Зүрхний төрөлхийн гажигтай 100 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийнэ

2017-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Монголд сүүлийн жилүүдэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг оношлох эмчилгээний арга технологи сайжирсантай холбоотойгоор энэ өвчний  тоо өмнөх жилүүдийнхээс өсөөд байгаа билээ. ЭХЭМҮТ дээр 2012 онд хийсэн судалгаагаар нэг жилийн хугацаанд төрөлхийн гажиг 2.4 хувьтай гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, 100 хүүхдийн дөрөв, мянган хүүхдийн 24 нь зүрхний гажигтай төрж байна гэсэн судалгаа гарсан байдаг. Тэгвэл энэ удаа БНХАУ, ӨМӨЗО-ны зүрхний мэс заслын эмч нарын баг, улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний мэс заслын эмч нарын багтай хамтран Монголд эмчлэх боломжгүй хүнд, хавсарсан хэлбэрийн  зүрхний төрөлхийн гажигтай  0-1 насны 100 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийхээр болжээ. Ингэхдээ БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх хотын өндөр түвшний эмнэлгүүдэд  мэс засал хийх юм байна.

 

ЗҮРХНИЙ ТӨРӨЛХИЙН ГАЖИГ 2-8 ДОЛОО ХОНОГТОЙ УРАГТ ҮҮСДЭГ

Хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг хэдийд, хэрхэн үүсдэг тухай эцэг, эхчүүд, ялангуяа залуу гэр бүл тодорхой ойлголтгүй байдаг. Тиймээс “Хүүхэд яагаад зүрхний гажигтай болдог. Мөн зүрхний төрөлхийн гажиг хэдийд хэрхэн үүсдэг тухай мэдээлэл дуулгахаар  мэргэжлийн эмч нараас асууж сонирхсон юм.  ЭХЭМҮТ-ийн Зүрх, судасны тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор Т.Болормаа энэ тухай дараах мэдээллийг бидэнд өгч байсан.  “Ургийн зүрх эхийн хэвлийд 2-8 долоо хоногтойдоо хэвийн бүрэлдэн тогтдог. Энэ нь 0.5-2 сартай жирэмсний хугацаа юм. Тэгэхээр хоёр сартай жирэмсэн эхийн ураг нь бүтцийнхээ хувьд бүрэн бүрэлдэж, эхлэл нь тавигдсан байдаг. Эхлэл нь зөв тавигдсанаар цаашид  ургийн зүрх хэвийн болж, өсч бүрэлддэг. Энэ хооронд ямар нэгэн гадны гаж нөлөө үүсвэл ургийн зүрх хуваагдлынхаа үед гэмтдэг. Аль үе шатандаа гэмтсэнээс шалтгаалж, зүрхний цоорхойтой хүүхэд төрөх, тухайн хүүхэд судасны нарийсалтай юу, хүнд хөнгөн гажгийн аль нь байх вэ гэдэг нь тогтоогддог” гэсэн юм. Тиймээс хүүхдээ эхийн хэвлийд байхаас нь энэ талаар анхаарал халамж сайн тавьж байх хэрэгтэй гэдгийг бас давхар сануулав.

 

ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН БАЙР, ХООЛНЫ ЗАРДЛЫГ БҮРЭН ДААНА

БНХАУ, ӨМӨЗО-ны зүрхний мэс заслын эмч нарын баг дээрх бага насны 100 гаруй хүүхдийн эмчилгээний зардал болон  хагалгаанд орох хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийнх нь байр, хоол, унааны зардлыг бүрэн хариуцахаар болжээ. Энэхүү ажил нь  БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачилгаар хэрэгжиж байгаа “Нэг зам, нэг бүс” төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил юм. БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан, Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс санаачлан Улсын Гуравдугаар төв эмнэлэгтэй  хамтран хэрэгжүүлэх “Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүйгээр үзүүлэх” хамтын ажиллагааны санамж бичигт өнгөрөгч сарын  31-нд гарын үсэг зурсан байна. Энэ төслийн зохицуулагчаар БНХАУ-ын Улаан загалмайн сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Жоү Күйчин, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийг төлөөлж, Эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер Б.Гантулга, УГТЭ-ийг төлөөлж Зүрхний мэс заслын тасгийн их эмч Б.Бат-Ундрал нар ажиллана гэдгийг тус эмнэлгийн Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн. Дээрх санамж бичигт Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, БНХАУ-ын Улаан загалмайн сангийн дэд тэргүүн Лью Шуангуо, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар гарын үсэг зурсан байна. 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12