Протокол: Засгийн газрыг огцруулах асуудлаар хэн юу хэлэв?

2017-09-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар МАН-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтээр "Засгийн газрыг огцруулах шаардлагагүй" гэсэн саналаар санал хураахад гишүүдийн олонхийн саналыг авч чадсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн 53.7 хувь нь эсрэг санал өгснөөр ийнхүү Ерөнхий сайдыг огцрууллаа.
Засгийн газрын огцруулах асуудлыг хэлэлцсэн гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Ард түмэнд хамгийн хэрэгтэй ажлыг жагсааж, эхлүүлэх ёстой. Өмнө нь концессын гэрээ хийхгүй гэж хэлчхээд найман гэрээ хийсэнд би гомдоод байна. Ерөнхий боловсролын сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Иргэдтэй уулзахаар сургууль, цэцэрлэгийн асуудлыг хөндөөд байх юм. Тав арван төгрөг хармалаж байгаа мөртлөө 807 тэрбум төгрөгийн концессын гэрээ хийчихсэн. Гарын үсэг зурсны төлөө хаа хамаагүй 60 тэрбумын асуудлаар АТГ дууддаг. Өнөөдөр МАН-ын мянга мянган гишүүд дэмжигчид зурагтаар харж байгаа. Бид хэлэх ёстой. Зөв зүйлд зөөлөн, буруу зүйлд хатуу хандана.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Засгийн газрын үнэт зүйл ард түмний итгэл байдаг. Ард түмний итгэлийн алдсан хүн улс төрөөс зайлагддаг. Энэ Засгийн газар нэг жил боллоо. Ерөнхийлөгчийн сонгуулиар бид ард түмэнтэй уулзсан. Итгэл хумхын тоос мэт алга болсон. Засгийн газрын бодлого ойлгомжгүй байсан. Эргэж буцсан, тодорхойгүй, ойлгомжгүй олон шийдвэр гарсан. Гаргасан шийдвэртээ итгэхгүй байгаа Засгийн газарт хэн итгэх юм бэ. Хөрөнгө оруулагч нар итгэхгүй. Энэ Засгийн газар ард түмний төлөө зүтгэхгүй байж, дарга нарынхаа төлөө зүтгэсэн. Хувийн хэвшлийн компаниуд бидэнд гомдлын үг хэлж байсан. “Дарга нарын компани ажил үйлчилгээ авдаг цаг болсон юм байна” гэж хэлсэн. Гашуун ч гэсэн үнэн. Үүний төлөө бид Засгийн газрыг ажиллуулаагүй.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

-Намын дотоод асуудлыг төрийн хэрэг болгосон харамсаж байна. Ард түмний итгэлийг хүлээсэн бид Засгийн газраа байгуулсан. Энэ Засгийн газар сайн ажилласан гэж дүгнэж болно. Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр хольж солихоос илүүтэй Монголын төр хариуцлагаа үүрээд, ажил хийх боломжийг хэдий хэмжээнд олгосныг эргэж харах ёсто болов уу. Иргэдтэй уулзахад кноп дардаг, хуралдаа ирдэггүй асуудлыг ихээхэн ярьж байсан шүү. Үүнийгээ ярихгүй байж Засгийн газрынхаа чадан ядаж ажилласан нөхцөл байдлыг мартаж болохгүй. Бид эхлүүлсэн ажлынхаа үр дүнг хармаар байна. Огцруулах асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй.

-УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Ардчилсан нам Засгийн газраа огцруулж байсан. Тухайн үед цөөнхийн бүлгийн дарга бидний өмнөөс харж сууж байгаад “Засгийн газраа олонх өөрсдөө унагаадаг” гэж хэлсэн. Гэтэл та бүхэн өөрсдөө ийм байдалд хүрээд байна. Би арван сарын өмнө хүссэн хүсээгүй бидний замаар явна гэж сануулсан шүү дээ. Тэр үед та бүхэн намайг шоолж байсан. Хайран ард түмний итгэл найдвар. Засгийн газраа та нар өөрсдөө л унагаж байна. Ардчилсан нам бол зүгээр ажлаа л хийж байгаа. Энэ УИХ-ыг тараасай гэж би боддог болсон. Бүгдээрээ тарчихвал яасан юм бэ?

-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-УИХ-ын олонх нь Засгийн газраа бүрдүүлдэг. Огцруулах механизмын тухайд нэр бүхий гишүүдийг буруутгахгүй. Гэхдээ аргын хувьд эхлээд бүлгийн дарга Д.Хаянхярваад тавих ёстой. Шууд УИХ-ын даргад өргөн барьсан нь арга замын хувьд буруу болоод байгаа юм.

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Наанаа нам нам гэж ярьж байгаа ч цаанаа өөр намтай нэгдээд хуулийн байгууллагыг авсан ийм байдлыг эсэргүүцэж гарын үсэг зурсан. Нийгэм өөрчлөгдөж, улс төр хоцорч байна. Бид буруугаа бусдаас биш өөрөөсөө хайх ёстой. Засгийн газрын огцруулах асуудлыг Үндсэн хуульд заасан хугацаанд багтааж шийдэх ёстой. 2000 оноос хойш 65 суудлын эрх мэдэл манай намд ирсэн. Бид эдийн засгаа сэргээх томоохон бодлого гаргах ёстой байсан. Гэвч хэсэг бүлэг хүмүүсийн бодлого явсан. Наадмын өмнө 49 хувьтай байсан намын ритенг 13 хувь болсон.

-УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Бид улс орны өвөлжилтийн бэлтгэл ярих ёстой байхад Засгийн газраа огцруулах гээд яриад байж байна. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн ч бид улс орноо бодож сонголт, шийдвэрийг гаргасан. Засгийн газраа унагах нь иргэдийн амьдралд хүндээр тусна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан асуудлыг намын Бага хурал, Их хурал дээр ярих ёстой. Хоёр сар хүрэхгүй хугацаанд намын ээлжит Их хурал болно. Концессын гэрээг шалгаад, хууль зөрчөөгүй гэдэг дүгнэлтээ бид өөрсдөө оруулж ирж байсан шүү дээ. Хүүхдийн мөнгийг хууль зөрчиж олголоо гэж байна. Эдийн засаг сайжирвал хүүхэд бүрт өгнө гэж ярьж байсан шүү дээ.

-УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Энэ цаг үед бид өөр юм ярих ёстой. Одоо чинь хадлан, бэлчээр, хүн хүч, үр тариа юу болж байгаа тухай ярих ёстой. Хоёр сарын дараа бондын өр төлбөр хийнэ. Энэ мэт чухал асуудал байна.Би гурван зүйлийг тодотгож хэлмээр байна. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахыг бүлэг дээр яриад, шийдсэн. Тэгэхээр энэ 65 гишүүн чинь Засгийн газар руу юм аа түлхээд өөрсдөө гэмгүй амьтад суух юм уу. Яриад байвал их юм бий шүү. Гишүүд өөрсдийнхөө баахан хүнийг “шахсан” шүү дээ. Засгийн газартаа хариуцлага тооцох эсэхийг дотроо ярьж байж шийдэх ёстой. Ардчилсан намынхны оролцоогүйгээр дотроо ойлголцох ёстой. Хоёр сарын дараа асуудлаа ярья. Жилийн өмнө би анхдугаар чуулган дээр “Засгийн газар байгуулагдахад зарчим алдагдаж байна” гэж хэлсэн. Тухайн үед намайг буруу юм ярилаа гэж байсан.

-УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

-Ардчилсан намынхантай нийлж Засгийн газраа унагаах гэж ярьж байна. Бүх юм эсрэг тэсрэг байдаг. Ардчилсан намынхны зөв, бидний буруу юм шүү. Энэ байдалд бид өөрсдөө буруутай. Бусдаас битгий буруу хай. Засгийн газар унаж болно, цаашид бид яах вэ. Цаашид баримтлах бодлого юу байна вэ? Нөхөд маань гаргасан шийдвэрээ эргэж харах хэрэгтэй. Энд сууж байгаа 76 хүний нэг нь хохирохгүй. Ард иргэд хохирно.

-УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Манайд мөрдөж байгаа Үндсэн хууль, Сонгуулийн хууль гэх мэт хуулиудад намаас нэр дэвшигдсэн УИХ-ын гишүүд бодлого тодорхойлно гээд заачихсан. Ардын намын 200 мянга гаруй дэмжигч, итгэгчид биднийг энэ суудалд авч ирсэн юм. Ардын нам парламентын 80 хувийг авсан учраас Бага хурал, Их хурлаараа асуудлаа ярья гэж санал болгосон.

-УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-Тусгай хяналтын дэд хорооны дүгнэлтийг сонслоо. Тагнасан чагнасан асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа юм байна. Тусгай хяналтын дэд хороо гэдгийг тусгай хороо гэж ойлгож байна. Гэтэл тагнасан, чагнасан явдалд холбоотой гэж яриад байгаа хүнийг оруулсан нь хууль зөрчсөн үйлдэл биш үү. Хорооны гишүүн бус хүн энэ хурлын талаар яриад явж байгаад гайхаж байна.

Бодитой дүгнэлт хийхэд албан тушаал эрх мэдэл саад болж байгааг ойлгож авлаа. Тиймээс намынхаа эрх ашгийн төлөө бүгд ижил нөхцөлд очих нь зөв. Ингэж байж намынхаа үйл ажиллагаанд бодитой дүгнэлт хийж чадах юм байна.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

-Хахир өвөл дөхөж байгаа эгзэгтэй үед Засгийн газрын асуудал яригдаж байна. Улс орныг хэцүү байдлаас гаргах болов уу гэсэн итгэл надад харагдаагүй учраас огцруулах саналтай байгаа. Багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудал, үер усны асуудлаар ээлжит бус хуралдаан зарлахгүй яасан юм бэ. Төрийн албан хаагчийн тухай хуулийн төслийг хэлэлцээч. Хэдэн сарын өмнө бурхан шиг байсан хүмүүс өнөөдөр буг шиг боллоо. Одоо дараагийн бурхад буг болох биз. Засгийн газар түмэн олонд нийцсэн шийдвэр гаргаагүй. Дараагийн томилгоог би маш анхааралтай харна шүү. Томилгоо хийхдээ та бүхэн эх оронч залуусыг гаргаж ирээрэй. Би ямар өрөөндөө хонож үзээгүй биш. Оффшор данстай, ах дүүгээ боддог хүмүүсийг гаргаж ирвэл хоолойгоо тасартал орилно шүү.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Жилийн хугацаанд Засгийн газар сайн ажилласан. Сонгуулийн үеэр Монгол Улсын эдийн засаг -1,3 хувь байсан. Улс дампуурал зарлах хэмжээнд хүрээд байсан. Олон төсөвтэй явсныг бид зангидсан. Сүүлийн гурван жилд анх удаа Монгол Улс төсвийн орлого давсан. Бүх юмыг хараар будаж болохгүй. Аж ахуй нэгжид нэг хувийн татвартай болгосон. Оюутан олсон орлогоороо 10 жилийн дараа төлбөрөө төлөх боломж олгосон, ахмад настанд “Насны хишиг” олгосон гэх олон чухал хууль тогтоомжийг УИХ, Засгийн газар хамтарч гаргасан.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 

УИХ-ын ээлжит бус чуулган нээлттэй горимд шилжээд үргэлжилж байна. Хуралдаанаар 30 орчим гишүүн үг хэлэх зөвшөөрөл авлаа.

Засгийг огцруулах асуудлаар хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг үг хэлсэн юм. Тэрбээр Засгийн газраа огцруулах гэж байгааг шүүмжлэв. Улс орныхоо нийтлэг эрх ашгийг хүндлээд шийдвэрээ гарахыг хүсэв. Мөн МАН-ын Бага хурал, Их хурал болох гэж байгаа. богино хугацаанд бодлогогүй шийдвэр битгий гаргаасай гэж хүсэв.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

-Манай мөрийн хөтөлбөрт оруулсан хамгийн хүчтэй амлалт төрийн тогтвортой байдал юм. Засгийн газар ямар хэцүү нөхцөл байдалд ажиллаж байгааг мэдэж байгаа хүний хувьд харамсаж байна. Дөнгөж ажил нь эхлээд явж байгаа энэ үед Засгийн газар солигдоход олон сөрөг нөлөө үзүүлнэ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт талаас ч сөрөг нөлөөтэй байна. МАН-ын гишүүд хүнд шийдвэрийг гаргасан. Дунд хугацаанд эдийн засаг сайжрах суурийг тавьж, бүлэг шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлж байгаа Засгийн газраа Ерөнхийлөгчийн сонгуультай холбож хариуцлага тооцох гэж байгаа нь буруу гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Огцруулахыг бичгийг өргөн барьсан нь 65 суудалтай эрх баригч нам өөрөө. Ерөнхий сайдыг томилогдож байхад би хэлж байсан. Хамгийн түрүүнд Тагнуулын ерөнхий газрын дарга, Цагдаагийн газрын даргаа солиорой гэж хэлсэн. Монголын улстөрчдийг намнаж, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг болсон. Эцэст нь өөрсдөө хавханд орлоо.

Засгийн газарт хариуцлага тооцох асуудал бол яригддаг асуудал. Та бүхэн эргэж буцсан олон шийдвэр гаргасан. Одоо Шадар сайд өөрийгөө тагнасан, чагнасан болж байх шиг байна. Угтаа бол шүүхийн шийдвэр гараагүй байхад хэн нэгнийг буруутгах ёсгүй. Шийдвэр гарсны дараа асуудлаа яриач гэж мөн ч их хүслээ дээ.

Ерөнхий сайд өмнөх Засгийн газрын хийж байсан концессын гэрээг бид үргэлжлүүлсэн гэж ярьдаг. Гэтэл концессын гэрээг С.Бямбацогтын компанид өгсөн байна. Ж.Мөнхбатын өмнөх эхнэрийнх нь ахын компанид өгсөн байна. Н.Номтойбаярын компанид өгсөн байна. Ингээд явж өгнө шүү дээ. Хүүхэд цэцэрлэггүй байхад 800 тэрбумаар концессийн гэрээ хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Ард иргэд рүүгээ хандсан бодлого явуулмаар байна. Би зүгээр нэг эсгий таавчиг хийх тухай яриагүй. Улсын хэмжээнд ЖДҮ-г дэмжих том бодлого яриад яваад байгаа шүү. Дараагийн Засгийн газарт үүнийг би бүтэн жил ярих уу. Дараагийн Засгийн газар миний энэ санааг хүлээж авахгүй бол дахиад унагах бичгийг өргөн барина шүү.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Засгийн газрын шийдсэн 807 тэрбумын концессын гэрээ чинь томоохон сануулга шүү. Хүүхдийн мөнгийг хууль бусаар олгосон гэж буруутгаж байна. Хүүхдийн мөнгийг хууль зөрчөөд ч болов олгох ёстой гэж би бодож байна. Цаашид хүүхдийн мөнгийг тэгш олгох нөхцлийг бүрдүүлээсэй гэж хүсч байна.

Хуулийн байгууллага улс орныг үймүүлсэн, төрийн дээд албан тушаалтныг барьцаалсан явдал байнга үргэлжилж байгаа.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

-Би хоёр тайлбар хэлмээр байна. Концессыг их улстөржүүлж байна. АН-ын Засгийн газар 2.2 тэрбум төгрөгийн концессын гэрээ хийсэн байсан. Үүнийг бид засаад явахыг оролдсон. Хүүхдийн мөнгийг та бүхний баталсан хязгаарын дагуу олгосон гэдгийг хэлмээр байна.Сүүлийн есөн сарын дотор эдийн засгийн өсөлт тодорхой хувиар нэмэгдсэн. Мөн валютын ханшаа хяналтдаа оруулж чадсан. Засгийн газрын үнэт цаасны хүүг 4,5 хувиар бууруулсан. Ингэснээр мөнгөний бодлого зөөлөрч, зээлийн хүү буруулах боломжтой болсон.

Эх сурвалж:www.polit.mn

Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

39 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04