн шинэчлэл зэрэг асуудлаар Сангийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.

12 цаг 24 мин
Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

Өчигдөр 17 цаг 18 мин
Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

Өчигдөр 16 цаг 25 мин
Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

Өчигдөр 13 цаг 16 мин
Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно

Аюулгүй байдлын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Г.Лувсанжамц: Хууль гарснаар асуудал шууд шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал байна

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
”Эрх чөлөөний алтан үзэг”-ийг Газын зурваст ажиллаж байгаа мэргэжлийн гэрэл зураг, видео сэтгүүлчдэд олгов

Дэлхийн мэдээ нийтлэгчдийн нийгэмлэгийн (WAN-IFRA) жил бүр олгодог "Эрх чөлөөний

Уржигдар 16 цаг 57 мин
Хятад, Хойд Солонгосын удирдагчид долоон жилийн дараа Пхеньянд уулзлаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин долоон жилийн дараа 2026 оны зургадугаар сарын 8, 9-нд БНАСАУ-д анх удаа төрийн а

Уржигдар 15 цаг 59 мин