Хамгийн хүчирхэг хар салхи “ирма” айсуй

2017-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

Хар салхи Ирмагийн талаарх урьдчилсан мэдээллүүд хөрөнгийн зах зээлийг уналтад оруулаад байгаа тухай Блүүмберг мэдээллээ. Хар салхи Ирма нь өнгөрсөн мягмар гаригийн орой Атлантын далайгаас Пуэрто Рико-г чиглэсэн тухай олон улсын агентлагууд мэдээлж байна. Энэхүү хар салхи Флоридад нүүрлэх магадлалтай бөгөөд ихээхэн хэмжээний хөрөнгийн хохирол учруулж болзошгүй байгаа юм. Урьдчилсан мэдээллээр хохирлын хэмжээ Катрина хар салхиныхаас давах төлөвтэй байгаа.

Ирма хар салхины дуулианаар хөрөнгийн зах зээл, хувьцаа, даатгалын үйлчилгээнүүдэд нөлөөллөө үзүүлээд эхэлжээ. Тухайлбал, Barclays Plc-ийн үзэж буйгаар хохирлын хэмжээ 130 тэрбум ам.долларт хүрэх магадлалтай юм. Түүнчлэн хар салхи цахилгаан станцуудын түлшний хэрэглээнд нөлөөлснөөр байгалийн хийн эрэлт буурах магадлалтай гэж ажиглагчид дүгнэж байна. Ирма хар салхи нь Техаст үлэмж хэмжээний хохирол учруулсан Харви хар салхинаас хоёр долоо хоногийн дараа ийнхүү нүүрлээд байна. Техас бол АНУ-ын газрын тосны боловсруулалтын чухал цэг. Тиймээс ч учирсан хохирлын хэмжээ бараг 180 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа билээ. “Ирма бол мянга мянган хүний амь авч оддог аймшигт хар салхи юм. Энэ бол зөвхөн үер усны аюул дагуулж буй Харви хар салхи биш. Харин энэ бол жинхэнэ Бурхны хар шуурга” гэж Жеоржиад төвтэй гамшгийн шинжилгээний Enki Research-ийн шинжээч Чак Уотсон хэлжээ.

Ирмагийн салхины хурд өнгөрсөн мягмар гаригт цагт 300 км байсан байна. Ирма хар салхи Миамид 1926 онд учруулсан хохирол 125-130 тэрбум ам.доллар болсон гэж Barclays-ийн шинжээч Жэй Гелб тэмдэглэсэн байв. Ихэнхдээ даатгалгүй байсан хөрөнгийн алдагдал байжээ. Тэгвэл 2005 онд учирсан Катрина хар салхины хохирол даатгалтай болон даатгалгүй хэлбэрээр энэ онд тооцсоноор 160 тэрбум ам.долларт хүрч байгаа юм. Тэгвэл Уотсоны үзэж буйгаар энэ удаагийн хар салхины хохирол 8-10 тэрбум ам.долларт түвэггүй хүрэх аж. Мөн салхи замдаа таарсан Сан Жуан, Пуэрто Рико зэрэг газруудыг сүйтгэж чадах юм.

Хэдийгээр Флоридад учрах хохирлыг урьд­чи­лан хэлэхэд эрт байгаа ч Миамигийн хохирлын загварт тулгуур­лан үзэхэд хамаагүй өн­дөр гэж шинжээчид дүг­нэж байна. Флорида бол жүржийн жүүс үйлд­вэр­лэлээрээ Бразилийн дараа ордог хамгийн том үйлдвэрлэгч юм. Тэг­вэл жүржийн жүүсний арван­нэгдүгээр сард биетээр хүргэгдэх үнэ 6.2 хувиар өсч нэг паунд нь 1.45 ам.доллар болсон байна. “Бидний хамгийн их са­наа зовж буй зүйл бол Фло­ридагийн жүүс. Хангалт­тай их хэмжээний жимс бэлэн болоод байна шүү дээ” гэж Maryland дахь Commodity Weather Group компанийн хамтран үүсгэн байгуулагч Жоил Уидонер хэлжээ.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12