Худалдаа эрхлэгчид тэмцэнэ гэв

2017-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.БААСАНДЭЛГЭР

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны наймдугаар сарын 25-ны өдрийн А/134 тоот тушаалаар нийтийн зам талбайд ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан. Шийдвэр хэрэгжиж худалдаа эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүлж, заасан хугацаанд зам талбайг чөлөөлөөгүй хүмүүсийн барааг цагдаа нар хүчээр хурааж,лангуунуудийг ачиж, төмөр лангууг хөрөөдөх хүртэл арга хэмжээ авсан байна. Үүнийг эсэргүүцэн Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн худалдаа эрхлэгчид, Монголын худалдаачдын холбоо, Өрхийн бичил үйлдвэрлэлийг дэмжих сан, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар  хэвлэлийн хурал хийлээ. Тэд МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа болон удирдах зөвлөлийн гишүүдэд “Улс төрийн хариуцлагаа хүлээж өөрсдөө сайн дураараа тарахыг шаардаж байна” гэсэн шаардлага хүргүүлэв. “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Худалдаа эрхлэгч иргэд хотын удирдлагуудтай уулзахдаа долоо хоногийн дотор асуудлыг шийдэх хүртэл үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүл гэж хэлсэн. Тэгсэн ч цагдаа нар наймаачдын барааг хурааж, хөөж тууж, өчигдөр үүрээр Баянгол дүүргийн наймаачдын төмрөн лангууг хөрөөдөж авсан. Хэрэв энэ хүмүүс ажлын байртай, эдийн засгийн баталгаатай байсан бол заавал гудамжинд, торгуулж, хөөгдөж наймаа хийх шаардлага байхгүй. Гадаа сууж наймаа хийдэг 300 мянга орчим хүн байна. Энэ хүмүүсийг хэрхэн ажиллах хүч болгож, нийгэмд хэрэгтэй өөрсдөө амьдарч чаддаг болгох тухай шийдэл гаргаж ирэхгүй байж, гудамжинд муухай харагдлаа гээд хөөж тууж, хог шиг шүүрдэх гээд байгаа нь буруу” гэж байв. Багшийн дээдийн дэргэдэх “Төгөлдөр” төвийн өмнө зогсдог худалдаа эрхлэгч Ш.Уянга “Гурван айл нийлж дөрвөн мкв талбайд ус, ундаа, чихэр, печень гэх мэт зүйлүүд зардаг. Би гэхэд дөрвөн хүүхэд, нөхрийн хамт амьдардаг. Өдөрт орлого сайн байвал 30-40 мянган төгрөгний ашиг олдог. Тэр мөнгөөрөө дөрвөн хүүхдээ сургуульд сургаж, хүн амьтанд чичлүүлэхгүй амьдарч болоод байсан. Долоо хоногийн өмнө миний төмрөн лангууг хөрөөдөөд явснаас хойш орлого байхгүй хүнд байна” гэв. “Хархорин” захын буудал дээр гутал зардаг худалдаа эрхлэгч Ш.Буянханд “Би энэ буудал дээр 15 дахь жилдээ зогсож гурван хүүхдээ тэжээдэг, өрх толгойлсон эмэгтэй. Өдрөөр зээл авч, урдаас гутал бөөндөж аваад зардаг. Гурван сонгуулийн нүүр үзэж, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга зургаан удаа, үйлдвэр үйлчилгээний хэлтэсийн дарга таван удаа солигдохыг үзлээ. Өнгөрсөн хугацаанд 111-т дөрвөн удаа баригдаж, 12 уулаа долоо хоног саатуулагдаж байлаа. Чанга хатуу хууль жирийн иргэд бидэнд л үйлчилдэг шүү дээ” гэлээ.

Драгон үйлчилгээний төвийн өмнө худалдаа эрхлэгч Н.Эрдэнэтуул “Би хоёр хайрцаг давхарлаад дотор нь ус, ундаа, тамхи, бохь, чихэр мэтийн юмнуудаа өрөөд зардаг. Өөрийн гэсэн орон гэргүй, найзынхаа гэрт өрөө түрээслэж охинтойгоо хоёулаа амьдардаг. Өдөрт 20 мянган төгрөг олоод баярлаад хоолтой охин дээрээ очдог байлаа. Зөрчлийн тухай хууль гараагүй байхад биднийг таван мянган төгрөгөөр торгоод өнгөрдөг байсан. Хууль хэрэгжээд хамгийн багадаа 50 мянган төгрөгөөр торгох болсон. Бид өглөө бараагаа зээлж аваад, орой нь өрөө өгдөг. Татаж байгаа бараа 100 мянган төгрөг хүрэхтэй үгүйтэй байхад тийм торгууль төлж чадахгүй. Бидний олдог мөнгө энэ дарга нарын нэг удаагийн хоолны мөнгөнд ч хүрэхгүй байхад бидний мууг үзэх гээд байгаа эрх баригчдад хэлэх үг алга” гэсэн юм. Тэд шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцэлийн бүх шатны арга хэмжээг авахад бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ.   

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12